| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00125/И |
| Дугаар | 155/ШШ2016/00240 |
| Огноо | 2016-02-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 155/ШШ2016/00240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Мөрөн суманд ************** нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн ************ дугаарын үнэмлэхтэй ***************
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************************
Хариуцагч: Хөвсгөл аймгийн МХГазарт жолооч ажилтай ***********
Хариуцагч *********ы өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн ********* дугаарын үнэмлэхтэй *************
Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол болон сэтгэл санааны хохиролд нийт 7.767.140 /долоон сая долоон зуун жаран долоон мянга нэг зуун дөчин/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *********, түүний өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч *********, түүний өмгөөлөгч *********, иргэдийн төлөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 1 дүгээр сарын 18-нд машинтай явж байгаад аваарт орж жил гаран ажил амьдралаа алдаж хэвтэж байна. Үүнээс улбаалан надад 7 сая гаран төгрөгний бодит зардал гарсан боловч зарим зардлын баримт байхгүй байгаа тул одоо шүүхэд эмчилгээний болон замын зардал, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн төлбөрт, нийт 4.843.547 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг, нийт 6.843.547 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул хариуцагч *********, ********* нараас дээрх төлбөрийн мөнгийг хувааж гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хэрэгт авагдсан нотлох баримтаар зам тээврийн ослоос Хашчулууны бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь нотлогдож байгаа тул түүнээс шалтгаалан эмчилгээний болон бусад зардалд бодитойгоор гарсан 6.843.547 төгрөгний зардлыг гэм буруутай болох нь тогтоогдсон *********, ********* нарт хувааж хариуцуулан гаргуулж *********ыг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч ********* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хашчулууны нэхэмжлэлийн утганд ********* намайг такси үйлчилгээнд явж байсан гэж мэдүүлсэн нь буруу мэдүүлэг өгсөн байна гэж үзэж байна. ********* би такси үйлчилгээнд огт явж байгаагүй ба тухайн өдөр би ********* гэх зорчигчийг сайн таньдаг учраас сууж яваад зам дагуу буучих гэж хэлсэн. Гэтэл *********гээс гадна дөрвөн хүн миний машинд суух гэхээр нь ийм олон хүн сууж болохгүй гэж анхааруултал шахаад суучихъя гээд сууцгаасан.
1/ миний бие такси үйлчилгээнд явж байгаагүй. 2/ Олон хүн сууж болохгүй гэж анхааруулсан тул энэ нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ********* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 01 дүгээр сарын 18-ны Хилийн цэргийн уулзвар дээр осол болсон би туслах замаас орсон гэдэг үндэслэлээр буруутай болж нөгөө жолооч буюу ********* нь олон тооны хүн суулгаж явсан гэх үндэслэлээр тус тус буруутай болж дүгнэлт гарсан.
Тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол гарсан байгаа ба Хашчулуун нь *********ын машинд сууж явсан юм. Хөнгөн гэсэн хоёр дүгнэлт гарсан байхад яагаад ийм их төлбөр нэхээд байгаа ойлгохгүй байна. Анх гарсан 533.800 төгрөгний төлбөрийг *********тай хувааж төлөхөд татгалзах зүйлгүй.
Иймд 6 сая гаран төгрөгний төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч ********* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зам тээврийн осол гарснаас болж ******* бие махбодид гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрч байгаа боловч хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн зарим баримтууд нь хуурамч болон эмчийн зааваргүй өөрөө дураараа өөрийн эмийн сангаас өртөг өндөр эм тариа авч хэрэглэсэн болон тухайн үед манай аймагт онгоц нисэхгүй байхад онгоцны тасалбар хавсаргаж өгсөн зэрэг баримтууд байна. Мөнхсайханы хувьд анх гарсан 533.800 төгрөгний төлбөрийг 2 хувааж төлөхөд татгалзах зүйлгүй болно гэв.
Иргэдийн төлөөлөгчийн санал: Хохиролыг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа хэмжээнд хариуцагч *********, ********* нараас гаргаж нэхэмжлэгч *********д олгох саналтай байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********* нь хариуцагч *********, ********* нараас Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол болон сэтгэл санааны хохиролд нийт 7.767.140 /долоон сая долоон зуун жаран долоон мянга нэг зуун дөчин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан байх боловч шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж эмчилгээний болон замын зардал, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн төлбөрт нийт 4.843.547 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг, бүгд 6.843.547 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Зам тээврийн осол гарсны улмаас нэхэмжлэгч *********ы бие махбодид гэмтэл учирсны улмаас шалтгаалан түүнд эмчилгээний болон бусад зардал гарсан болох нь Тухайлбал:
Хариуцагч ********* **** улсын дугаартай авто машин, хариуцагч ********* УНУ 88-24 улсын дугаартай авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 12.9-д хэсэгт заасан гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө заалтыг, 21 дүгээр зүйлийн 21.8а-д хэсэгт заасан тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно гэх заалтуудыг зөрчснөөс болж хариуцагч ********* УНУ 88-24 улсын дугаартай авто машинд зорчиж явсан *********ы бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь Хөвсгөл аймаг Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт,
Замын цагдаагийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт,
Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 128 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх боловч нэхэмжлэгчийн эмчилгээний болон замын зардал, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн төлбөрт нийт 4.843.547 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг, бүгд 6.843.547 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах боломжгүй байна. Учир нь; Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Амбулаториор эмчлүүлэгсдийн картанд эмчийн заавраар бичигдсэн эм тариа болон бусад зардлыг гаргах Үүнд: Хэргийн 65, 67 хуудсанд авагдсан хүзүү, мэдрэлийн үзлэг хийлгэхэд төлсөн 330.000 төгрөг, 81, 83 хуудасны зарлагын баримтанд авагдсан эм тарианы төлбөрт 220.400 төгрөг, 93-р хуудасны эмний 9.000 төгрөг, 95-96-р хуудасны сэргээн засах эмчилгээний төлбөр 70.000 төгрөг, 100-101-р хуудсанд авагдсан 202.600 төгрөгний замын зардлын баримт тасалбар, 106,109-р хуудсанд авагдсан 81.400 төгрөгний эм тарианы зарлагын баримт, 112, 114, 116, 119-р хуудсанд авагдсан нийт 464.350 төгрөгний эм тарианы зарлагын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул нийт 1.377.750 төгрөгний эм тариа, бусад зардлын баримтыг шүүх үнэлсэн болно.
Харин хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудыг шүүх үнэлж төлбөр гаргуулах боломжгүй байна. Учир нь: 64, 65, 68 дугаар хуудсанд авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт, кассын орлогын ордерт бичигдсэн баримтанд мөнгө тушаагч гарын үсэг зураагүй, 69 дүгээр хуудсанд авагдсан зарлагын баримтанд хоёр өөр өнгийн бал, хорон хувь дээр сүүлд нөхөж бичсэн, 72-74, 76-77, 78 хуудсанд авагдсан унааны зардал байх боловч хэн явсан нь тодорхойгүй, 79 дүгээр хуудасны зарлагын баримтанд авагдсан 165.500 төгрөгний эмчилгээний эм тариаг ходоодны өвчинд авсан байх нь ойлгомжгүй, 86-88 дугаар хуудсанд авагдсан Г.Гончигжамцыг Энэрэл эмийн санд авч ажиллуулсан гэж цалин олгосон баримт байх боловч Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар баримт хэрэгт гаргаж өгөөгүй, 89, 91 дүгээр хуудсанд авагдсан зарлагын баримтын он сар, гарын үсэг засвартай ба өөр өнгийн балаар бичигдсэн, 97-р хуудсанд авагдсан 160.000 төгрөгний баримтын он, сар, өдөр, эмчийн заавар байхгүй, 102, 104-р хуудсанд авагдсан зарлагын баримтанд дарагдсан тамга тэмдэг гаргацгүй, өдөр засвартай, 110-р хуудсанд авагдсан зарлагын баримтыг хоёр өөр өнгийн балаар бичсэн, Марал эмийн сан гэх боловч Марал од гариг ХХК-ийн тэмдэг дарагдсан, 121-р хуудсанд авагдсан зарлагын баримтны гарын үсгийг өөр балаар бичигдсэн, Оюу эмийн сан гэх боловч Хөвсгөл Мөрөн ********** гэх хувь хүний тэмдэг дарагдсан, 123, 124-р хуудсанд авагдсан эм тариаг эмчийн заавраар аваагүй, юуны үзлэг болох нь тодорхойгүй, 128, 130, 131-р хуудсанд авагдсан Бэлэн мөнгөний орлогын баримтанд гүйлгээний утга бичигдээгүй юунд төлсөн төлбөр болох нь тодорхойгүй, эрүүгийн хэргийн төв архивын мөнгөний тасалбар авагдсан нь ойлгомжгүй байна. 132-133-р хуудсанд авагдсан мөнгө авсан талаарх тодорхойлолтод аймгийн нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга Мөнхдалай гэж хуулийн этгээдийн тэмдэг дарагдсан байх боловч бэлэн мөнгө хураасан баримт, албан бичиг тоот /баланк/ хэрэгт авагдаагүй, мөн 129-р хуудсанд авагдсан өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөг нэхэмжилж байх боловч энэ төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бодит хохиролд тооцогдох үндэслэлгүй ба хохирогч, нэхэмжлэгч нь Эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд өмгөөлөгчөө сайн дурын үндсэн дээр өөрөө сонгож авах эрхтэй болон ямар хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэн талаар гэрээ нь хэрэгт авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх уг баримтуудыг үнэлэх боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж хуульд заасан байна.
Хариуцагчийн өмгөөлөгч нь ....Мөрөнгөөс Улаанбаатарын чиглэлд тухайн үед нислэг үйлдэж байгаагүй.... гэж тайлбар, мэдүүлэг өгч байх хэдий ч уг онгоцны тасалбарыг үгүйсгэж, татгалзаж байгаа талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй нотолж чадахгүй байх тул онгоцны тийзийг шүүх үнэлж уг төлбөрийг гаргасан болно.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэцүүлэгт; ....нэхэмжлэгчийн эмчилгээний болон замын зардал, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн төлбөрт нийт 4.843.547 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг, бүгд 6.843.547 төгрөг гаргуулна.... гэх боловч нэхэмжлэлийн шаардлагын талаар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нотолж чадахгүй байна.
Иймд хариуцагч *********, ********* нараас эм тариа, бусад зардлын төлбөрт 1.377.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 5.465.797 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын улмаас учирсан хохирол байна гэж үзэн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчээс 6.843.547 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 124.446 төгрөг байх ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50.000 төгрөгийг хасаж, үлдэх 74.446 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч нараас 1.377.750 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамжинд 36.994 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ
Хариуцагч *********т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгч болон хариуцагч ********* нар нь хариуцагч *********ыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 499 дүгээр зүйлийн 499.1, 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар хариуцагч *********, ********* нараас эмчилгээ, замын зардлын төлбөрт 1.377.750 /нэг сая гурван зуун далан долоон мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *********д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 5.465.797 /таван сая дөрвөн зуун жаран таван мянга долоон зуун ерэн долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50.000 /авин мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 74.446 /далан дөрвөн мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч *********, ********* нараас 36.994 /гучин зургаан мянга есөн зуун эрэн дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *********д олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БЯМБАСҮРЭН
Г.ДАВААХҮҮ