Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 59

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, 

           улсын яллагч Б.Уранцэцэг,

            хохирогч С.Ж, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг

шүүгдэгч Т.И, түүний өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ёндон овогт Тогоогийн Идэрмөнхөд холбогдох 1708000330165 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:  

Шүүгдэгч Т.И нь 2017 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Уул” нэртэй амралтын газарт С.Жыг хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүр рүү нь гараараа цохиж, нүүр, толгой хэсэг рүү хөлөөрөө өшиглөсний улмаас баруун нүдний салстын нэвтэрсэн шарх, дээд эрүү ясны хугарал, бугалганы цус хуралт, чихний няцарсан шарх бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:      

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх-6-7/,  

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-19-22/

- хохирогч С.Жы мөрдөн байцаалтад өгсөн:...Би Ус сувгийн удирдах газрын Ус хангамжийн албанд “А” станцад харуул, засварчин ажилтай. 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр манай ажлынхан Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Баян-Уул” амралтын газарт амрахаар очсон. Орой 23:00 цагийн орчимд би өрөөндөө орсон байсан бөгөөд манай ажлын газрын Хлорын оператор ажилтай Идэрмөнх нь миний амарч байсан байрны гаднаас намайг “Жаргалсайхан гуай гараад ир” гэж дуудахаар нь “би яасан бэ” гэж хэлээд байрнаас гарахад ...миний нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохиход би газар унасан. Нүүр, толгой хэсэг рүү хөлөөрөө өшиглөж дэвсэлсэн. Миний нүднээс цус гарч, хавдсан. Нүдний тасагт очтол “нүдний чинь цөцгий гарсан байна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай” гээд нүдний хагалгаанд орсон. Ингээд миний нүдийг хараа орох боломжгүй гэж баруун нүдийг авсан. ...Идэрмөнх нилээн согтчихсон дэвээд байсан бөгөөд би Идэрмөнхөд “аятайхан бай” гэж хэлж байсан. Намайг Идэрмөнхөд хандан “чи аятайхан бай” гэж хэлэхэд надад “за за, ойлгож байна” гэж хэлж миний үгэнд орж байсан. Намайг зодсоноос болж миний баруун нүд сохорч, доод эрүүний зүүн хэсэг хугарсан. “Чи яалаа гэж намайг зодож байгаа юм бэ” гэхэд “би мэдэхгүй байна” гэсэн зүйлийг ярьж байсан. Би одоогоор нүднээсээ болж эмнэлгийн хяналтанд байгаа. Би Идэрмөнхөд гомдолтой байна. Хуулийн дагуу шийдүүлнэ...гэх мэдүүлэг /хх-25-26, 140/,

            - хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... Тухайн өдөр амралтанд Идэрмөнхөөс архи нэхэж, маргах ямар ч шалтгаан байгаагүй. Намайг өрөөнөөс Жаргалсайхан гуай гээд дуудсан “яасан юм бол” гээд гарахад “намайг цохиод газар унагаад өшиглөж дэвссэн” тэгээд би ухаан алдсан. Би Идэрмөнхийг боож, ноцолдсон зүйл болоогүй. Бид хоёрт маргалдах ямар ч шалтгаан байгаагүй. Би эмчилгээ хийлгэж дуусаагүй байна. 2017 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө бэртнээс хойш 10 дугаар сарын 06-нд ажилдаа орсон. Ажилгүй байх үеийн цалин 3.044.000 төгрөг, намайг эмчилгээ хийлгэхэд эхнэр нэг сар асарсан 485.000 төгрөгийн цалин, бортез хийлгэсэн. Бортезыг сараас жил хагасын дараа солиулах шаардлагатай, 3 араа шүд хийлгэх, эрүү хадуулаад эдгээгүй, хиймэл шүд эвдэрсний хохирол мөнгийг нэхэмжилнэ. Шүүгдэгчээс хохиролд нийт 3.400.000 төгрөг авсан. Үлдэгдэл хохирлыг нэхэмжилнэ гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

-гэрч И.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр манай станцын ажилчид Баян-Уул амралтанд салхинд гарахаар явсан. 21 цагийн орчимд нийтийн бүжиг зохион байгуулсан. Тог тасраад би өрөөндөө орж амарсан. Унтаж байхад гаднаас 2 хүн орж ирээд Дээгий эгч байна уу гээд намайг сэрээсэн. Тэр 2 хүн Идэрмөнх, Мөнхтуяа нар байсан. “Жагаа ахыг эмнэлэгт хүргэж өгөх хэрэгтэй боллоо, та машин бариад яваач” гэсэн. Хажуу өрөө рүү ортол Жагаа ах орон дээх хэвтчихсэн, манай ажлынхан тойроод зогсож байсан. Тэгээд Идэрмөнхийн машинд суулгаад би машиныг нь бариад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Машинд Идэрмөнх, Отгонсүрэн, Дөлгөөн, Цогбадрах, Жагаа ах бид нар явсан, цаг харахад шөнийн 01 цаг 12 минут болж байсан. 1-р эмнэлэгт ирсэн хойноо Жагаа ахын нүдний цөцгий гойжсон талаар мэдсэн. Би тэднийг хоорондоо хэрэлдэж муудалцаж байхыг харж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-28-29/,

-гэрч Ө.Өнөрбатын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр манай ажлын хамт олон зугаалгаар Баян-Уул амралтын газарт очсон. Бид архи ууж, хоол унд идэцгээсэн. Бүрэнхий болох үед дисконд орсон. Тог тасраад нийлдэг нийлдгээрээ гарсан. Отгонсүрэн, Дөлгөөн, Бямбатогтох бид 4 машины зам дээр сууж архи ууцгаасан. Тэгээд өрөөндөө очиход Жаргалсайхан нүүрээ дарчихсан орон дээр сууж байсан. “Идэрээ намайг зодчихлоо” гэсэн. Идэрээг байшингаас гараад барьж авсан. Тэр үед Жаргалсайхан ахын нүднээс улаан хүрэн юм гойжоод байна гэхээр нь түүнийг манай ажлын хэсэг хүмүүс эмнэлэг рүү аваад явсан. Яаж зодсоныг би нүдээрээ хараагүй. Ажил дээрээ хэрэлдэж, маргалдаж байгаагүй. Идэрээ хэтэрхий их архи уучихсан байсан...гэх мэдүүлэг /хх-33-34/,

-гэрч Д.Дөлгөөний мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баян-Уул амралтын газарт луу манай ажлынхан салхинд гарахаар явсан. 19-20 цагийн үед амралтын газраас зохион байгуулсан нийтийн бүжгэнд манай ажлынхан бүгд орцгоосон. Өнөрбат, Отгонсүрэн, Бямбатогтох бид 4 замын хажууд архи ууцгаасан. Өрөөндөө ороход Жаргалсайхан ах орон дээр хэвтэж байсан. Түүний баруун нүднээс нь ягаан туяатай шингэн юм гоожиж байсан. “Яачихсан юм та” гэж асуухад “ах нь зодуулчихлаа” гэсэн. Жаргалсайхан ахыг аваад Идэрмөнхийн машинаар эмнэлэг рүү Дэлгэрмаа эгч, Отгонсүрэн, Идэрмөнх, Цогбадрах бид нар явсан. Эмнэлэг явах замд Идэрмөнх өөрөө Жаргалсайхантай муудалцсан гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-37-38/,

-гэрч Р.Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр манай ажлынхан салхинд гарсан. Дөлгөөн, Өнөрбат, Бямбатогтох бид 4 архи хувааж уусан. Байрандаа очиход Идэрмөнх Жаргалсайханыг зодчихсон байна гэж яриад байсан. Би очоод хартал Жаргалсайхан ах, нүүр лүү цохисон гэж байсан. Түүний эрүү хавдчихсан байсан. Би хугарсан байх гэж бодсон. Надад нүд бас харахгүй байна гэж хэлсэн. Би 2 нүдийг нь хартал баруун нүднээс нь ягаан туяатай цус биш гэмээр шингэн зүйл гойжиж байсан...гэх мэдүүлэг /хх-39-40/,

-гэрч Э.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Ганзориг, Ариунтуяа нарыг гаргаж өгөхөөр амралтанд явсан. Бүжиг 21 цагийн үед болсон. Бүжгэнд орж байхад тог 2-3 удаа тасарсан. Бид нар өрөөндөө очиход Жаргалсайхан ах орон дээр сууж байсан. Баруун талын нүднээс нь ягаан туяатай өтгөн зүйл удаан урсаад гойжиж байсан. Түүнээс “нүд чинь яачихсан юм бэ” гэхэд Идэрээ бид хоёр муудалцсан, зодоон хийсэн гэж хэлсэн. Хэсэг хүмүүс Жаргалсайхан ахыг аваад эмнэлэг явсан...гэх мэдүүлэг /хх-41-42/,

-гэрч Т.Бямбатогтохын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр би ажлын бусад 3-4 хүнтэй хамт Баян-Уул амралтын газарт орой очсон. Манай байрнаас урагш бүжгийн байр луу бүжгэнд манайхан орцгоосон. Би нилээн согтсон байсан болохоор нарийн ширийнийг санахгүй байна. Отгонсүрэн, Өнөрбат, Дөлгөөн 3-тай нийлж архи уусан. Байр луу очиход Жаргалсайхан ах орон дээр сууж байсан. Түүнээс “таны нүд ам чинь яачихаа вэ” гэж асуухад “Идэрээ намайг зодчихлоо” гэж хэлж байсан. Тухайн үед нүдийг нь сохорчихсон байна гэж мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-45-46/,

-гэрч С.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр УСУГ-аас бас өөр байгууллагаас хүмүүс амрахаар ирсэн байсан. Орой 21 цагт бүжгийн талбайд бүжиг зохион байгуулсан. Тог тасраад би пускатал буусан эсэхийг шалгахаар гарсан. Манай 2 дугаар байрны 5 тоот өрөөнд цахилгааны масс гараад бяцхан гал гарсан. Намайг явах замд 1 дүгээр байрны урд буюу 1 тоот хаалганы гадна довжооны хажууд газар дээр хоёр эрэгтэй хүн зодолдсон байдалтай нэг нь газар, нөгөө нь босоод ир гээд орилж байсан. Тухайн үед гал гарч байсан учир би яараад цааш явсан. 2 дугаар байрны 5 тоотод байгаа амрагч нарыг өөр өрөөнд оруулах ажлыг зохион байгуулж байсан. Би цахилгаанаа янзлаад буцаж явахад тэр 2 хүн байгаагүй. Тэр шөнөдөө Баян-Уул амралтын газар хоносон. Би тухайн хүмүүсийн гадна дүр төрхийг сайн хараагүй...гэх мэдүүлэг /хх-55-56/,

-шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №8312 дугаартай шинжээчийн:...С.Жы биед баруун нүдний салстын нэвтэрсэн шарх, баруун нүдийг авсан мэс заслын дараах байдал, доод эрүү ясны хугарал, зовхи, бугалганы цус хуралт, чихний няцарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 7-р хүснэгтийн 31.1-д зааснаар энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги 65%-иар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-58/

-шинжээч Ж.Ганцэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн:...Дээрх гэмтлүүд нь цохих, өшиглөх үед үүсгэгдэх боломжтой. Явганаас унасан үед дээрх гэмтэл үүсгэгдэх боломжгүй...гэх мэдүүлэг /хх-141/,

-ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-63/

- шүүгдэгч Т.Иийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 24-ний орой үдээс хойш Улаанбаатар хотоос Жаргалсайхан ах, Дэлгэрмаа эгч, Өнөрбат ах, Ариунтуяа бид 5 нэг машинд суугаад амралтын газар луу хамт явсан. “Баян-Уул” амралтын газар очоод би мах эвдэж хорхог хийсэн. Хоол идээд, хоолны дараа нийтээрээ архи уусан. Түүнээс хойш бид нар бүжгэнд орсон. Бүжгэн дундуур тог тасарсан. Тог тасрах үед Жаргалсайхан ах бид хоёр үүдэн дээр зогсож байсан. Бид хоёр ярилцангаа хүмүүсээс холдоод амрах өрөө рүү явсан. Одоо яг нарийн сайн санахгүй байна, ямар ч байсан өрөөндөө очиж амрах талаар л ярьсан байх. Тэгээд бид хоёр амрах өрөөнд орсон. Тоггүй, хүнгүй харанхуй байсан. Бид хоёр буцаад гарсан. Жаргалсайхан ах надаас ганзаганы юм архи нэхсэн, надад байхгүй гэснээс болж маргалдсан. Тэгээд Жаргалсайхан ах намайг барьж аваад боосон. Боогдож байгаад мултарч гарах нь зөв гээд гар руу нь түлхээд мултарч гарсан. Би Жаргалсайхан ахын зүүн шанаа руу баруун гараараа цохисон. Надад цохиулаад газар унасан. Газар унахаар нь зүүн мөр хэсэгт нь нэг удаа өшиглөөд салаад явчихсан. Бид хоёрын ойр орчимд хүн байгаагүй. Тийм л зүйл болсон. Тэр шөнөдөө Жаргалсайхан ахыг эмнэлэгт хүргэсэн, би бас цуг явсан...гэх мэдүүлэг /хх-136-137/

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... Мэдүүлэг өгнө. 2017 оны 06 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө амралтын газарт ажлынхнаараа бүжгэнд орсон. Бүжигнээс гарч байгаад хохирогчтой замдаа маргасан. Жаргалсайхан ах надаас архи нэхсэн эхлээд намайг боож цохисон. Тэгэхээр нь би Жаргалсайхан ахын гарнаас мултраад цохисон, өшиглөсөн, мөр лүү нь өшиглөлөө гэж бодсон. Тэгсэн хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг болно. 

Шүүгдэгч Т.И нь 2017 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Уул” нэртэй амралтын газарт С.Жыг хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүр рүү нь гараараа цохиж, нүүр, толгой хэсэг рүү өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:      

- хохирогч С.Жы:...тэр өдрийн орой 23 цагийн орчимд...байрны гадаа... Идэрмөнх миний нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохиход би газар унасан. Нүүр, толгой хэсэг рүү хөлөөрөө өшиглөж дэвсэлсэн...Миний нүднээс цус гарч, хавдсан...гэх мэдүүлэг /хх-25-26, 140/,   

- гэрч С.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 24--ний орой 21 цагт бүжгийн талбайд бүжиг зохион байгуулсан. Тог тасраад шалгахаар гарсан. Намайг явах замд 1 дүгээр байрны урд буюу 1 тоот хаалганы гадна довжооны хажууд хоёр эрэгтэй хүн зодолдсон байдалтай нэг нь газар, нөгөө нь босоод ир гээд орилж байсан...гэх мэдүүлэг /хх-55-56/,  

-  гэрч Ө.Өнөрбатын мөрдөн байцаалтад өгсөн :...2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр манай ажлын хамт олон зугаалгаар Баян-Уул амралтын газарт очсон, архи ууцгаасан...өрөөндөө очиход Жаргалсайхан нүүрээ дарчихсан “Идэрээ намайг зодчихлоо” гэсэн. Тэр үед Жаргалсайхан ахын нүднээс улаан хүрэн юм гойжоод байна гэхээр нь түүнийг манай ажлын хэсэг хүмүүс эмнэлэг рүү аваад явсан...гэх мэдүүлэг /хх-33-34/, 

- шинжээчийн:...С.Жы биед баруун нүдний салстын нэвтэрсэн шарх, баруун нүдийг авсан мэс заслын дараах байдал, доод эрүү ясны хугарал, зовхи, бугалганы цус хуралт, чихний няцарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 7-р хүснэгтийн 31.1-д зааснаар энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги 65%-иар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-58/, шинжээчийн мэдүүлэг...гэх мэдүүлэг /хх-141/,   

- шүүгдэгч Т.Иийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Архи уусан байсан...сайн санахгүй байна...Би Жаргалсайхан ахын зүүн шанаа руу баруун гараараа цохисон. Надад цохиулаад газар унасан. Газар унахаар нь зүүн мөр хэсэгт нь нэг удаа өшиглөөд салаад явчихсан...гэх мэдүүлэг /хх-136-137/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Иийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт:    

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.    

Шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл, шархаас үзэхэд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр буюу хүч чадлаа дайчилсан хүсэл зориг нь, идэвхтэй үйлдэл ба хор уршгийн хоорондын шалтгаант холбоо нотлох баримтын хууль ёсны эх сурвалжаар тогтоогдсон.

Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэгт хохирогчид учирсан нийт гэмтэл, шархын зааг ялгаа, хүч үйлчилсэн давтамж зэрэгт тодорхой бус байдал байх боловч гэм буруугийн нэгдмэл нэг хэлбэрийн хүрээнд үргэлжилсэн хугацаанд хийсэн хэд хэдэн удаагийн үйлдлийн хамгийн хүнд хор уршгаар хэргийг зүйлчилсэн нь үндэслэлтэй, харин нэгэнт дутуу хийгдсэн ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх буюу онц харгис хэрцгий аргад хамаарах эсэх нотолбол зохих байдлыг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.   

Шүүгдэгч нь анх тайлбар өгөхдөө “яагаад зодсон шалтгаанаа мэдэхгүй, санахгүй” тухай хэлсэн /х-9/, харин яллагдагчаар мэдүүлэхдээ “хохирогч надаас архи нэхсэн, намайг боосон, боогдож байхдаа гар руу нь түлхэж мултарч гарсан” гэж мэдүүлсэн байх боловч үүнийг хохирогч үгүйсгэсэн, өөр бусад хөндлөнгийн нотлох баримтгүй, шүүгдэгч өөртөө гэмтлийн зэрэг тогтоолгохыг хүсээгүй, нөгөө талаас “боолтоос мултарч” гарсан гэх атлаа эсрэгээр “зодсон” зэргээс үзэхэд “боогдсон” эсэх асуудал тус хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үндэслэлгүй байна.   

 2015 оны Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх талаар:    

2015 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ багассан, хорихоос өөр сонгох ялтай байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь зөв болно.     

Хохирол төлбөрийн тухайд:    

   Хохирогч нь гэмт хэргийн улмаас ажилгүй байх үеийн цалин 3.044.000 төгрөг /хх-113-114/, эхнэр 1 сар асарсан ажилгүй байх үеийн цалин 485.000 төгрөг /хх-115/, эм тарианы 401.828 төгрөг, мэс засалд орсон 1.671.860 төгрөг, хиймэл нүд хийлгэхэд 897.700 төгрөг нийт 6.500.388 төгрөг /хх-97-130, 157-161/, мөн хийлгэсэн бортезыг 1 сараас жил хагасын дараа солиулна, 3 араа шүд хийлгэнэ, хиймэл шүд эвдэрсний хохирол нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь хохиролд нийт 3.400.000 /хх-71, 155/ төгрөг төлсөн байна.    

Хохирлын зарим баримт байх /хх-97-130, 157-161/ боловч бүрэн бус, хохирогч ба түүний эхнэрт хэн, хэзээ ямар хугацаанд чөлөө олгосон, чөлөө олгосон бол цалинтай эсэх, нийгмийн даатгал төлөгдсөн эсэх, хийлгэх эмчилгээний үнэ тариф хэд эсэх зэрэг нотлох баримтууд байхгүй буюу хууль ёсны нотлох баримт бүрдүүлээгүй байх тул хангах боломжгүй, харин хохирогч нь тухайн нэхэмжлэх хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.       

Шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал

Шүүгдэгч эд хөрөнгийн бүртгэлгүй /х-153/,  1999 оны prius авомашин /х-68/, Хаан банк дахь дансанд 6.540.047 төгрөгийн үлдэгдэлтэй мөн 6.323.576  төгрөгийн зээлтэй /х-150/, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, өмнө ял шийтгэлгүй зэрэг хувийн байдалтай.    

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.          

Бусад асуудал   

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй, харин шүүгдэгчид торгох ял оногдуулахад харгалзах шаардлага хангагдахгүй, хохирогчид учирсан гэм хор бүрэн арилаагүй зэрэг байдлууд байх тул  шүүгдэгчийн өмгөөлөгчийн “торгох ял”-ын тухай саналыг хүлээж авах боломжгүй гэж үзэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:        

1. Шүүгдэгч Т.Иийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Иийг 4 жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Иөд оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.   

5. Шүүгдэгч Т.Иийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тооцсугай.      

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Т.Иөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС