| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/01257/И |
| Дугаар | 155/ШШ2016/00241 |
| Огноо | 2016-02-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 155/ШШ2016/00241
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: *** ********* нэхэмжлэлтэй.
Нэхэмжлэгч: Хөвсгөл *************
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************* холбогдох.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн *****
Түрээсийн мал, ашиг шим, ноос ноолуур дутагдуулсны төлбөрт нийт 7.858.250 /долоон сая найман зуун тавин найман мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************ Хөвсгөл аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллагад малчнаар ажиллаж байсан ********* нь 2015 оны эхээр мал онд оролт, төл бойжилт, малын ашиг шим, бүтээгдэхүүн нийлүүлэх түрээсийн гэрээгээ шинэчилж хийснээс хойш дахиж байгуулагатай тооцоо нийлэлгүй гэрээнд заасан хугацаанд ноос ноолуураа тушаалгүй алга болсон.
Иймд асуудлыг шийдвэрлэж байгууллагыг хохиролгүй болгож 7.858.250 төгрөгийг ********* гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймаг Цөм сүргийн үржлийн төвийн захирал ********* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ********* нь манай байгууллагын малчнаар 2006 оноос хойш малчин хийж байгаад 2014 онд түрээсийн гэрээгээ дүгнэхэд дутагдал гаргасан тул гэрээг цуцлах тухай асуудал яригдахад дахин гэрээ хийх санал гаргаж 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дахин түрээсийн гэрээг Бат-Эрдэний хүсэлтээр нэг жилийн хугацаатай байгуулсан ба жилдээ хагас буюу бүтэн жилд гэрээгээ дүгнэх ёстой байтал гэрээгээ дүгнүүлэхгүй алга болсон тул гэрээ цуцлаж гэрээнд зааснаар урамшуулал болгож хасах ёстой малаа хасаад үлдсэн мал, ашиг шим, ноос, ноолуурын үнэ бүгд 7.858.250 төгрөг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.
Манай байгууллага өмнө нь Малын удмын сангийн Үндэсний төвийн Хөвсгөл аймаг дахь салбар гэж нэртэй байж байгаад 2015 оны 6 сард сайдын тушаалаар Хөвсгөл аймаг Цөм сүргийн үржлийн төв гэж өөрчлөгдөж улсын бүртгэлд бүртгэгдэж улсын бүртгэлээс шинэ бүртгэлийн дугаар авч одоо тамга тэмдэг өөрчлөгдсөн ба би уг байгууллагын захиралын ажил хийдэг юм гэв.
Хариуцагч Т.********* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өр барагдуулах тухай нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өмнө Цөм сүрэг гэж нэртэй байгууллага байхад нь буюу 2006 оноос эхлэн тус байгууллагын малыг Т.********* нь харж хандаж маллаж байсан байдаг юм билээ. Тухайн үед мал маллаж байхад хорогдсон малыг актаар хасахгүй амьд мэд тоолж явсан ба малаа харуулж байхдаа цалин хөлс гэж бага мөнгө өгдөг тэр нь ахуй амьдралд нь хүрэлцэхгүй байсан байгаа юм.
2015 онд байгуулсан гэрээ нь хуурамч гэрээ ба 2014 онд малаа авчихаад өөр малчинд хүлээлгэж өгчихөөд мал өгсөн мэтээр дахин гэрээ хийж гарын үсэг зуруулсан ба ********* нь бичиг үсэг мэдэхгүй хүн байдаг болно.
Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. өгөхгүй үхсэн малыг хасахгүй.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Малын удмын сангийн Үндэсний төвийн Хөвсгөл аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Т.*********-д холбогдох Түрээсийн мал, ашиг шим, ноос ноолуур дутагдуулсны төлбөрт нийт 7.858.250 /долоон сая найман зуун тавин найман мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь: Шүүхэд Малын удмын сангийн Үндэсний төвийн Хөвсгөл аймаг дахь салбар буюу захирал ********* гэж нэхэмжлэл гаргасан байх боловч шүүх хуралдааны үед нэхэмжлэгч нь ....манай байгууллага өмнө нь Малын удмын сангийн Үндэсний төвийн Хөвсгөл аймаг дахь салбар гэж нэртэй байж байгаад 2015 оны 6 сард сайдын тушаалаар Хөвсгөл аймаг Цөм сүргийн үржлийн төв гэж өөрчлөгдөж улсын бүртгэлд бүртгэгдэж улсын бүртгэлээс шинэ бүртгэлийн дугаар авч одоо тамга тэмдэг өөрчлөгдсөн ба би уг байгууллагын захиралын ажил хийдэг юм.... гэх тайлбар, мэдүүлэгийг дүгнэхэд Малын удмын сангийн Үндэсний төвийн Хөвсгөл аймаг дахь салбар нь 2015 оны 6 сард өөрчлөгдөн Хөвсгөл аймаг Цөм сүргийн үржлийн төв болсон болох нь шүүх хуралдаанд өгсөн нэхэмжлэгчийн мэдүүлэгээр нотлогдож байна.
Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн аж ахуй гэж бичсэн нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл Малын удмын сангийн Үндэсний төвийн Хөвсгөл аймаг дахь салбар эсвэл Хөвсгөл аймаг Цөм сүргийн үржлийн төвийн аль нь болох нь тодорхойгүй байх ба ********* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нотлож чадахгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т энэ хуулийн 65.1.5-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байх тул нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэ захирамж саад болохгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.682 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.2, 170 дугаар зүйлийн 170.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Т.*********д холбогдох ********************* нэхэмжлэлтэй Түрээсийн мал, ашиг шим, ноос ноолуур дутагдуулсны төлбөрт нийт 7.858.250 /долоон сая найман зуун тавин найман мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.682 /нэг зуун дөчин мянга зургаан зуун наян хоёр/ төгрөгийг Голомт банкны Хөвсгөл салбар дахь Татварын хэлтсийн 4901000149 дугаартай данснаас буцаан гаргаж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ