Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2016/00245

 

МОНГОЛ УЛСЫН УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн **************

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2016/00025/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ********* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие анх мэндлэхдээ Дорж гэдэг айлын охин болж мэндлээд Лувсангүр гэдэг айлд үрчлэгдэн очиж хүн болсон юм. Өргөж авсан аав Лувсангүр нь намайг бага балчраас эхлэн Нарантуяа гэдэг гэрийн нэрээр нэршүүлсний улмаас Жаргалант-Амьдрал нэгдэлд ажиллаж байхдаа авсан нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийг тухайн үеийн боловсон хүчин Л.Нарантуяа нэрээр анх нээсэн бөгөөд тухайн үеийн гавьяа шагналууд Л.Нарантуяа нэрээр бичигдсэн байдаг юм. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр, гавьяа шагналууд Нарантуяа нэрээр бичигдээд байгааг миний аав, ээж, дарга нар болон би өөрөө анзаараагүй нь буруу байсныг сүүлд нэгдэл тарсны хойно ойлгосон. Миний авсан шагналууд нь аав Лувсангүрээр овоглогдсон, ямар нэгэн засвар оруулаагүй бичигдсэн байгаа тул гэрчүүдээр гэрчлүүлэн, нотлох баримтууд, хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримт болгон авна уу. Лувсангүр овогтой Нарантуяагийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Лувсангүрийн Нарангэрэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1959 онд төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 2-14 тоотод оршин суух, РЭ59021561 дугаар регистртэй, Тогоруутан овогт Балганы Наранчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч ********* нь 1962 онд Шагдарын Дорж гэдэг айлын 9 дэх хүүхэд болж төрсөн бөгөөд хамаатны өөрийн ах ************* эмэгтэй хүүхэдгүй байсан учир охин Нарангэрэлийг тэднийд өргүүлсэн юм гэнэ лээ. Ш.Дорж нь үрчилж аваад Нарантуяа гэдэг нэр өгсөн боловч үрчлэлтийн гэрчилгээ хийгдээгүй байсан гэнэ. Нутгийн хүмүүс нь Нарантуяа гэсэн нэрээр дууддаг бөгөөд албан бичиг баримт ч Нарантуяа нэрээр олгогдож байжээ. 2012 онд цахим иргэний бүртгэл авахад Нарангэрэл гэсэн нэрээр олгогдсон. Лувсангүр гэдэг айл 2 хүү, 1 охин хүүхэдтэй юм. Нарангэрэл нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд саальчнаар ажиллаж байсан бөгөөд сумын ардын депутат болж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж байгаа учир Л.Нарантуяа нэрээр бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч ********* мөн болохыг тогтоолгох шаардлагатай болсон тул хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ********* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

*********** нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэн эцэг Ш.Дорж, эх Д.Цэнд нарын гэр бүлд 1962 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эцэг Н.Лувсангүрийнд үрчлэгдсэн боловч үрчлэлтийн бүртгэлгүй болох нь дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын төрөлтийн бүртгэлд ...3. Эцэг эхийн овог нэр: *********хаана төрсөн Улаан-Уул сум төрөх тасагт, хаана хэн бүртгэсэн Мандшир гэх бичилттэй нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Эцгийн эцэг эхийн нэр Шагдар Дорж, эхийн эцэг эхийн нэр Дарьжав Цэнд нарын гэр бүлд 1962/12/25-нд төрөхөд төрүүлсэн Доржийн Нарангэрэлийг 1963/01/18-нд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 3-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 08/000103 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн Лувсангүр овогтой Нарангэрэл нь 1962 оны 12 дугаар сарын 25-нд тус сумын Шивлэг багийн иргэн Шагдар овогтой Доржийн отгон охин болон мэндэлсэн. Улмаар Нарангэрэлийг Наваан овогтой Лувсангүрд үрчлүүлсэн ба үрчилж авсан аав, ээж нь Нарантуяа болгон нэрийг нь өөрчилж гэрийн нэр болгосон байдаг. Ингээд Нарангэрэлийн нэгдэл нийгэмд ажил хөдөлмөр хийж гүйцэтгэж байх үед түүний хөдөлмөрийн дэвтэр, гавьяа шагнал, бүх бичиг баримтыг аав Лувсангүр нь үрчлэгдсэн гэрийн нэр Нарантуяагаар нь бүртгүүлсэн, зөвхөн иргэний үнэмлэх нь Нарангэрэл нэрээр бүртгэлтэй байдаг нь үнэн болно гэх бичилттэй 14/74 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний баримтын архивт Улаан-Уул сумын харъяат Нарангэрэлийг /1962.12.25-нд төрсөн/ Шагдар овогтой Доржоос Наваан овогтой Лувсангүр нь 1963 онд үрчилж авсан бүртгэл байхгүй гэх бичилттэй 2/129 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Тус сумын Шивлэг багийн иргэн Дорж овогтой Нарангэрэл нь 1962 оны 12 сарын 25-нд Улаан Уул сумын төрөх газарт төрөөд Лувсангүр гэдэг айлд өргөгдөж өссөн боловч тухайн үед үрчлэлтийн бүртгэлд бүртгэгдээгүй байна... гэх бичилттэй 13/29 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын Тус сумын Шивлэг багийн иргэн Дорж овогтой Нарангэрэл нь 1962 оны 12 дугаар сарын 25-нд Улаан Уул сумын төрөх газарт төрөөд Лувсангүр гэдэг айлд нялхдаа өргөгдөж өссөн гэдгийг нутгийн иргэд бүгд мэддэг боловч тухайн үед үрчлэлтийн бүртгэлд бүртгүүлээгүй байна гэх бичилттэй 10/27 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Тус аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр багийн харъяат Наваан овогтой Лувсангүрийн 1967 оны 12 дугаар сарын 16-ны өрхийн картанд Наваан Лувсангүр төрсөн он 1918, нас 50, эр, өрхийн тэргүүлэгч, эрхэлж буй ажил малын санитар, Отгон Ханд төрсөн он 1936, нас 39, эм, эхнэр, боловсрол бага, Лувсангүр Бямбаа төрсөн он 1952, нас 16, эр, хүү нь, боловсрол бүрэн дунд, эрхэлж буй ажил хоршоонд, Лувсангүр Батсуурь төрсөн он 1958 он, нас 10, эр, хүү нь, боловсрол 2 дугаар ангид, сургуульд, Лувсангүр Нарантуяа, төрсөн он 1962 он, нас 4, эм, охин нь гэжээ гэх бичилттэй 10/59 дугаартай тодорхойлолт зэрэг баримтууд байгаа болно.

Хүсэлт гаргагч ********** Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлээс ************* гэсэн нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төрөлтийн бүртгэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08/000103 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14/74 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн *********дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн ********* дугаартай тодорхойлолт, гэрч ****** Аав нь ********, ээж нь ******* гэдэг хүн байсан. Үрчилж авсан аав нь *****, ээж нь Ханд гэсэн хүмүүс байсан...Бид Нарантуяа гэдэг, хүмүүс ч Нарантуяа нэрээр нь мэднэ...төрсний бүртгэлд нь Нарангэрэл гэж бичсэн юм байлгүй...түүнээс Лувсангүрийн Нарантуяа л гэдэг... гэх мэдүүлэг, гэрч Ц.Мөнхбаярын Нарангэрэл нь төрөөд айлд үрчлэгдсэн юм. Төрсөн гэртээ Нарангэрэл нэртэй байсан юм байлгүй. Үрчилж авсан эцэг эх нь Нарангэрэлийг Нарантуяа болгосон байх. Нарантуяа нь нэгдэлд илгээлтийн эзнээр очиж ажиллаж байсан. Тэр үед Нарантуяа л гэдэг байсан. Нарантуяа нэрээр нь нутгийн хүмүүс нэрлэдэг, Наран гэж дууддаг...өргөж авсан аав нь Лувсангүр, төрсөн аав нь Ш.Дорж гэж хүмүүс байсан. Олон багачуудтай айлаас Нарантуяаг үрчилж авсан гэдэг. Миний мэдэхийн ******* гэдэг байсан... гэх мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ажиллаж байх хугацаандаа авч байсан 1985 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалантмьдрал нэгдлийн саальчин Лувсангүр овогтой Нарантуяа... гэх бичилттэй диплом, 1986 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Хүндэт нөхөр Лувсангүр овогтой Нарантуяа... гэх бичилттэй сайшаалын үнэмлэх, 1987 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хүндэт нөхөр ********** танд... гэх бичилттэй диплом, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Лувсангүрийн Нарантуяа гэсэн нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Л.Нарантуяа мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

*********ийн шүүхэд ирүүлсэн 1982 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ****** ****** гэх бичилттэй гэрчилгээний нэр өөр, тамга тэмдэг дарагдаагүй учир нотлох баримтанд үнэлээгүй ба түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлээс ****** гэсэн нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* дугаар регистртэй, ******** мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *********ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА