| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00004И |
| Дугаар | 155/ШШ2016/00246 |
| Огноо | 2016-02-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2016/00246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ************
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2016/00004/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч ********* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ********* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 оны 6 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд манай ангиас 8 хүүхэд илгээлт авч, 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн тариа бригадын үтрэм дээр гарч ажиллаж байсан. Тэгээд 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг дуустал тариа бригадад үтрэмийн ажилчнаар ажиллаж байгаад зах зээлд шилжиж ороход ажлаасаа гарч байсан. Манай нэгдэл тариа тарьдаг байсан, одоо компани болоод тариагаа тарьж л байгаа. Хавар намартаа тариа цэвэрлэнэ, будаа ачна, өвөл нь тариагаа тээрэмдээд бүтээгдэхүүнээ хийдэг байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жил хүрэхгүй байх бөгөөд тухайн үед хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдэж байсан ч шүүхээр ажиллаж байсан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд намайг Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг дуустал үтрэмийн ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
********* нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч ********* Хөвсгөл аймгийн ************нэгдлийн тариа бригадын үтрэмд 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд ажилчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн *********гийн 1983 оны 04дүгээр сараас 1990 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,1983 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ********** олгосон 1983 оны 08 сарын 01-ний өдөр Улаан-Од нэгдэлд үтрэмийн ажилчнаар томилон ажиллуулав, 1991 оны 12 сарын 27-ны өдөр өмч хувьчлагдаж компани болсон тул нэгдлийн үтрэмийн ажилчны үүрэгт ажлаас чөлөөлөв, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаан-Од компанийн үтрэмийн ажилчнаар томилон ажиллуулав, 1995 оны 01 сарын 04-ний өдөр Нийгмийн даатгалын хуулийн дагуу нийгмийн даатгалын дэвтэрт шилжүүлэв гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн даргын 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Пагамжав овогтой Цэцэгмааг 1983 оны 8 дугаар сарын 01-нээс эхлэн Улаан Од нэгдэлд Үтрэмийн ажилчнаар томилов... гэх бичилттэй Ажилд томилох тухай 30 дугаартай тушаал, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Өмч хувьчлагдаж Улаан Од компани болсон тул Пагамжав овогтой Цэцэгмааг 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үтрэмийн ажилчны үүрэгт ажлаас ажлаас чөлөөлөв гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай 43 дугаартай тушаал зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Ү.Пүрэвсүрэнгийн ********* нь...Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн тариа бригадын үтрэм дээр үтрэмийн ажилчнаар 1991 оны 12 сарыг дуустал ажиллаж байсан...Би 1984 оны 01 дүгээр сард тус сумын Улаан-Од нэгдлийн даргаар очиж ажилласан. Намайг очиход Цэцэгмаа нь үтрэмийн ажилчнаар ажиллаж байсан... тасралтгүй ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Н.Даваанямын ********* нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1983 оны 8 дугаар сараас 1991 оныг дуустал ажилласан. Үргэлжлүүлэн Улаан Од компани болоход тэнд мөн ажилласан. Үтрэмийн ажилчнаар ажилласан...тасралтгүй ажиллаж байсан. Тариа будаа ачих, будаа цэвэрлэх суурь машин дээр ажиллах зэрэг ажил хйидэг байсан юм, хавар нь тариалалтад гарна...********* бид хоёр чацуу бөгөөд бид 8 дугаар ангиа төгсөөдүтрэмийн ажилчнаар хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *************** Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн тариа бригадын үтрэмд 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА