| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/05480/И |
| Дугаар | 181/ШШ2024/04839 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2024/04839
| 2024 11 28 | 181/ШШ2024/04839 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: *******г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* өөрийн эзэмшиж байсан ******* дугаар дээр 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 140000660072 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 650.000 төгрөгийг 2.3 хувийн хүүтэй, 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 640.000 төгрөг сарын 2.3 хувийн хүүтэйгээр тус бүр нэг сарын хугацаатай нийт 2 удаагийн 1.290.000 төгрөгийн зээл авсан бөгөөд хугацаанд нь төлж барагдуулаагүй байна.
Мобифинанс нь зээлийн эргэн төлөлтийг шаардаж, түүний зээл авах үедээ тодорхойлсон Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хувьсгалчдын Г гудамж ******* тоот хаягаар шүүхэд хандсан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 182/ШЗ2024/11075 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч уг хаягт бүртгэлтэй хэдий ч оршин суудаггүй гэх Хорооны засаг даргын тодорхойлолтонд үндэслэн хэргийг үндэслэлгүй болгосон. Иймд *******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, үйлчилгээ авах хүсэлт, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн эрхийн гэрээ, зээл, зээлийн эрх нээлгэх өргөдлийн маягт, иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн дансны хуулга, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШЗ2024/11075 тоот шүүгчийн захирамж зэргийг ирүүлжээ. /хх 2-11/
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК нь *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэг талаас ******* ХХК, нөгөө талаас ******* нар тохиролцож, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн гэрээг байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
3.Дээрх гэрээ болон түүний иргэний үнэмлэхний хуулбарт оршин суух хаягийг Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид Г гудамж ******* тоот гэж тусгажээ.
4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШЗ2024/11075 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
5.Шүүхээс дээрх хаягийн дагуу дахин 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд өөрөө гэж гардан авсан ч хүрэлцэн ирээгүй байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн оршин суугаа газар тодорхойгүй болсон гэж үзэн эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Шар нохойт овогт Самдангийн Энхтуяа /Регистрийн дугаар: /-г эрэн сурвалжилсугай.
2.******* /бүртгэлтэй хаяг: Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид Г гудамж ******* тоот/-ыг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч утас: / талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ