| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03616/И |
| Дугаар | 181/ШШ2024/05069 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Дуудлагын худалдаа явуулах нийтлэг журам зөрчсөн, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2024/05069
2024 12 02 181/ШШ2024/05069
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 өөрийн байранд байрлах, *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч З.******* нь *******т холбогдуулан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дугаар шийдвэрээр З.*******аас 676.122.764 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/ Энгельс гудамж, 12 дугаар байр, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 100.51 мкв талбайтай 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/ Нарны зам гудамж, 152 дугаар байрны тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 82.93 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулсан.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу албадан дуудлага худалдаанаас өмнө З.******* миний бие Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/ Энгельс гудамж, 12 дугаар байрны тоот хаягт байрлах 100,51 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 128.000.000 төгрөгөөр, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 82.93 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 107.000.000 төгрөгөөр тус тус иргэн Батсайхан овогтой Барсболдтой худалдах, худалдан авах гэрээ байгуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72.2 Төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны явцад өөрийн хөрөнгийг бие даан худалдах эрх эдэлнэ, 72.3 Төлбөр төлөгч хөрөнгийг албадан худалдахаас өмнө энэ хуулийн 72.1-д зааснаас илүү үнээр худалдахаар гэрээ байгуулсан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлснээр хөрөнгийг худалдан авагчид шилжүүлнэ гэсний дагуу өөрийн хөрөнгийг бие даан худалдахаар тохиролцон Худалдах, худалдан авах гэрээгээ хүргүүлсэн боловч хүлээж авалгүйгээр албадан дуудлага худалдаанд оруулан гуравдагч этгээдэд худалдан борлуулсан байна. Иймд миний бие даан худалдан борлуулах боломжийг олгуулалгүй явуулсан 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргаж байна гэв.
2.Хариуцагч хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/0 дугаар шийдвэрээр 3.*******аас 673.559.890 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.762.874 төгрөг, нийт 675.322.764 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгч З.*******д удаа дараа шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулан өгсөн боловч шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч З.*******ы барьцаа хөрөнгө болох өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1234068001 дугаартай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол, нарны зам гудамж, 152 байр, тоот хаягт байрлах 82,93 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 1-р хороо, Аптай хотхон, Энгельс гудамж, 12 байр тоот хаягт байрлах 100,51 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, хураан Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу талуудаас барьцааны үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах зах зээлийн үнийн саналыг авахад талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг тус тус үндэслэн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9/283 дугаар тогтоолоор Ашид билгүүн ХХК-н үнэлгээчин Ч.Жамяаныг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Аптай хотхон Энгельс гудамж 12 дугаар байр тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө 253.379.756 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13-р хороолол Нарны зам гудамж 152 дугаар байр тоот хаят байрлах үл хөдлөх хөрөнгө 211.472.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн байна.
Төлбөр төлөгч З.*******д үнэлгээг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4-155/18591 дүгээр мэдэгдлээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн байдаг. Тус өдөр төлбөр төлөгч-иргэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар хандсан бөгөөд тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/02661 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2023/01970 дугаар магадлалаар анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээн, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ШХТ2024/00157 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг злэлцүүлэхээс татгалзан тус тус шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч-иргэнд 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4-180/7672 дугаар мэдэгдлээр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдлийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээлгэн өгч анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/21 дүгээр тогтоолыг төлбөр төлөгч З.*******д танилцуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2 давхар 200 тоот өрөөнд зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд дээрх хөрөнгүүд худалдан борлогдсон байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Гуравдагч этгээд ******* ХХК-ийн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарч, улмаар 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зарлагдсан албадан дуудлага худалдаагаар дээрх 2 барьцаа хөрөнгө худалдан борлогдож, өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гарсан. Төлбөр төлөгч З.******* одоог хүртэл төлбөр барагдуулаагүй, санаатайгаар ажиллагааг удаашруулж байна. ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Гуравдагч этгээд Г.Солонгоос шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нийтэд зарласан 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дуудлага худалдаанд оролцохоор дэнчин тавьж, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж 12 байр тоотод байрлах 3 өрөө 100,51 мкв талбайтай гурван өрөө орон сууцыг 139.000.000 төгрөгөөр дуудлага худалдааны ялагч болсон. Улмаар мөнгийг шилжүүлж 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6/20 тоот өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-оор өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэжээ.
5.Нэхэмжлэгчээс баримтаар: иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 0777, 0780 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд, 2024 оны 5 дугаар сарын 09, 24-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, гомдол, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 6/20, 6/21 тоот тогтоолууд, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Ерөнхий газарт гаргасан гомдол, Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 9-1/1829 тоот хариу, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 5 дугаар сарын -ны өдрийн 4-180/12381 дүгээр мэдэгдэл, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/21 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/0 дугаар шүүгчийн захирамж, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ. /хх 3-18, 27-32, 87 /
Хариуцагчаас баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ГХ2022/00409 дүгээр гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШЗ2022/05584 дүгээр шүүгчийн захирамж, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/0 дугаар шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дуудлага худалдааны 4-180/10925, 4-180/12381 тоот мэдэгдэл, 4/22, 4/23 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 4-180/7672 дугаар мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/02661 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2023/01970 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ШХТ2024/00157 дугаар тогтоол зэргийг ирүүлжээ. /хх 70-86, 96-111/
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нараас баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, дансны хуулга, иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол зэргийг ирүүлжээ. /хх 40-42, 44-47/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох дүгээр захирамж, баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч З.******* нь *******т холбогдуулан хоёр дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардсан.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: бие даан хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдан борлуулах эрхийг эдлүүлээгүй, боломжит хугацаа олгоогүй гэв.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ: шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, дуудлага худалдааны үнээс доогуур үнээр гэрээг хийсэн, мөн өнөөг хүртэл бие даан худалдан борлуулсан гэх орлого шийдвэр гүйцэтгэлийн дансанд орж ирээгүй гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Рус финанс ХХК-иас хариуцагчийн татгалзлыг дэмжиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэв.
3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/0 дугаар шүүгчийн захирамжаар З.*******аас 673.559.890 төгрөг гаргуулан ******* ХХК-д хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх 73-75/
3.2.Тус газар гүйцэтгэх бичиг баримтыг /2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамж, 181/ГХ2022/00409 тоот гүйцэтгэх хуудас, шийдвэр/ үндэслэж 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 22280423 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх 70-76/
3.3.Тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/02661 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2023/01970 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ШХТ2024/00157 дугаар тогтоолоор З.*******ы нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрт: хариуцагч байгууллага үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн , дугаарт бүртгэлтэй хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан. Улмаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шинжээч томилсон, шинжээч Ашид билгүүн ХХК-иас тогтоосон үнэлгээний тайланг талуудад мэдэгдсэн, тухайн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн, үндэслэлтэй гэж дүгнэжээ. /хх 96-111/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.
4.Хариуцагч байгууллага дээрх үнэлгээний маргаан эцэслэсний дараа 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4/22, 4/23 тоот тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж 152 дугаар байр тоотод байрлах 82,93 мкв талбайтай гурван өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 211.472.000 төгрөгний 70 хувь болох 148.030.000 төгрөгөөр, дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж 12 дугаар байр тоотод байрлах 100,51 мкв талбайтай гурван өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 253.379.756 төгрөгний 70 хувь болох 7.365.829 төгрөгөөр 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, энэ талаар төлбөр төлөгчид мэдэгдэж баримтжуулжээ. /хх 79-81/
Нэхэмжлэгч анхны албадан дуудлага худалдаанд гомдоогүйг дурдав.
5.Анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үндэслэлээр тус газраас Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т зааснаар тогтоосон үнэлгээний 50 хувиар бууруулж тооцон, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй хөрөнгийг 126.689.878 төгрөгөөр, дугаарт бүртгэлтэй хөрөнгийг 105.736.000 төгрөгөөр хоёр дах албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгчид 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4-180/10925 тоотоор мөн өдрөө мэдэгджээ. /хх77/
Улмаар хоёр дах албадан дуудлага худалдаагаар эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй хөрөнгө 139.000.000 төгрөгөөр, дугаарт бүртгэлтэй хөрөнгө 200.000.000 төгрөгөөр тус тус худалдан борлогдсон, дуудлага худалдааны ялагч тодорсон талаар 2024 оны 5 дугаар сарын -ны өдрийн 4-180/12381 тоотоор мэдэгдэж, дуудлага худалдаа эрхлэгчийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6/20, 6/21 тоот тогтоолоор дуудлага худалдааны ялагч болох Г.Солонго, Г.Туул нарт хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хх 78, 13,14/
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно гэж заасан, хэргийн баримтаар төлбөр төлөгч үнэлгээг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн тул бие даан худалдан борлуулах эрхээ эдлэх боломж олгоогүй тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны явцад өөрийн хөрөнгийг бие даан худалдах эрх эдэлнэ гэж, мөн зүйлийн 72.3.-т Төлбөр төлөгч хөрөнгийг албадан худалдахаас өмнө энэ хуулийн 72.1-д зааснаас илүү үнээр худалдахаар гэрээ байгуулсан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлснээр хөрөнгийг худалдан авагчид шилжүүлнэ. Гэж заасан.
Нэхэмжлэгчээс 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр той байгуулсан худалдах худалдан авах гэрээг нэхэмжлэлээ нотлохоор баримтаар ирүүлсэн. /хх 5-8/ Хэрэгт баримтаар ирүүлсэн дээрх хоёр худалдах худалдан авах гэрээнд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй хөрөнгийг 128.000.000 төгрөгөөр, дугаарт бүртгэлтэй хөрөнгийг 107.000.000 төгрөгөөр тус тус худалдахаар үнийг тогтоосон байна. Харин хоёр дах албадан дуудлага худалдаагаар дээрх хоёр хөрөнгө нийтдээ 239.000.000 төгрөгөөр /139.000.000+200.000.000/ ялагч тодорсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан урьдач нөхцөл буюу дуудлага худалдааны үнээс илүү үнээр гуравдагч этгээдэд бие даан худалдах нөхцөл хангагдаагүй. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэлийн дансанд нэхэмжлэгчийн той байгуулсан гэрээний үнийн дүн өнөөг хүртэл байршаагүй гэсэн тайлбарыг үгүйсгээгүй. Иймд нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй.
Нэхэмжлэгч өөр бусад үндэслэлийг гомдолдоо дурдаагүй, шүүх хуралдаанд өөр үндэслэл гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн хүрээгээр дүгнэлт өгөв.
Дээрхийг нэгтгээд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар *******т холбогдох 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хоёр дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай З.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ