Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2016/00250

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *********** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************** холбогдох,

700.000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* 2013 оны 08 сард старекс машины бүтэн мотор зарсан. 700 мянган төгрөг гэж тохирсон. Тэр мөнгөө одоо болтол өгнө, өгнө гэсээр өдий хүрлээ. Өөр машинд моторыг тавиад зарсан байсан. Би мотороо авна гэж хүртэл хэлсэн. Би ******** 700 мянган төгрөг нэхэмжилж байгаа тул хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ********* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ********* миний бие *********д 700.000 төгрөг өгөх байснаас 500.000 төгрөг 2016.01.22-нд өгсөн болно. Үлдсэн 200.000 төгрөгийг 2-р сард өгье гэсэн боловч шинэ сар болоод өгч чадсангүй учир 3-р сарын 10-нд багтааж өгөх хүсэлтэй байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********* нь хариуцагч *********аас 700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг төлж, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *********ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн тэмдэгтийн хураамж болох 21.350 /хорин нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 10.675 /арван мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг хариуцагч *********аас10.675 /арван мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч *********д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар *********ын нэхэмжлэлтэй, хариуцагч *********д холбогдох 700.000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ********* 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг төлж биелүүлснийг, үлдэх 200.000 /Хоёр зуун мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *********ын Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн тэмдэгтийн хураамж болох 21.350 /хорин нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 10.675 /арван мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг хариуцагч *********аас10.675 /арван мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч *********д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН