| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/01257/И |
| Дугаар | 155/ШШ2016/00239 |
| Огноо | 2016-02-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 155/ШШ2016/00239
ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг Ерөнхий шїїгч Л.Эрдэнэбат даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хєвсгєл ****** нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл *********** холбогдох
Морьны үнэ, эрж хайсны бусад зардал нийт 455.000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Нэхэмжлэгч *********, шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нутгийн Төмөрпүрэв гэдэг малын эмчээс 2010 онд морь худалдаж аваад алдсан юм. Тэгээд эрж хайгаад олохгүй байж байтал чиний бор морь адуундаа буцаад гүйгээд ирлээ гэхээр нь та нар сайн харж байгаарай хүн ирж авч л таараа гэж захитал ********* гэх залуу миний алдсан адуу байна гэж очиж аваад агтанд 550.000 төгрөгөөр өгсөн байхаар нь агт авч байсан хүнтэй ********* бид нар хамт уулзахад ********* би андуурсан байна гэж хэлээд ********* 275.000 төгрөг, би 275.000 төгрөгийг нь агт авч байсан хүнд өгөөд би морио авсан. Ингээд миний агтанд өгсөн 275.000 төгрөгийг надад буцааж төлнө гэж хэлээд өгөхгүй өдий хүрч байгаа болно. Мөн тухайн үед морио алдаад эрж хайхад гарсан зардал 160.000 төгрөг, Мөрөн орж ирэхэд гарсан замын зардал 20.000 төгрөг болсон
Иймд Н.*********аас морьны үнэ 275.000 төгрөг, эрж хайсны зардалд 160.000 төгрөг, замын зардалд 20.000 төгрөг нийт 4550.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********* нь хариуцагч Н.*********аас морьны үнэ, эрж хайсны бусад зардал нийт 455.000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шїїх хариуцагч Н.*********т нэхэмжлэгч *********ийн нэхэмжлэлийн 1 хувийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны єдєр гардуулан єгч хуульд заасан хугацаа буюу 2016 оны 02 дугаар сарын 03-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зєвшєєрсєн, эсхїл татгалзсан їндэслэл, тїїнтэй холбоотой нотлох баримт, хариу тайлбарын хамт ирїїлэх їїрэгтэйг тайлбарлаж энэ тухайгаа баримтанд гарын үсэг зуруулан баримтжуулсан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг хїлээн авсан боловч Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зїйлийн 72.2-т заасан їїргээ биелїїлээгїй тїїнчлэн хуульд заасан хугацаанд шїїхэд ирж тайлбар єгєєгїй байх тул хариуцагч Н.*********ыг нэхэмжлэгч *********ийн нэхэмжлэлийн шаардлагыг хїлээн зєвшєєрсєнд тооцохоор хуульд заасан байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас эрж хайсан шатахууны үнэ 160.000 төгрөг гаргуулахыг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх Учир нь: Шатахуун олгосон баримтанд хэн шатахуун авсан болох нь тодорхойгүй, он сар өдөр засвартай, өөр өнгийн балаар бичсэн байна.
Иймд *********аас морьны үнэ 275.000 төгрөг, замын зардал 20.000 төгрөг, нийт 295.000 төгрөг гаргуулаж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 160.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Мєн хариуцагчид шүүх хуралдааны товыг түүний 98170828 дугаартай утас руу залгаж мэдэгдсэн ба хариуцаг нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ба нэхэмжлэгч нь хэргийг тїїний эзгїйд хянан шийдвэрлїїлэхээр хїсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72,3, 100 дугаар зїйлийн 100.3-т зааснаар Н.*********ыг эзгїйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зїйтэй байна.
Нэхэмжлэгч *********оос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 14.300 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.*********аас 295.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 9.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *********ид олгох.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72,3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч Н.*********аас 295.000 /хоёр зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *********ид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *********оос улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 14.300 /арван гурван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*********аас 9.500 /есөн мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *********ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ