| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/06994/И |
| Дугаар | 102/ШШ2024/05212 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2024/05212
| 2024 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2024/05212 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *ын нэхэмжилсэн 1,087,000 төгрөгийг хариуцагч* хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 543,500 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 543,500 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,638 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*аас 15,319 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 15,319 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН