| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/01257/И |
| Дугаар | 155/ШШ2016/00238 |
| Огноо | 2016-02-15 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 155/ШШ2016/00238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг Ерөнхий шїїгч Л.Эрдэнэбат даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***********
Нэхэмжлэгч: Улаанбаатар ************
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ****************
Хариуцагч: **********
Хариуцагчийн өмгөөлөгч: *************
Үндсэн зээлийн төлбөр, алданги нийт 40.568.000 /дөчин сая таван зуун жаран найман мянга/ төгрөг гаргуулах,
Хариуцагч ********** хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *********, хариуцагч *********, хариуцагчийн өмгөөлөгч *********, шүїх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би *********д 2014 оны 2-3 сарын хооронд нийт 39.900.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. Өмнө нь надаас мөнгө зээл аваад зээлсэн мөнгөө цаг хугацаанд нь өгч байсан тул би итгэж байсан. Ингээд надад 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 3.940.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 3.990.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 3.990.000 төгрөгийг тус тус буцаан өгсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул үлдэгдэл мөнгөө нэхэд өгөөгүй тул гэрээнд заасны дагуу гэрээ сунгагдсан. 2014 оны 7, 8, 9 дүгээр саруудад зээлийн хүүнд надад 11.970.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш Алтангоо хүү нь өндөр байна зээл авсан хүмүүс өгөхгүй байна гэхээр нь сарын 6 хувийн хүүтэй болгож 2014 оны 9 дүгээр сараас 2015 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд 6 хувийн хүүгээр бодож үндсэн зээлээс нь 9.421.000 төгрөгийг хассан. Би шүүх хуралдааныг хойшлох байх гэж бодоод зарим нотлох баримтаа авч ирээгүй учраас хэд хэдэн сард хэдэн төгрөг өгсөнөөө сайн санахгүй байна.
Иймд үлдэгдэл үндсэн зээлийн төлбөр 39.900.000 төгрөгнөөс 9.121.000 төгрөгийг хасаад гэрээнд заасны дагуу үндсэн үлдэгдэл төлбөр 30.779.000 төгрөг, үүнээс 1 сарын алданги тооцож 4.616.850 төгрөг, би хүмүүсээс хүүтэй зээлж авсан төлбөрийн хохирол 5.172.150 төгрөг, нийт 40.568.000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул үүнийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ********* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би *********ээс 2012 оноос эхэлж мөнгө авч хүнд хүүтэй зээлдүүлж байсан нь үнэн. Нэхэмжлээд байгаа 39.900.000 төгрөгийг нэг дор бөөнөөр нь аваагүй. Тухайн үед мөнгө өгч байхдаа гэрээ хэлцэл хийж авч өгөлцөж байгаагүй. Өмнө нь авч байсан мөнгөнөөс үлдсэн мөнгөн дээр 2014 оны 3 дугаар сарын 12-н гэхэд 39.400.000. төгрөг болсон байсан. Би үлдэгдэл мөнгийг нь өгөөд одоо надад үлдэгдэл төлбөр байхгүй би нийт 40.708.000 төгрөг Алтанцэцэгт өгсөн байдаг.
Иймд одоо надад өгөх төлбөр байхгүй гэж бодож байна.
Хариуцагч ********* сөрөг нэхэмжлэлийнхээ талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Учир нь ********* нь дүү Алтантуулдаа үзүүлэх гэсэн юм гэж хэлээд цаасан дээр гарын үсэг зуруулсан. Түүнээс мөнгө зээлж аваад бодит байдал дээр хийсэн гэрээ биш юм. Би тухайн үед үлдэгдэл мөнгөө өгчихсөн юм чинь Алтанцэцэгт л хэрэгтэй юм байх гэж бодоод л гарын үсэг зурсан тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Уг гэрээг Алтанцэцэгийн ажлын байранд 2015 оны 5 дугаар сарын 27-ны орой байгуулсан гэрээ юм тэрнээс 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээ биш юм гэдийг гэрч нар мэднэ.
Иймд 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч ********* сөрөг нэхэмжлэлийн тухай шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн гэрээнд хоёр тал хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан, хуурч мэхлэж хийсэн гэрээ биш тухайн өдөр л хийсэн гэрээ байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Гэрч ********* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би яг хэдэн сарын хэдний өдөр, хэдэн төгрөг өгч авалцаж байсан талаар сайн мэдэхгүй. Алтанцэцэг Алтангоо нар өмнө надад гэрээгүй мөнгө төгрөг өгч авалцаж байсан тухайгаа ярьдаг байсан. 2015 оны 4 сарын сүүлээр Алтанцэцэг нь надад Алтангоо нь надад хүү, үндсэн мөнгөө өгч чадахгүй боллоо.Би хүнээс мөнгө аваад өгчихсөн гэж хэлэхээр нь хэдэн төгрөг юм гэхэд 30 хэдэн сая төгрөг гэхээр пөөх ямар их мөнгө юм гээд л өнгөрч байсан. 2015 оны 5 дугаар сарын 20-ны үеэр ********* эгч намайг орж ирээд уулзаач гээд байх юм гэхээр нь тэгээд ороод уулз гэж хэлж байсан. Тэгээд *********** эгч намайг өрөөндөө оруулаад гарын үсэг зуруулсан гэж ярихаар нь чи тэгээд юун дээр гарын үсэг зурсан юм гэхэд УБ хотруу хүнд хэрэгтэй гээд цаасан дээр гарын үсэг зуруулсан гэж хэлэхээр нь чи юун дээр зурсанаа мэдэхгүй байж яах гэж гарын үсэг зурсан юм гэж яриад л тэр яриа өнгөрсөн. Мөн миний гар бичмэл хийдэг дэвтрийг булаагаад аваад явчихсан гэж ярьж байсан. Үүнээс өөр надад мэдэх зүйл байхгүй гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигч, гэрчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэгийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч *********, ********* нар нь хариуцагч *********гоос зээлийн төлбөр 30.779.000 төгрөг, алданги 4.616.850 төгрөг, хохирол 5.172.150 төгрөг, нийт 40.568.000 төгрөг гаргуулах,
Хариуцагч ********* нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч *********, хариуцагч ********* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, ********* нь *********д мөнгө зээлсэн болох нь нотлогдохгүй байх хэдий ч *********, ********* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ хэрэгт авагдсан, нэхэмжлэгч *********, ********* нар нь ашиг сонирхолын зөрчилгүй, нэг ашиг сонирхолтой болох нь *********ын *********т олгосон итгэмжлэлээр нотлогдож байх тул *********ыг нэхэмжлэгч байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч *********, ********* нар нь хариуцагч *********гоос зээлийн төлбөр, хохиролд нийт 40.568.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч ********* нь хариуцагч *********д мөнгө зээлж ********* нь цааш нь хүнд хүүтэй мөнгө зээлж түүнээс ашиг олж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлгээр нотлогдож байна.
Талуудын хооронд 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 39.900.000 төгрөг, хүү, алданги тооцохоор байгуулсан зээлийн гэрээ хэрэгт авагдсан байх боловч уг зээлийн гэрээг 2015 оны 5 дугаар сард байгуулсан болох нь Тухайлбал:
Гэрч ********* ....2015 оны 5 дугаар сарын сүүлээр нэг хүнтэй хамт ширээн дээр цаасан дээр гарын үсэг зурж байхыг нь харсан. Гарч ирэхэд нь юу хийж байсан юм бэ гэж асуутал хүнд мөнгийг нь аваад өгчихсөн юм. Тэгээд хүнд үзүүлэх гэсэн юм. Гарын үсэг зураад өгөөч гэсэн...тэгээд гарын үсэг зурж өглөө гэж өөрөө надад хэлсэн.... гэх,
Гэрч ********** ....********* нар нь 5 дугаар сард гэрээ байгуулаагүй. Өмнө нь 2015 оны 3 дугаар сард Алтангоо мөнгө авч гэрээ хийсэн гэж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч ***** ....********* нь ******** гэрээ байгуулаагүй. Мөнгийг бол цувуулж авч байсан...Алтангоо өөрөө надад хэлэхдээ намайг ажлаасаа буух гэж байхад узель дээр цаасан дээр гарын үсэг зурчихаад ирлээ.Надад мөнгө өгсөн хүн хотод хүнд үзүүлэх гэж байгаа юм гээд гарын үсэг зуруулж авлаа гэж надад ярьсан.... гэх мэдүүлэг,
Гэрч ********* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ....2015 оны 5 дугаар сарын 20-ны үер Алтангоо надад Алтанцэцэг эгч намайг орж ирээд уулзаач гээд байх юм гэхлээр нь тэгээд ороод уулз гэж хэлж байсан. Тэгээд Алтангоо нь Алтанцэцэг эгч намайг өрөөндөө оруулаад гарын үсэг зуруулсан гэж ярихаар нь чи тэгээд юун дээр гарын үсэг зурсан юм гэхэд УБ хотруу хүнд хэрэгтэй гээд цаасан дээр гарын үсэг зуруулсан гэж хэлэхээр нь чи юун дээр зурсанаа мэдэхгүй байж яах гэж гарын үсэг зурсан юм гэж яриад л өнгөрсөн.... гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч *********, ********* нарын хэрэгт гаргаж өгсөн зээлийн гэрээг 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэдгээ нотлож чадахгүй дээрх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлэгээр уг өдөр зээлийн гэрээ байгуулсан гэдэг нь үгүйсгэгдэж байна.
Зээлийн гэрээний хувьд мөнгө зээлдэгч шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж хуульд заасан ба зээлдүүлэгч, зээлдэгчийн өмчлөлд бэлэн мөнгө шилжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, тайлбар, мэдүүлэгээр нотлогдож байх хэдийч харин зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь зээлийн гэрээг сүүлд хугацаа, хүү, алданги тооцож нөхөж байгуулсан байх тул хуульд заасан хүү, алданги авах эрхээ алдсан байна гэж шүүх дүгнэв.
Нэгэнт хүү, алданги авах эрхээ алдсан гэж үзсэн тул зээлийн гэрээд бичигдсэн 39.900.000 төгрөгнөөс шүүх хуралдаанд тайлбарласан нэхэмжлэгчийн авсан, хариуцагчийн өгсөн гэх 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 3.940.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 3.990.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 3.990.000 төгрөг, 11.970.000 төгрөг, 9.121.000 төгрөг-ийг хасаж тооцоод хариуцагч *********гоос зээлийн төлбөрт 6.889.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *********, ********* нарт олгох.
Нэхэмжлэгч ********* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 30.779.000 төгрөг, алданги 4.616.850 төгрөг, хүмүүсээс хүүтэй зээлж авсан төлбөрийн хохирол 5.172.150 төгрөг, нийт 40.568.000 төгрөг гаргуулна гэдгээ нотлож чадахгүй байна.
Хэрэгт нэхэмжлэгч *********ийн хүмүүсээс хүүтэй зээлж авсан төлбөрийн хохирол 5.172.150 төгрөг гаргуулах хэсгийг хариуцагч *********д хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй, *********, ********* нарын өөр хүмүүстэй байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ хэрэгт авагдсан байх тул уг баримтуудыг шүүх үнэлэх боломжгүй, мөн хариуцагч *********гийн хэрэгт гаргаж өгсөн барьцааны гэрээнүүдийг үнэлж зээлийн төлбөрөөс хасах үндэслэлгүй, уг баримтууд нь хэрэгт хамааралгүй байна гэж тус тус үзлээ.
Иймд хариуцагч *********гоос үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 6.889.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *********, ********* нарт олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 33.679.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Зээлийн гэрээг, хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь: Хариуцагч ********* ....бид хоёрын хооронд хийсэн зээлийн гэрээ биш би Алтанцэцэгт хууртагдаж хийсэн тул хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү.... гэж мэдүүлэг өгч байх хэдийч талууд хуульд заасан шаардлага хангаж зээлийн гэрээг бичгээр хийсэн байх ба хариуцагч ********* нь нэхэмжлэгч *********тэй хийсэн гэрээг хийх үедээ ноцтой төөрөгдсөн, хүч хэрэглэж болон хууран мэхэлж хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, зээлийн гэрээг, хүчин төгөлдөр бусад тооцуулна гэдгээ нотлож чадахгүй байна.
*********, ********* нар нь хоорондоо бодит байдал дээр мөнгө авч, зээлдүүлж байсан болох нь шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэг, болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар нотлогдож байх тул А,Алтангоог зээлийн гэрээнээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360.790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********гоос 125.174 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэдэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар хариуцагч *********гоос 6.889.000 /зургаан сая найман зуун наян есөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *********, ********* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33.679.000 /гучин гурван сая зургаан зуун далан есөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-д зааснаар хариуцагч *********гийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360.790 /гурван зуун жаран мянга долоон зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********гоос улсын тэмдэгтийн хураамжинд 125.174 /нэг зуун хорин таван мянга нэг зуун далан дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *********, ********* нарт олгож, хариуцагч *********гийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ