| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00112/И |
| Дугаар | 155/ШШ2016/00236 |
| Огноо | 2016-02-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 155/ШШ2016/00236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ********-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч 155/2016/00112/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч ********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ********* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1981.06.30-нд ТМС төгсөж ирээд Хөвсгөл аймгийн нэгдэлд дундын үйлдвэрт 1981.7.1-нээс 1984.12.31-ныг дуустал ногоочин, ямаачнаар, 1985.1.1-нээс 1989.12.31-нийг дуустал нэгдэл дундын үйлдвэрийн Баян-Эрхт хоршоо Булнайн амралтад малчнаар ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэнээс дээрхи хугацаа ажиллаж байснаар тооцогдохгүй байна. Иймд миний ажилд томилсон тушаал, ээлжийн амралт олгож байсан тушаал зэргийг үндэслэн дээрхи хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Техник мэргэжлийн сургуулийг ногоочноор төгсөж ирээд 1981 оны 7 сарын 1-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ямаачин, ногоочноор, 1985 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Баян эрхт хоршооны Булнайн амралтанд малчнаар тус тус ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн дэвтэр авч байгаагүй ба одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл улсад ажилласан жил тооцогдохгүй байгаа тул миний дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
********* нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ногоочин, ямаачнаар, Хөвсгөл аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн Баян-Эрхт хоршооны Булнайн амралтанд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч ********* нь Хөвсгөл аймгийн Нэгдэлд дундын үйлдвэрт 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ногоочин, ямаачнаар, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Баян-Эрхт хоршооны Булнайн амралтанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1981 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 91 дугаартай ТМС төгсөгчдийг ажилд томилох тухай, 1981 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Ажилчид шилжүүлэх тухай, 1984 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 75 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалуудын хуулбар, гэрч ********* нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *********** Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ногоочин, ямаачнаар, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Баян-Эрхт хоршооны Булнайн амралтанд мачлнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *********ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН