Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/05164

 

 

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/05164

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, Горькийн 21 гудамж, *тоотод оршин суух, * овогт * * /РД: */,

 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

хүсэлт гаргагч Т.*,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Цэлмэг хөтлөв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие анх 1982 оны 5 дугаар сараас 1988 оны 3 дугаар сар хүртэл Хан-Уул дүүргийн Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт 331 дүгээр тасгийн гүйцэтгэл дээр ялгагч, гүйцэтгэгчийн ажилтнаар ажиллаж байсан. Миний бие 1988 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн Удирдах газрын харьяа Халуун усны захиргаанд массажчинаар ажиллаж байсан. 1992 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах газрын харьяа яслийн 8-р системийн 29-р яслид сувилагчаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт гарсан тушаал архивт байхгүй, хөдөлмөрийн дэвтэр байхгүй улмаас өнөөдөр тэтгэврээ тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна. Иймд намайг 1982 оны 5 дугаар сараас 1988 оны 3 дугаар сар хүртэл Хан-Уул дүүргийн Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт 331 дүгээр тасгийн гүйцэтгэл дээр ялгагч, гүйцэтгэгчийн ажилтнаар, 1988 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн Удирдах газрын харьяа Халуун усны захиргаанд массажчинаар, 1992 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах газрын харьяа яслийн 8-р системийн 29-р яслид сувилагчаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: *ийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа /хх 3, 5/, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын тодорхойлолт /хх 4/, Фото зураг /хх 6/, Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харъяа яслийн 8 дугаар системийн 29 дүгээр яслийн эрхлэгчийн 1 дугаартай Ажилд томилох тухай тушаал /хх 7/, Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харъяа яслийн 8 дугаар системийн 29 дүгээр яслийн эрхлэгчийн 14 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал /хх 8/, *ын шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 9-11/, Улаанбаатар хотын орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын харъяа халуун усны захиргааны даргын 169 дугаартай Ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх 12-13/, Улаанбаатар хотын орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын харъяа халуун усны захиргааны даргын 88 дугаартай Ажилд шилжүүлэн өөрчлөх тухай тушаал /хх 14/, Улаанбаатар хотын орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын харъяа халуун усны захиргааны даргын 77 дугаартай Ажилд авах ба чөлөөлөх тухай тушаал /хх 15-16/.

 

3. Шүүхээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 01/1029 тоот албан бичиг /хх 20/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын * тоот албан бичиг, хавсралт /хх 33-43/, Хүсэлт гаргагчийн хүсэлтээр * /хх 28-29/-ыг гэрчээр асуусан тэмдэглэл.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Хүсэлт гаргагч *ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Боржигон овогт * * нь 1982 оны 5 дугаар сараас 1988 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд Арьс ширний үйлдвэрийн харъяа Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт ялгагчаар, гүйцэтгэгчийн ажилтнаар, 1988 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын харъяа Халуун усны захиргаанд массажчинаар, 1990 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын харъяа Халуун усны захиргаанд үйлчлэгчээр, 1992 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харъяа Яслийн 8 дугаар системийн 29 дүгээр яслид сувилагчаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын харъяа Халуун усны захиргааны даргын 1988 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 169 дугаартай Ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай тушаал, Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын харъяа Халуун усны захиргааны даргын 1989 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаартай Хямдарсан үнийн хоолоор үйлчлэх тухай тушаал, Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын харъяа Халуун усны захиргааны даргын 1990 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаартай Ажил шилжүүлэн өөрчлөх тухай тушаал, Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын харъяа Халуун усны захиргааны даргын 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 104 дугаартай Хямдарсан үнийн хоолоор үйлчлэх тухай тушаал, Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын харъяа Халуун усны захиргааны даргын 1990 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 131 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай тушаал, Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын харъяа Халуун усны захиргааны даргын 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 77 дугаартай Ажилд авах ба чөлөөлөх тухай тушаал, Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харъяа Яслийн 8 дугаар системийн 29 дүгээр яслийн эрхлэгчийн 1992 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дугаартай Ажилд томилох тухай тушаал, Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харъяа Яслийн 8 дугаар системийн 29 дүгээр яслийн эрхлэгчийн 1993 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, фото зураг баримтуудаар болон гэрч *ын мэдүүлгээр нотлогдож байна.

 

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлт гаргагч *ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж, түүнийг 1982 оны 5 дугаар сараас 1988 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд Арьс ширний үйлдвэрийн харъяа Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт ялгагчаар, гүйцэтгэгчийн ажилтнаар, 1988 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын харъяа Халуун усны захиргаанд массажчинаар, 1990 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын харъяа Халуун усны захиргаанд үйлчлэгчээр, 1992 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харъяа Яслийн 8 дугаар системийн 29 дүгээр яслид сувилагчаар тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт * * /*/-ийг 1982 оны 5 дугаар сараас 1988 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд Арьс ширний үйлдвэрийн харъяа Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт ялгагчаар, гүйцэтгэгчийн ажилтнаар, 1988 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын харъяа Халуун усны захиргаанд массажчинаар, 1990 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын харъяа Халуун усны захиргаанд үйлчлэгчээр, 1992 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харъяа Яслийн 8 дугаар системийн 29 дүгээр яслид сувилагчаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан *ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.БАЯРСҮРЭН