| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05476/И |
| Дугаар | 102/ШШ2024/05162 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2024/05162
| 2024 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2024/05162 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 10а байр, 39 тоотод оршин суух Нангил овогт Баасансүрэнгийн * /рд:фб71061108/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 10а байр, 39 тоотод оршин суух Шарайд овогт Лодонгийн * /рд:фа72042771/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгч *,
хариуцагч *,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Цэлмэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч * нь хариуцагч *т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь *тай 2000 онд гэр бүл болж улмаар 2016 онд 3 дугаар сарын 25-нд иргэний гэрлэсний бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. Бидний дундаас 2008 оны 6 дугаар сарын 16-нд охин *төрсөн. Миний нөхөр * нь суусан цагаасаа хайр халамж байхгүй, байнгын хэл амаар доромжилж улмаар надад удаа дараа гар хүрч ирсэн. Миний бие нь охиноо эцгийн хайраар дутаахгүй гэсэндээ өдий хүртэл тэвчиж ирсэн. Мөн нөхөр * маань гэр бүлээс гадуур харьцаанд орсон. Гэрээсээ яваад 1 жил орчим болж байна. Миний бие цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлаж охин *г миний асрамжид үлдээж эцэг *аас тэтгэмж гаргуулж өгнө үү. Мөн Баянгол дүүргийн *дугаар хороо, * байр,*тоот 2 өрөө байрны өмчийн маргаантай охин* болон өөрт ногдох хувийг гаргуулна гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байгаа хүүхдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байгаа, тэтгэлэг өгнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү н.*ий нэрийг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд оруулахгүй. Одоогоор миний баруун гар саажилттай юм хийх чадваргүй байгаа. Би 01 дүгээр сарын 13-ны өдөр гараа гэмтээсэн. Энэ долоо хоногт хагалгаанд орох юм. Хагалгаанд орж ирсний дараа ажилтай орлоготой болоод опетикийн зээлийн төлбөрт тодорхой хэмжээгээр мөнгө өгч болно. Одоогоор эдийн засгийн хувьд боломж байхгүй байна гэв.
3.Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: *гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 3/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 4/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 143 тоот эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл /хх 5/, нэхэмжлэгчийн үнэмлэхийн хуулбар /хх 6/.
4.Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...* гэрээсээ яваад 1 жил орчим болж байна. ...цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагчаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, харилцан тохиролцсон гэсэн тайлбарыг гаргасан.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар *, * нар гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2000 оны 2 дугаар сарын 02-ны өдөр * дугаарт бүртгэсэн ба гэрлэгчдийн дундаас 2008 оны 6 дугаар сарын 16-ны өдөр охин *төржээ.
4.1. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.
Гэрлэгчид тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байхаас гадна хэн аль нь гэр бүл цуцлахыг зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
4.2. Хариуцагчийн зүгээс хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүүхдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан охин *г эхийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасантай нийцнэ.
4.3. Түүнчлэн *г эхийн асрамжид үлдээж байгаатай холбоотойгоор хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг тогтоож, тэтгэлгийг сар болгон эцэг *аас гаргуулан хүүхдэд олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт нийцнэ.
4.4. Нэхэмжлэгчээс гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон охин*, хүү * нарт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон хариуцагч нар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд дараах байдлаар тохиролцсон талаарх хүсэлтийг ирүүлсэн байна. Үүнд: Баянгол дүүргийн * хорооны * байрны * тоот байрыг * овогтой *, * овогтой* охиндоо шилжүүлэх хүсэлтэй байна. Мөн энэ байрны шилжүүлсэн эд хөрөнгийн маргаан үүсгэхгүй. Өөрийн охин *г 18 нас хүрсэн тохиолдолд уг байрыг охиндоо шилжүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдийг тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан тохиролцож болохыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дэх хэсэгт заасан бөгөөд талууд дээрх байдлаар тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй байна. Харин гуравдагч этгээд зээлийн болон барьцааны гэрээний үүргийг нэхэмжлэгч болон хариуцагч нараас шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шарайд овогт Лодонгийн *, Нангил овогт Баасансүрэнгийн * нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин *г эх *гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 6 дугаар сарын 16-ны өдөр охин *г 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, тэтгэлгийг сар болгон эцэг *аас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заасныг баримтлан гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, Хасбаатар гудамж, * байр, * тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч *, охин *нарын нэр дээр шилжүүлэхээр, мөн охин *г 18 насанд хүрсэн үед уг байрыг түүний нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН