Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2016/00252

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ************

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч155/2016/0062/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч ********* нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ********* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн Тоом бригадад 1970 оны 6-р сарын 01-нээс 1973 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл хоньчноор ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж, 1976 оны 9 дүгээр сарын 15-нд цэргийн албанаас чөлөөлөгдөж 1976 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн Тоом бригадад хоньчноор орж ажиллаж байгаад 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаад нэгдэл тарсан. Энэ үеийн ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрт тамга тэмдэг, гарын үсэг дутуу байснаас ажилласан жил дутуу тооцогдож явсан учраас миний ажиллаж байсан 1970 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 6 дугаар сарын 20, 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

********* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч ********* Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн Тоом бригадад 1970 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлээс ** ***** нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10/26 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10/52 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн зөвлөлөөс 1978 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр *********т олгосон Баярын бичиг, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад *** 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тодорхойлолт, гэрч *** ********* нь 1970 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1970 оноос 1990 оныг дуустал хоньчин, малчнаар ажиллаж байсан. ********* нь 1974-1977 онд цэргийн алба хаасан. гэх мэдүүлэг, гэрч Р.Баасанжавын ********* Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1970 оноос 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Би тус нэгдэлд 1977-1990 оныг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч *********ын Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн Тоом бригадад 1970 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ****** Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн Тоом бригадад 1970 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ