| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00141/И |
| Дугаар | 155/ШШ2016/00247 |
| Огноо | 2016-02-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2016/00247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн **********
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч 155/2016/00141/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч ********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ********* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 онд 10 дугаар ангиа төгсөөд 1980 онд Завхан аймгийн худалдааны техникумд сурахаар явж 1980 оны 7 дугаар сард Завхан аймаг дахь Худалдааны техникум, техник мэргэжлийн сургуулийг зөөгч мэргэжлээр төгсөж ирээд Хөвсгөл аймаг дахь Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 4 дүгээр гуанзад 1980 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Галт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ногооны туслах ажилчнаар, Галт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн чанарын бригадад 1985 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 1986 оны 08 дугаар 12-ны өдрийг хүртэл туслах ажилчнаар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 9 дүгээр гуанзад 1986 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл, 1990 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд зөөгч, кассчинаар тус тус ажиллаж байсан. Би 2016 оны 03 дугаар сарын 9-ний өдөр өндөн насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилт засвартай, анх ажилд орсон тушаалын нэр зөрүүтэйн улмаас миний улсад ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
********* нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 4 дүгээр гуанзад 1980 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Галт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд ногооны туслах ажилчнаар, Хөвсгөл аймгийн Галт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн чанарын бригадад 1985 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 9 дүгээр гуанзад 1986 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл, 1990 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд зөөгч, кассчинаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч ********* нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 4 дүгээр гуанзад 1980 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Галт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд ногооны туслах ажилчнаар, Хөвсгөл аймгийн Галт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн чанарын бригадад 1985 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 9 дүгээр гуанзад 1986 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл, 1990 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд зөөгч, кассчинаар тус тус ажиллаж байсан болох нь Пүрэвжав овогтой Эрдэнэцэцэгт 1983 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1980 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 38 дугаартай Мэргэжлийн боловсон хүчнийг ажилд томилох тухай, 1984 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 76 дугаартай Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалуудын хуулбар, гэрч Б.Балдорж, Г.Нямдорж нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************** Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 4 дүгээр гуанзад 1980 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Галт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд ногооны туслах ажилчнаар, Хөвсгөл аймгийн Галт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн чанарын бригадад 1985 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 9 дүгээр гуанзад 1986 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл, 1990 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд зөөгч, кассчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч *********ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН