| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01254/И |
| Дугаар | 155/ШШ2016/00249 |
| Огноо | 2016-02-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2016/00249
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Голомт банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн *********нарт холбогдох,
3.623.837 /гурван сая зургаан зуун хорин гурван мянга найман зуун гучин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ү.Дуламжав нь 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж дугаар ЗГ4905008865 зээлийн гэрээ байгуулан 5.000.000.00 /Таван сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй зээлсэн.
Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчиж төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
1. Үндсэн зээлийн төлбөр-3,007,041.73 төгрөг
2. Үндсэн хүүгийн төлбөр-579,327.23 төгрөг
3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр-37,469.00 төгрөг
4. Нийт төлбөр-3,623,837.96 /гурван сая зургаан зуун хорин гурван мянга найман зуун гучин долоон төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч ********* нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие *********овогтой ******* нь 2013 оны 8 сард Голомт банкны Хөвсгөл салбараас 5.000.000 /таван сая/ төгрөгийн зээл авч ахуйн хэрэгцээндээ авч хэрэглэсэн нь үнэн. ... 2014 оны 05 сарын 01-нд ажлын газар татан буугдаж ажилгүй болсон. Ингээд 2015 оны 01 сар хүртэл сар бүрийн төлөгдөх мөнгийг цаг хугацаанд төлж байсан. 2015 оны 01-р сард миний бие хүүхэд төрүүлж нялх хүүхэдтэй ажилгүй байсан болохоор зээл төлөхөд хүндрэл учирч өдий болтол зээлээ төлж чадаагүй нь үнэн. Одоо 2016 оны 02-р сарын 25-наас 12-р сарын 25 хүртэл сар бүр 150.000 төгрөгөөр төлж байгаад 2017 оны 01 сарын 01 гэхэд үлдэгдэл мөнгийг бүрэн барагдуулж төлж дуусгана гэсэн амлалт өгч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нь хариуцагч ********* нараас 3.623.837 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар нэхэмжилсэн 3.636.837 төгрөгийг хариуцагч ********* нар нь төлөхийг зөвшөөрсөн байна. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.930 төгрөгийн тавин хувь болох 36.465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 36.465 төгрөгийг улсын орлогоос, 36.465 төгрөгийг хариуцагч ********* нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл 75.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарын нэхэмжилсэн, 3.363.837 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ********* нар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72.930 /далан хоёр мянга есэн зуун гуч/ төгрөгийн 50 хувь болох 36.465 /гучин зургаан мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөгийг улсын орлогоос, 36.465 /гучин зургаан мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөгийг хариуцагч ********* нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН