Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2016/00242

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн *********** нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн ***********т холбогдох

Зээлийн төлбөр 2.920.000 /хоёр сая есөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 14ий өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ********** зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөг зээлдүүлсэн. Гэтэл ********* нь сүүлийн 11, 12 дугаар сарын төлөлтөө өгөөгүй мөнгөө авъя гэхэд өгөх боломжгүй өгнө гэж уурладаг.

Иймд миний зээлдүүлсэн 2.000.000 төгрөг, хүү 320.000 төгрөг, алданги 600.000 төгрөг. Нийт 2.920.000 төгрөгийг *********аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ********* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний охин болох ********** 2.000.000 төгрөгний яаралтай шаардлага гарсан тул 2015 оны 3 дугаар сарын 05-нд *********гаас миний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаанд 2.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр зээлж аваад сар бүр 8 хувийн хүү болох 160.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн болно. Гэвч энэ өндөр хувийн хүүтэй мөнгийг цаашид төлөх боломжгүй болсон учраас 11,12 дугаар сарын мөнгөний хүүг төлж чадаагүй нь үнэн. Энэхүү зээлээ авсан 2.000.000 төгрөгийг 8 сард төлөх төлөвлөгөөтэй байсан боловч миний охины охин болох ********** аав нас барсан тул миний охин охиныхоо сургалтын төлбөрийг төлөх мөнгөгүй болсон. Мөн миний охин 2015 оны 7 дугаар сарын 29-нд төрж дикретний амралттай 4 сар гэрт суусан тул цалингийн зээл авч зээлийг барагдуулах гэсэн боловч нийгмийн даатгал нь сүүлийн 4 сар 192.000 төгрөгөөр төлөгдсөн учраас 5 сар хүртэл хугацаанаас хойш зээл авах боломжтой гэсэн. Мөн энэ хугацаандаа *********гийн нэхэмилсэн 2.920.000 төгрөгийг өөрийн боломжоор төлж байх болно гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********* нь хариуцагч *********аас зээлийн төлбөр 2.920.000 /хоёр сая есөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч ********* нь ....2.920.000 төгрөгийг өөрийн боломжоор төлж байх болно.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан, хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ********* 61.670 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж төлөх атал улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 5.000 төгрөгийг төлсөн байх тул түүнээс 56.670 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч *********аас 30.835 төгрөг, улсын орлогоос буцаан 30.835 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *********д олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч *********гийн нэхэмжлэлийн шаардлага 2.920.000 /хоёр сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг хариуцагч ********* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *********гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 56.670 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч *********аас 30.835 /гучин мянга найман зуун гучин тав/ төгрөг, ************ тоотод данснаас буцаан 30.835 /гучин мянга найман зуун гучин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *********д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ