| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0029/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/41 |
| Огноо | 2018-01-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2018/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Хохирогч М.М-,
Шүүгдэгч М.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-ын Б-д холбогдох эрүүгийн 1838000000019 дугаар хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М-ын Б-,
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Дэлгэрмөрөн зочид буудлын хажуу талын нийтийн байранд оршин суух иргэн М.М-ын байрны цоожийг эвдэн орж 38 инчийн зурагт, 12 сувгийн хүлээн авагч станц, антены хамт хулгайлж, 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Дэлгэрмөрөн зочид буудлын хажуу талын нийтийн байранд оршин суух иргэн М.М-ын байрны цоожийг эвдэн орж 38 инчийн зурагт, 12 сувгийн хүлээн авагч станц, антены хамт хулгайлж, 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 30-ны өглөө би 11 цагийн үеэс эхлэн хүмүүстэй архи уугаад согтоод тасарчихсан байсан. Нэг сэрэхэд л Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд унтаж байсан. Яагаад ямар учраас эрүүлжүүлэгдсэн талаар цагдаагаас асуухад айлаас телевизор хулгайлж байгаад баригдаж ирсэн гэж надад хэлсэн. Тэгэхэд л би айлаас эд зүйл хулгайлсан гэдгээ мэдсэн. Би айлаас телевизор авсан, яг хаана ямар айлд орсон гэдгээ ч мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Хохирогч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би 2017 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Жаргалан эмнэлэгт 24 цагийн ээлжийн сувилагчийн ажилтай байсан юм. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг болж байхад ажил дээрээ очсон. Тэгээд орой 23 цагийн орчим Солонгос улсад ажилладаг охин Оюунзаяа надруу утсаар залгаад танай гэрт хулгай ороод байна гэнэ, мэдсэн юм уу гэхээр нь би мэдээгүй гэдгээ хэлээд хажуу талын айлын хүн болох Өлзий гэж эмэгтэйрүү залгаж ярьтал танай гэрээс телевизорыг чинь хүн аваад явж байхаар нь таараад ямар учиртай телевизор авч байгааг асуухад засварт өгөх гэж байгаа юм гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь манай хаалгыг хартал онгорхой байхаар нь ороод хартал телевизор чинь алга байсан энэ хооронд нөгөө хүн чинь зурагтаа хаяад зугтаачихлаа гэж ярьсан. Тэгээд би зурагт авчихлаа гэхээр нь санаа амраад өглөө ажлаасаа бууж иртэл Өлзий нөгөө хүн чинь шөнө дахиж ирэхээр нь цагдаа дуудаад өгчихсөн цагдаа аваад явсан гэж надад хэлсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч Д.А-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 30-ны орой найзуудтайгаа уулзаад байж байтал манай эхнэр Өлзийцэцэг надруу утсаар яриад коридорт хүчтэй чимээ гарахаар нь гараад хартал манай хажуу талын эгчийнхээс хүн зурагтыг нь хулгайлаад гарч явахтай нь тааралдаад зурагтыг нь авчихлаа, нөгөө хүн зугтаагаад явчихлаа гэж ярьсан. Тэгээд би удалгүй гэртээ хариад амарч байтал гадаа хаалга дуугараад байхаар нь гараад хартал десант өнгөтэй өмдтэй дээгүүрээ нэхий дотортой куртик өмссөн нас тогтсон эрэгтэй хүн байхаар нь би яах гэж байгааг асуухад айлд орох гэсэн юм гэж хэлсэн, тэгэхээр нь би эхнэрээ дуудаад нөгөө зурагт авсан хүн чинь мөн үү гэж асуухад эхнэр маань мөн байна гээд нөгөө хүнийг би барьж байж байгаад цагдаад дуудлага өгөөд цагдаа ирээд аваад явсан. Тэр хүн архи уучихсан байсан, яах гэж байгааг асуухад энд би хонодог юм гээд байсан. Цагдаа ирэх хооронд гарч зугтаах гээд байхаар нь би хоёр ч удаа барьж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Б.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 30-ны орой гэртээ байж байтал манай гадаа коридорт чимээ гарахаар нь би гараад хартал манай найз Мөнхбаяр гаднаас орж ирж байсан. Тэгтэл танай хажуу талын айлаас нэг хүн зурагт, хүлээн авагч станц аваад гарч байхаар нь би зурагтыг нь авчихлаа гэчихсэн зурагт станц барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би нөгөө хүнийг яасан бэ гэтэл зугтчихлаа гэсэн. Тэгэхээр нь би зурагт станцыг нь гэртээ оруулж тавиад нөгөө айлын хаалгыг өөр цоожоор цоожилсон. Мөнхбаяр манайд орж ирчихээд удалгүй гараад явсан бөгөөд түүнийг явснаас хойш 2 цагийн дараа байх манай хүүхэд сая манай хаалгыг согтуу хүн татаад явчихлаа гэхээр нь би коридорлуу гараад хартал манай хажуу талын айлын үүдэн дээр дээгүүрээ шар өнгийн нэхий куртик өмссөн, десант өмдтэй, 50 орчим насны боровтор царайтай, малгайтай эрэгтэй хүн зогсож байхаар нь яах гэж байгаа юм бэ гэтэл энэ айлыг таньдаг юм гээд нэг эмэгтэй хүний нэр хэлээд байсан, тэгэхээр нь би гар гээд тэр хүнийг гаргасан. Тэр эрэгтэйг гарсны дараа Мөнхбаярлуу утсаар яриад хажуу талын айлаас зурагт хулгайлсан хүн ямар хүн байсан юм бэ гэж асуухад миний харсан хүний хувцсыг Мөнхбаяр хэлж байсан. Мөнхбаяраас тэрийг дуулаад би түрүүний коридорт харсан хүн зурагт хулгай хийсэн хүн байсан байна гэдгийг ойлгосон. Тэгээд байж байхад манай нөхөр гаднаас ирэхээр нь би гадна талын хаалгаа цоожлоод унтах гээд байж байтал гадна талын хаалгыг хүн нүдээд байхаар нь манай нөхөр гарсан, тэгснээ намайг дуудаад байхаар нь гараад хартал орой коридорт зогсоод байсан эрэгтэй байхаар нь би наад хүн чинь хажуу талын айлаас зурагт хулгайлсан хүн мөн байна гэж хэлсэн, тэгсэн нөхөр маань цагдаа дуудаад цагдаа нар ирээд нөгөө хүнийг аваад явсан. Би тэр эрэгтэй хүнийг өмнө нь харж байгаагүй юм билээ. Манай хажуу талын айлыг эзэнгүй байгаа гэдгийг мэдэж байсан бололтой байнга ирээд байсан. Би маргааш нь хажуу талын эгчийг ирэхээр нь зурагт, станцыг нь хүлээлгэж өгсөн. Тэр танихгүй эрэгтэй надад энэ айлын хүнийг таньдаг гэж яриад байсан. Тэр үед манай найз Мөнхбаяр гаднаас орж ирж таараагүй байсан бол зурагтыг нь хулгайлаад аваад гарах байсан юм билээ. Хажуу талын айлын зүүдэг жижиг цоожийг нь эвдсэн бололтой цоож нь байхгүй болчихсон байхаар нь би өөр цоожоор цоожилсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч О.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орой 22 цагийн орчим би Дэлгэрмөрөн зочид буудлын хажууд байдаг нийтийн байранд найз Өлзийцэцэгийн гэрт орж юм асуух гээд гаднаас орох гээд гадна талын хаалгыг нь татахад урдаас телевизор, станц барьсан хүн гараад ирсэн. Тэгэхээр нь би та хэн бэ хаанаас юу аваад явж байна гэж асуухад засуулах гээд аваад явж байна гэсэн. Тэгэхээр нь би хаанаас авч явж байгаа юм гэж асуухад Чинбаагийн зурагт гэхээр нь надад сэжиг төрөөд би нөгөө хүнийг наашаа хүрээд ир гээд Өлзийцэцэгийг дуудаж байхад нөгөө хүн телевизор, хүлээн авагч станцаа орхиод гараад гүйгээд алга болчихсон. Энэ хооронд Өлзийцэцэг гэрээсээ гарч ирэхээр нь би болсон явдлын талаар хэлээд Өлзийцэцэгийн гэрт зурагт, станцыг оруулж тавьсан. Тэгээд коридороор нь явж үзэхэд хажуу талын айлынх нь хаалга онгорхой байсан. Тэгэхэд Өлзийцэцэг гэрээсээ цоож гаргаж ирээд цоожилсон. Угаасаа тэнд хоёр айл л байдаг юм билээ. Би Өлзийцэцэгийнд юм ярьж байж байгаад удалгүй гэртээ харьсан. Маргааш нь Өлзийцэцэгтэй холбоо барихад нөгөө хүн чинь шөнө дахиад ирэхээр нь цагдаа дуудаад өгчихсөн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Иймд шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б-ы гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч М.Б- нь урьд 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 157 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 107 дугаар захирамжаар 04 сар 09 хоногийн хорих ялыг эдлэхээс хугацаанаас өмнө суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 34-41 дүгээр хуудас/, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 42-43 дугаар хуудас/-аар тогтоогдож байх бөгөөд хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, хяналтын хугацаанд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тул шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 04 сар 09 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.
Хохирогч М.М- нь би дээрх эд зүйлүүдээ бүрэн бүтнээр авчихсан байгаа. Надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 1838000000019 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР