Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/05067

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 02

181/ШШ2024/05067

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 5, өөрийн байранд байрлах, ******* /Регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 10 байр, ******* тоотод оршин суух, ******* /Регистрийн дугаар: *******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 12.498.329 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Зохигчдын эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь Ж.Тамирт холбогдуулан гэрээний үүрэгт 12.498.329 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Жамбал овогтой Тамир нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Голомт банктай ЗГ1405172154 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 11.000.000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авч, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* дугаартай дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 870.190 төгрөгөөр нэмэгдүүлж, 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн хэмжээг 340.000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 12.210.190 төгрөг зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаах зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 11.315.413 төгрөг, зээлийн хүү 1.154.393 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.523 төгрөг нийт 12.498.329 төгрөгийг Ж.Тамираас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэлийн шаардлага болох 12.498.329 төгрөгийг дараах хуваариар төлнө. Үүнд:

-2024 оны 11 дүгээр сарын 30-нд 1.041.527 төгрөг,

-2024 оны 12 дугаар сарын 30-нд 1.041.527 төгрөг,

-2025 оны 01 дүгээр сарын 30-нд 1.041.527 төгрөг,

-2025 оны 02 дугаар сарын 30-нд 1.041.527 төгрөг,

-2025 оны 3 дугаар сарын 30-нд 1.041.527 төгрөг,

-2025 оны 4 дүгээр сарын 30-нд 1.041.527 төгрөг,

-2025 оны 5 дугаар сарын 30-нд 1.041.527 төгрөг,

-2025 оны 6 дугаар сарын 30-нд 1.041.527 төгрөг,

-2025 оны 7 дугаар сарын 30-нд 1.041.527 төгрөг,

-2025 оны 8 дугаар сарын 30-нд 1.041.527 төгрөг,

-2025 оны 9 дүгээр сарын 30-нд 1.041.527 төгрөг,

-2025 оны 10 дугаар сарын 30-нд 1.041.532 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь Ж.Тамирт холбогдуулан гэрээний үүрэгт 12.498.329 төгрөг гаргуулахаар шаардсан.

Зохигчид хэлэлцэн тохирч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 12.498.329 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 9 дүгээр сарын хооронд, сар бүрийн 30-ны өдрийн дотор 1.041.527 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.041.532 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр эвлэрлийн гэрээг ирүүлжээ.

Дээрх эвлэрэл Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 Зохигчид эвлэрсэн үндэслэлээр товлон зарласан шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*******-ийн нэхэмжлэлтэй Ж.Тамирт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 12.498.329 /арван хоёр сая дөрвөн зуун ерэн найман мянга гурван зуун хорин ес/ төгрөгийг 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 9 дүгээр сарын хооронд, сар бүрийн 30-ны өдрийн дотор 1.041.527 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.041.532 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214.923 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 214.923 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ