Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/236

 

 

 

 

 

Ю.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Ю.Э, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ю.Э давж заалдах гомдол гаргасныг  үндэслэн түүнд холбогдох 220800740664 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

тоотод оршин суух бүртгэлтэй, урд ял шийтгэлтэй:  

     Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 657 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/301 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 2020/ШЦТ/1704 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/301 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон,

Шүүгдэгч Ю.Э нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг нэр бүхий 20 хохирогчид их хэмжээний буюу 73,772,000 төгрөгийн хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ю.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Ю.Э-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 30 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ю.Эгээс 53.263.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт гаргуулан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ю.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн буруутай үйлдлийн улмаас олон хүнд хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн гүйцэт төлж чадаагүй байх хугацаанд шүүх хуралдаан товлогдож, шүүхийн шийдвэрээр надад 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн.

Би бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулахаар ажил хөдөлмөр эрхэлж, хохирол төлбөрийг төлж барагдуулж байсан боловч шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэснээс миний бие ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, хохирогч нарт учруулсан хохирлоо 3 жилийн хугацаанд төлж барагдуулах ямар ч боломжгүй болоод байгаа юм.

Мөн миний бие цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүйгээр шударгаар хөдөлмөрлөж, бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулах болно. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж, хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулах боломжоор хангаж, Ю.Э надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, торгох ял шийтгэл оногдуулж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ю.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Ю.Э нь ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэсэн боловч ажил гүйцэтгүүлсэн талаас ажлын хөлсийг авч чадахгүйн улмаас бусдын хохирлыг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Ажил хөдөлмөрөө хийж гүйцэтгэх явцдаа бусдаас мөнгө авч ажилчдынхаа цалинг тавих, машиныхаа хөлсийг төлөх гэх мэтээр мөнгө зарцуулсан нөхцөл байдлууд байдаг. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ял шийтгэл болгож өөрчилж өгнө үү. Хэрвээ боломжгүй гэвэл хорих ялыг нь багасгаж, хуульд заасан хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү...” гэв.  

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Ю.Эгийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ю.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ю.Эг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ю.Э нь:

  1. 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Ю.Оыг “Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрээс арматур төмөр авч байгаа, 3 шланз арматурын төмөр ачуулаад өгнө, 1 тонныг нь 1.600.000 төгрөгөөр тооцож, 1.920.000.000 төгрөг болж байна. Урьдчилгаа 25.000.000 төгрөг, үлдсэн мөнгөнд бартераар үл хөдлөх хөрөнгө шилжүүлж авъя, арматур төмөр найдвартай ачуулаад ирнэ, гэрээгээ арматур төмрөө ирсний дараа байгуулъя, эхний ээлжинд урьдчилгаагаа шилжүүлчих гэж” хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож 25.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5006360777 дугаарын данс руу шилжүүлэн авч, Ю.Оад 25.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1000 тонн төмөр авна, өнөө маргаашгүй авна, бэлэн болсон байгаа, надад 3 шланз байгаа тэр автомашинаар арматурын төмөр ачуулаад ирнэ, та надад урьдчилгаа 25.000.000 төгрөг өгчи гэж ярьсанд нь итгэж, 5006360777 тоот дансанд шилжүүлэн өгсөн талаар мэдүүлсэн хохирогч Ю.Оын мэдүүлэг /1хх 17-18/,

хохирочгийн мэдүүлгийг нотлон мэдүүлсэн гэрч Т.Мөнх-Эрдэнэ /1хх 31-32/-ийн мэдүүлэг,

Ю.Эгийн эзэмшлийн “Хаан” банкны 5006360777 тоот харилцах дансны хуулга “...2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 5099012131 данснаас 25.000.000 төгрөгийг “otgonbataas, armaturin une 99118401” гэсэн утгаар мөнгө шилжүүлсэн байна...” /1хх-17/ баримт зэргээр,

  1. 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр П.Цыг “миний том машин Хөшөөт суманд байгаа би жолооч олчихлоо урьдчилгаа мөнгө шилжүүлчих, манай жолооч яваад очно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2.000.000 төгрөгийг өөрийн 5006360777 дугаарын данс уруу шилжүүлэн авч, П.Цад 2.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зараар холбогдсон Ю.Эгийн “миний унаа буюу том машин Ховд аймгийн Хөшөөт суманд байгаа ба тэр машиныг аваад жолооч олоод өвсөө ачаад Улаанбаатар хотод машин аваад ирнэ” гэснээр тохиролцож, 2.000.000 төгрөгийг Ю.Э-ийн 5006360777 дугаарын данс уруу шилжүүлсэн талаарх хохирогч П.Цын мэдүүлэг /2хх-1/,

П.Цын эзэмшлийн “Хаан” банкны 5131028920 дугаарын харилцах дансны хуулга “...2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 5006360777 дугаарын данс уруу 2.000.000 төгрөгийг “ows achaa uridchilgaa” гэсэн утгаар, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 5006360777 дугаарын данс уруу 2.000.000 төгрөгийг “ows achaa uridchilgaa” гэсэн утгаар тус тус шилжүүлсэн /2хх-14/ баримт зэргээр,  

  1. 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Г.Г-д “арматур зээлээр олж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Г.Г-ийг төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модны 2”-ын “Хаан” банкны салбараас 50069360777 дугаарын данс уруу 6.700.000 төгрөг шилжүүлснийг авч, Г.Г-д 6.700.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ю.Этэй “барилгын арматур зээлээр олдох уу” гэж утсаар ярилцахад “Багануур дүүрэгт манай найз Ганхөлөг нь арматурын үйлдвэртэй дүү нь өөрийн компаний нэр дээр 1 сарын хугацаатай авч өгье” гэснээр түүний хэлсний дагуу  6,700,000 төгрөгийг шилжүүлсэн талаарх хохирогч Г.Г-ийн мэдүүлэг /2хх 84-85/,

Ю.Эгийн “Хаан” банкны 5006360777 дугаарын харилцах дансны хуулга: “...2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 5925042081 данснаас 350.000 төгрөгийг “gansuhees” гэсэн утгаар, 19051348460 дугаарын данснаас 350.000 төгрөгийг “150000 Гансүх Гунгаадорж” гэсэн утгаар, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 5021193740 дугаарын данснаас 6.000.000 төгрөгийг “Арматур урьдчилгаа Догмидоос” гэсэн утгаар шилжүүлсэн /72хх-108/ зэргээр,

  1. 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 27 дугаар байрны 302 тоотод Т.Агийн хүү Б.Аийг Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө гэж хуурч, 2.450.000 төгрөг шилжүүлэн авч Т.Ад 2.450.00 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

2020 оны 7 дугаар сарын дундуур би Ю.Этэй өөрийн хүү Б.Аийг Дотоод хэргийн их сургуульд оруулахаар ярилцаж тохиролцсоноор нийт 2.450.000 төгрөгийг Ю.Эд өгч хохирсон талаараа мэдүүлсэн хохирогч Т.Агийн мэдүүлэг /2хх-197/,

хохирогчийн мэдүүлгийг нотлон мэдүүлсэн гэрч Б.Аийн мэдүүлэг /2хх-198/,             

шүүгдэгч Ю.Эгийн эзэмшлийн “Хаан” банкны 5006360777 дугаарын харилцах дансны хуулга “...2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 5501002184 данснаас 1.500.000 төгрөгийг “Altansuh” гэсэн утгаар, 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 5501002184 дугаарын данснаас 300.000 төгрөгийг “ariunaa” гэсэн утгаар, 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 5501002184 дугаарын данснаас 50.000 төгрөгийг “ariunaa” гэсэн утгаар, 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 300.000 төгрөгийг “Алтансүх” гэсэн утгаар, 2020 оны 9 дүгээр 13-ны өдөр 300.000 төгрөгийг 5501002184 дугаарын данснаас “ariunaa” гэж шилжүүлсэн...” /2хх-221-242/ зэргээр,

  1. Ө.Бг Хууль сахиулахын Их сургуульд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж Г.Өын “Хаан” банкан дахь 5990002195, 5990016801 тоот данснуудаар дамжуулан Д.Эгаас 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 830.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 150.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 50.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 450.000 төгрөгийг “Хаан” банкан дахь өөрийн эзэмшлийн 5006360777 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, Д.Эд 2.480.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан болох нь:

Ю.Э гэх хүнтэй холбогдоод Бг хууль сахиулахын их сургуульд оруулж өгөхөөр тохиролцоод тэр Ю.Э гэх хүний данс уруу 2.480.000 төгрөг шилжүүлсэн талаараа мэдүүлсэн хохирогч Д.Эгийн мэдүүлэг /3хх-96-97/,

хохирогчийн мэдүүлгийг нотлонн мэдүүлсэн гэрч Г.Өын мэдүүлэг /3хх-98/,

Г.Өын эзэмшлийн “Хаан банк”-ны 5990002195 дугаарын дансны хуулга: 2020 оны 10 дугаар сарын 7-нй өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 830.000 төгрөгийг тус тус Ю.Эгий 5006360777 дугаарын данс уруу шилжүүлсэн /Зхх-110/,

шүүгдэгч Ю.Эгийн эзэмшлийн 5006360777 дугаарын дансны хуулга: 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 830.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 150.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 50.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 450.000 төгрөгийг Г.Өын 5990002495 дугаарын данснаас шилжин орсон /3хх-111-120/ зэргээр,

  1. 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулах П.Н.Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлгийн хажууд байхдаа “Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө, бүртгэл нь дуусах гэж байгаа учраас яаралтай мөнгөө өг” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар А.Гыг төөрөгдөлд оруулсны улмаас А.Гнь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 1.200.000 төгрөг “Хаан” банкны 5006360777 гэсэн дансаар шилжүүлэн авч, бусдад 2.700.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө гэсний дагуу Ю.Эд өөрийн дансаар 3 удаагийн гүйлгээгээр 2.700.000 төгрөг шилжүүлсэн талаараа мэдүүлсэн хохирогч А.Гын мэдүүлэг /3хх-214/,

А.Гын эзэмшлийн 5920448836 дугаарын дансны хуулга: 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 1.000.000 төгрөгийг Ю.Эгийн 5006360777 дугаарын данс уруу шилжүүлсэн /3хх-208/ зэргээр,

  1. Хөвсгөл аймагт “Оюу толгойн далд уурхайд ажилд оруулж өгнө” гэж хуурч Л.Бгаас 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг, Б.Цгаас 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, О.Чоос 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөг, Х.Зоос 2020 оны 4 дүгээр сард 1.000.000 төгрөг, Х.Маас 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөгийг тус тус “Хаан” банкны 5006360777 дугаарын дансаар шилжүүлэн авч бусдад 7.500.000 төгрөгийг хохирол учруулж залилсан болох нь:

Оюутолгойд хүн ажилд оруулж өгөхөд том нөлөөтэй хүн гэж нийт 1.500.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Ю.Э гэж хүний 5006360777 дугаарын “Хаан” банкны данс уруу шилжүүлсэн талаараа мэдүүлсэн хохирогч Л.Бгийн мэдүүлэг /4хх-32/, 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн талаараа мэдүүлсэн хохирогч Б.Цгийн мэдүүлэг /4хх-38/, 1.000.000  төгрөг шилжүүлсэн талаараа мэдүүлсэн хохирогч Х.Зын мэдүүлэг /4хх-44/, 1.500.000 шилжүүлсэн талаар хохирогч О.Чийн мэдүүлэг /4хх-49-50/, 1.500.000 төгрөг шилжүүлсэн талаараа мэдүүлсэн  хохирогч Х.Мын мэдүүлэг /4хх-56-57/,

хохирогч нарын мэдүүлгийг нотлон мэдүүлсэн гэрч Х.Ганчимэгийн мэдүүлэг /4хх 70-71/,

шүүгдэгч Ю.Эгийн эзэмшлийн “Хаан” банкны 5006360777 дугаарын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх-101-108/ зэргээр,

  1. 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Д.Зг “Өмнөговь аймагт том машины зөвшөөрөл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, итгүүлсний улмаас хохирогчоос 7.559.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа “Хаан” банкны 5006360777 дугаарын дансаар шилжүүлэн авч, Д.Зд 7.559.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

 Ю.Э Зам тээврийн яаманд ажилладаг гээд С зөвшөөрөл авахаар 7,559,000 төгрөгийг шилжүүлсэн талаараа мэдүүлсэн хохирогч Д.Згийн мэдүүлэг /4хх 167-168/,

хохирогчийн мэдүүлгийг нотлон мэдүүлсэн гэрч А.Цэрэнлхагвагийн мэдүүлэг /4хх-172/,

Ю.Эгийн “Хаан” банкны 5006360777 дугаарын дансны хуулга: 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөг, 700.000 төгрөг нийт 1.000.000 төгрөгийг “золоогоос” гэсэн утгаар, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 6.000.000 төгрөг, 559.000 төгрөгөөр нийт 6.599.000 төгрөгийг “золоогоос 33м”, “13  золоогоос" гэсэн утгаар тус тус шилжүүлсэн баримт /4хх-77-78/ зэргээр,

  1. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 50а байрны 22 тоотод Р.Сыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээнэ” гэж хуурч, нийт 6 удаагийн гүйлгээгээр 882.500 төгрөгийг “Хаан” банкны 5006360777 дугаарын дансаар шилжүүлэн авч, Р.Сод 882.500 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

машин барих эрхээ сэргээлгэхээр цагдаа гэх Энхтүвшинд нийт 882.500 төгрөгийг Ю.Эгийн данс уруу шилжүүлсэн талаараа мэдүүлсэн хохирогч Р.Сын мэдүүлэг /4хх-211/,

Д.С-ын эзэмшлийн “Хаан" банкны 5058348738 дугаарын данснаас 300.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны дэлгэрэнгүй хуулга /4хх-201/,

Р.Сын эзэмшлийн “Голомт” банкны 3000005325 дугаарын данснаас 582.500 төгрөг шилжүүлсэн тухай баримт болох дансны хуулга /4хх-202- 205/ зэрэг,

  1. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Дд “...ачаа ачиж өгнө гэж...” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн 5006360777 дугаарын дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч, Б.Дд 300.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

Дорноговийн нэгдсэн зарын групп дээр “ачаа ачуулна” гэсэн зар тавьж, холбогдсон Юра овогтой Эгэх хүний 5006360777 тоот данс уруу 300.000 төгрөг шилжүүлсэн талаараа мэдүүлсэн хохирогч Б.Дгийн мэдүүлэг /5хх-23/,

О.Алтанзулын эзэмшлийн “Хаан” банкны 5219018404 дугаарын данснаас 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ю.Э-гийн 5006360777 дугаарын данс уруу 300.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт болох шилжүүлгийн мэдээлэл /5хх-26/ зэрэг,

  1. 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 51 дүгээр байрны 913 тоотод оршин суух Л.Бг “Оюутолгойд ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, Л.Бд 2.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

ээж Байгальмаагийн утас уруу хуучны танил гэх ЭОюутолгойд 3 хүн ажилд оруулна гэхээр нь түүнд нийт 2.500.000 төгрөг шилжүүлсэн талаараа мэдүүлсэн хохирогч Л.Бгийн мэдүүлэг /5хх-59-60/,

хохирогчийн мэдүүлгийг нотлон мэдүүлсэн гэрч Н.Лхагвасүрэн /5хх-78/, гэрч Б.Солонго /5хх-76/ нарын мэдүүлэг,

Н.Лхагвасүрэнгийн эзэмшлийн “Хаан” банкны 5925261728 дугаарын дансанд 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 5514005181 дугаарын данснаас 2.250.000 төгрөг шилжүүлсэн тухай депозит дансны хуулга /5хх-88/,

шүүгдэгч Ю.Эгийн эзэмшлийн “Хаан” банкны 5006360777 дугаарын дансанд 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 250.000 төгрөг 5514005181 дугаарын данснаас шилжиж орсон тухай депозит дансны хуулга /5хх-97/ зэргээр,

  1. Ч.Эыг “Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон Ч.Эрдэнэтуяагийн 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 7 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 2.886.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5006360777 дугаарын Б.Амирлангийн “Хаан" банкны 5027723604 дугаарын дансуудаар шилжүүлэн авч залилсан болох нь:

дүү Ч.Эыг Дотоод хэргийн их суруулийн цагдаагийн ангид оруулна гэхээр нь Юрагийн Эгэх хүний 5006360777 данс руу 2.876.000 төгрөгийг шилжүүлсэн гэж мэдүүлсэн хохирогч Ч.Эрдэнэтуяагийн мэдүүлэг /6хх-209-210/,

Ч.Эрдэнэтуяагийн “Хаан” банкны 5039057978, 5400633975 дугаарын дансны хуулга /6хх-217-227/ зэргээр,

  1. Ч.Чийг “Автотээврийн үндэсний төвд” таньдаг хүн байдаг жолооны үнэмлэх гаргуулж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож түүний Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны урд байрлах автомшины зогсоолд байхдаа өөрийн “Хаан” банкны 5142020542 дугаартай данснаас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн 250.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр шилжүүлсэн 62.500 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн 200.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн 130.000 төгрөгийг тус тус “Хаан" банкны 5301420790 дугаарын дансанд, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн 70.000 төгрөгийг “Хаан” банкны 5015043464 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан болох нь:

Ю.Эд би жолооны үнэмлэх гаргуулахаар 712,000 төгрөгийг өгсөн талаараа мэдүүлсэн хохирогч Ч.Чийн мэдүүлэг /6хх-21/,

Л.Ч-ийн “Хаан” банкны 5142020542 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /6хх-22-28/,Б.Ц-ийн “Хаан” банкны 5301420790 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /6хх-81-88/ зэргээр,

  1. Ж.Гг “жолооны үнэмлэх сэргээж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр түүний Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 42-36 тоот гэртээ байхдаа Голомт банкны 2900013081 дугаартай данснаас шилжүүлсэн 882,500 төгрөгийг, Хаан банкны 5019666167 дугаартай данснаас шилжүүлсэн 180,000 төгрөгийг, Хаан банкны 5006360777 дугаартай дансанд, 161,000 төгрөгийн үнэ бүхий 7 хайрцаг тамхи зэргийг авч, нийт 1,223,500 төгрөгийг тус тус авч залилсан болох нь:

Ю.Э гэх 80706666 дугаараас залгаж “жолооны үнэмлэх сэргээж өгнө” гэхээр нь эхлээд өөрийн болон аавынхаа  жолооны үнэмлэхийг сэргээлгэх, олон улсын жолооны үнэмлэх гаргуулахаар 1,223,500 төгрөгийг шилжүүлсэн талаар хохирогч Ж.Ггийн мэдүүлэг /6хх-108,111/,

Ж.Ггийн эзэмшлийн “Хаан" банкны 5019666167 дугаарын дансны хуулга /6хх-103/,

Ж.Ггийн эзэмшлийн “Голомт” банкны 2900013081 дансны хуулга /6хх-104/ зэргээр,

  1. А.А-ыг “танай хүүхдийг сургуульд оруулж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон түүний Баян-Өлгий аймагт байхдаа өөрийн Хаан банкны 5111617171 дугаарын данснаас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 1,500,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн 2,235,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр шилжүүлсэн 2,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр А.А-ын Хаан банкны 5180295932 дугаартай данснаас шилжүүлсэн 2,500,000 төгрөг, нийт 8,235,000 төгрөгийг Б.Цэгмидийн эзэмшлийн Хаан банкны 5301420790 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Ю.Э хэмээн танилцуулсан, Улаанбаатарт боловсролын яаманд ажилладаг гэх хүнд  гадаадын их дээд сургуульд зуучлуулахаар нийт 9.235.000 төгрөгийг өгсөн гэсэн хохирогч А.Аржархыны мэдүүлэг /6хх-138-139/,

сургуульд зуучилж өгнө гэснээр Нухайгийн сургалтын төлбөрт дэм болох зорилгоор 2.500.000 төгрөг шилжүүлсэн гэсэн хохирогч А.А-ын мэдүүлэг /6хх-143/,

Б.Ц-ийн “Хаан” банкны 5301420790 дугаартай дансны хуулга /6хх 150-154/,

А.А-ы “Хаан” банкны 5111617171 дугаартай дансны хуулга /6хх 156-157/,

А.А-ын “Хаан” банкны 5180295932 дугаартай дансны хуулга /6хх-158/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Ю.Эгийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг үйлдэж, нэр бүхий 20 хохирогчид их хэмжээний буюу 73.772.000 төгрөгийг хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ...Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн..” гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан байна.

Ю.Эгийн нэр бүхий 20 иргэнийг хуурч, төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйл “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй” гэсэн  зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно. ...” гэж заасныг журамлан “Залилах” гэсэн нэг гэмт хэргийг үйлдсэнд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх Ю.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаас хорих ялыг сонгож, 3 жилийн хугацаагаар оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн хэр хэмжээ, тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм буруу зэрэгт тохирсон.

Түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар шүүгдэгч Ю.Эгийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ю.Эгийн гаргасан “...торгох ял шийтгэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх Ю.Эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ю.Э нь ...хохирогч О.Чид 500.000 төгрөг, Х.Зод 500.000 төгрөг... тус тус нөхөн төлсөн байна...” гэж дүгнэсэн атлаа тус тус олгохоор шийдвэрлэсэн хэргийн бодит байдал нийцээгүй буюу мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Ю.Э нь хохирогч О.Чагнагдоржид 1.500.000 төгрөгийн хохирол учруулснаас 500,000 төгрөгийг нөхөн төлсөн /5хх 157-158/, хохирогч Х.Зод 1,000,000 төгрөгийн хохирол учруулснаас 500,000 төгрөгийг нөхөн төлсөн /5хх 167-168/ байна.

Мөн шүүгдэгч Ю.Эгийн хохирогч Б.Цгаас 2,000,000 төгрөгийг нөхөн төлөгдсөн болон гаргуулан олгох эсэх байдлыг шийтгэх тогтоолд орхигдуулсан байна.

Иймд шүүгдэгч Ю.Эгээс 2,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Цд олгох, түүний хохирогч О.Чид төлсөн 500.000 төгрөг, Х.Зод төлсөн 500.000 төгрөгийг тус тус хохирлоос хассан өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хохирлыг шийдвэрлэсэн 5 дахь заалтад оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ю.Э нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш, давж заалдах шатын шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 70 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...53,263,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Чагнагдоржид 1,500,000 төгрөг, Х.Зод 1,000,000 төгрөг, ...” гэсэн хэсгийг  “...54,263,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Чагнагдоржид 1,000,000 төгрөг, Х.Зод 500,000 төгрөг, Б.Цд 2,000,000 төгрөгийг...” гэж өөрчилж,

 тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ю.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Эгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

                    ШҮҮГЧ                                                           Б.БАТЗОРИГ

                    ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ