Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/05066

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******24 12 02

1/ШШ*******24/05066

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* тоотод байрлах, ******* /регистрийн дугаар:2745615/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Нарны зам , ******* тоотод байрлах, ******* /регистрийн дугаар:*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 230.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь *******-д холбогдуулан гэрээний үүрэгт 230.400.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

"Нисээч интернэйшнл" ХХК болон *******-ийн хооронд *******23 оны 3 дугаар сарын 22-ны өдөр *******23/16 дугаартай түрээсийн гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу ******* нь Нисээч интернэйшнл ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо. Нарны зам байр, тоот 1******* мкв бүхий 701, 702 тоот 252 мкв оффисын талбайг түрээслүүлэхээр тохирсон. Сарын түрээсийн төлбөр 13.0*******.000 төгрөгийг улирлаар тооцон 39.060.000 төгрөгийг улирал бүрийн эхний сарын 05-ны өдрийн дотор төлж байхаар харилцан тохиролцсон. Гэвч ******* нь *******23 оны 7 дугаар сараас *******24 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 162.280.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Нисээч интернэйшнл ХХК-ийн зүгээс хуримтлагдсан төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч *******-ийн зүгээс хуримтлагдсан төлбөрийг төлж барагдуулах талаар тодорхой арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тиймээс Нисээч интернэйшнл ХХК-ийн зүгээс хуримтлагдсан түрээсийн төлбөрөөс гадна түрээсийн гэрээний 6.5-д заасны дагуу *******23 оны 7 дугаар сараас *******24 оны 6 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөрийг төлөөгүйгээс үүссэн гүйцэтгээгүй үүргийн алданги 136.966.600 төгрөг болохоос гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон 68.1*******.000 төгрөгийг нэхэмжлэн гаргуулах бүрэн эрхтэй байна.

Иймд түрээсийн төлбөр болох 162.280.000 /136.240.000+26.040.000/ төгрөг, алданги 68.1*******.000 төгрөг, нийт 230.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, Нисээч интернэйшнл ХХК-ийн өмчлөлийн хоёр объектыг түрээсэлсэнд маргаан байхгүй. Нэхэмжлэгч тал анх хариуцагчид хав хар, дотор засал байхгүй, цементэн байдалтай объектыг хүлээлгэж өгсөн байдаг. Хариуцагчийн хувьд нийт 70,000,000 орчим төгрөгийн засвар, хөрөнгө оруулалтыг хийсэн. Дээрээс нь нэг объект нь бүхэлдээ техникийн давхар буюу нэлээн том цонхтой байсан учраас хөшиг хийхэд 32,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Нийтдээ 90,000,000 орчим төгрөгийн засвар үйлчилгээг хийсэн. Уг хоёр компанийн хооронд олон жилийн харилцаа байсан учраас эвийн журмаар асуудлаа шийдвэрлүүлье гэж өнөөдрийг хүртэл ярилцаж явсан. Ингэхдээ ядаж алдангийг 100 хувь чөлөөлж өгөхийг хүссэн. Тэгээд итгэлцлийн хүрээнд цаашид эвлэрэх боломжтой гэж харж байсан учраас ажиллагаатай холбоотой баримтуудыг гаргаж өгөөгүй. Уг нь тухайн объектод засвар үйлчилгээ хийсэн баримтууд нь байсан.

Талуудын хоорондох гэрээ хүчин төгөлдөр байдал эргэлзээтэй. Аж ахуйн зориулалттай түрээсийн гэрээг байгуулсан тул хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөрт тооцогдоно. Гэтэл бүртгэлд бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх гэрээ тул түрээслэсэн хугацааны үнийг төлөх үр дагавар үүснэ. Харин нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус гэрээгээр алданги шаардах үндэслэлгүй.

Асар их хэмжээний засвар хийсэн. Паркетан шал, өрөө хана тусгаарлалт, шилэн тусгаарлалт болон гипсэн хана тусгаарлалт гээд бүхэлд нь засвар хийсэн тул эхний 3 сардаа хөрөнгийг бодитоор ашиглаагүй байдаг. Тийм учраас нэхэмжлэгч түрээсийн төлбөр нэхээгүй байдаг. Салгаж үл болох засан сайжруулалт гэхэд 70 сая төгрөг болсон, дээр нь салгаж болох ч нэмэлт засан сайжруулалтад 30 сая төгрөг байгаа. Мөн ашиглаж чадаагүй эхний гурван сарын түрээс гээд нийтдээ 104 сая төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч тооцож өгнө үү. Алдангийн тухайд бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, *******23 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №*******23/16 тоот түрээсийн гэрээ, түрээсийн гэрээний тусгай нөхцөл, *******24 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөл, талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дуудсан тухай баримт, эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэл, нэхэмжлэх зэргийг ирүүлжээ. /хх 3-19/

Хариуцагчаас баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч Нисээч интернэшнл ХХК нь *******-д холбогдуулан гэрээний үүрэгт 230.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч шаардах эрхээ: гэрээг байгуулсан ч түрээслэгч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул түрээсийн төлбөрийг хугацаа хэтрүүлсэн алдангийн хамт гаргуулна гэв.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: түрээсийн зүйлд их хэмжээний салгаж болохгүй засан сайжруулалт хийсэн, тухайн хугацаанд бодитоор ашиглаж чадаагүй, түүнчлэн гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэв.

4.Нэг талаас *******, нөгөө талаас ******* нар *******23 оны 3 дугаар сарын 22-ны өдөр харилцан тохирч, Түрээслүүлэгч өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Нарны зам тү байрны тоот 1******* мкв талбай болон мөн барилгын 701, 702 тоот 252 мкв оффисын талбайг түрээслэгчийн эзэмшил ашиглалтад нэг жилийн хугацаатай шилжүүлэх, түрээслэгч нэгж үнийг 35.000 төгрөгөөр тооцож нэг сард 13.0*******.000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцон *******23/16 тоот гэрээг байгуулжээ. /хх 11-15/

Зохигчдын тайлбараар түрээсийн зүйлийг оффисын зориулалтаар аж ахуйн үйл ажиллагаа явуулах үүднээс гэрээг байгуулсан нь тогтоогдсон, дээрх гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан бичгээр хийх шаардлагыг хангажээ. Харин түрээсийн гэрээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж хариуцагч тайлбарлав.

Түрээсийн зүйл хамаарах тухайн барилга өөрөө 10 давхар, үүнээс 6-10 дугаар давхар бүхэлдээ *******-ийн өмчлөлийнх гэж нэхэмжлэгч хуралдааны явцад тайлбарласан, хариуцагч түрээсийн зүйлийн өмчлөгч нь ******* мөн гэдэгт маргахгүй байна.

Нэгэнт гэрээ байгуулж, гэрээний дагуу хөрөнгийг хүлээж авч ашигласан үйл баримтад маргаагүй тул шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т зааснаар нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч үүргйг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдсэн байвал зохино гэж зааснаар гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

5.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

5.1.Хэрэгт оффис талбайг хүлээлцсэн баримт болоод энэ хугацаанд төлбөр төлсөн талаарх холбогдох баримтуудыг хэн алин нь шүүхэд баримтаар ирүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.

Талуудын хоорондох гэрээний тусгай нөхцлийн 1.1-д үндсэн гэрээт ажил эхлэх огноо *******23 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр, гэрээний дуусах огноо *******24 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэж заасан байна. Мөн зохигчдын тайлбараар түрээсийн зүйлийг хариуцагч өнөөг хүртэл хүлээлгэж өгөөгүй байгаа үйл баримт тогтоогдож байх тул шүүх маргааныг талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тулгуурлаж эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

5.2.Шүүх гэрээний дээрх зохицуулалтын дагуу *******23 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс шаардсан *******24 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх 15 сар 25 хоног хугацааны түрээсийн төлбөрийг тооцвол нийт *******6.150.000 төгрөг төлөх үүрэгтэй байна. /15 сар*13.0*******.000 + (13.0*******.000/30=434.000 *25х) =*******6.150.000/

Үүнээс хариуцагч эхний удаагийн төлбөрийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч *******23 оны 7 дугаар сараас хойшхи хугацааны төлбөрийг шаардсан тул түүнээс хойш тооцоход 12 сар 25 хоногт 167.090.000 төгрөг байна. Гэвч нэхэмжлэгч 162.280.000 төгрөг шаардсан тул шүүх нэхэмжлэлийн хүрээгээр шийдвэрлэнэ.

5.3.Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-т хөлслөн авагч .. ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэж зааснаас гадна түрээсийн зүйлд засвар хийснээр бодитоор эхний гурван сар ашиглаж чадаагүй явдал түрээсийн төлбөр төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн энэ талаар дэмжих баримт хэрэгт авагдаагүй тул шүүх хариуцагчийн тайлбарыг хүлээж авахгүй.

5.4.Түрээсийн зүйлийг анх хүлээж авахдаа хоосон цементэн ханатайгаар ямар ч тохижилтгүй хүлээн өгсөн, салгаж үл болох нэмэлт сайжруулалтыг их хэмжээгээр хийсэн тул төлбөрөөс хасуулна гэж хариуцагч тайлбарлах боловч хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй тул шүүх харилцан тооцох боломжгүй.

Түрээсийн зүйлийг хоосон тохижуулалтгүйгээр хүлээлгэж өгсөн, түрээслэгч их хэмжээний засан сайжруулалтыг хийсэн үйл баримтын хувьд нэхэмжлэгч хуралдааны явцад маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно. Иймд хариуцагч шаардлагаа жич гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

6.Талуудын хоорондох гэрээний ерөнхий нөхцлийн 6.5-д түрээсийн төлбөр хийх хугацаанаас хуанлийн 5 хоногийн хугацаа хэтрүүлсэн бол гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр, тусгай нөхцөлд түрээсийн төлбөрийг гурван сараар урьдчилж улирал бүрийн эхний сарын 05-ны дотор төлнө гэж заасан, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Гэвч шүүх түрээсийн зүйлд засвар хийсэн, эхний гурван сардаа бүрэн ашиглаж чадаагүй, нэхэмжлэгч нөхцөл байдлыг мэдэж байсан гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар шарадсан 68.1*******.000 төгрөгний алдангийг бууруулж *******.000.000 төгрөгөөр тооцох нь зүйд нийцнэ гэж үзэв.

Дээрхийг нэгтгээд шүүх түрээсийн төлбөр 162.280.000 төгрөг, алданги *******.000.000 төгрөг, нийт 182.280.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан *******-иас 182.280.000 /нэг зуун наян хоёр мянга хоёр зуун наян мянган/ төгрөг гаргуулж *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48.1*******.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.463.150 /288.150+1.175.000/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1.069.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ