| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/05155/И |
| Дугаар | 181/ШШ2024/05084 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2024/05084
| 2024 12 03 | 181/ШШ2024/05084 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт ******* /Регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,******* тоотод бүртгэлтэй ч, ,*******,, тоотод оршин суух, овогт /Регистрийн дугаар:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. миний бие 2002 онд тай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүү , 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр охин төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны таагүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2018 оноос салж тус тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хүү, охин хоёр минь миний асрамжид амьдарч өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Хуулийн дагуу тэтгэлэг төлөхөд татгалзахгүй, асрамжид маргахгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, , нарын эрүүл мэндийн тодорхойлолт, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар дүүргийн*******ны Засаг даргын оршин суугаа тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа зэргийг ирүүлжээ. /хх 2-9, 22/
Хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй.
2.Хэрэгт авагдсан баримтаар 2007 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү /РД:/, 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Э.Маяадэви /РД:/ нарын төрсний бүртгэлийн лавлагаанд эцэг овогт , эх ******* овогт ******* гэж тэмдэглэгдсэн байна. Ийнхүү захиргааны журмаар эцэг тогтоогдсон үйл баримтад хариуцагч маргаагүй. /хх 2, 3/
3.Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүйгээс гадна гэрлэлт бүртгэлгүй тул хүүхдүүдийг эх гийн асрамжид үлдээнэ. Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэхэд адил тэгш үүрэг хүлээх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг тогтоон, сар бүр эцэг аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү , 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Э.Маяадэви нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшний тавин хувиар, 11-16 нас, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоон, сар бүр эцэг аар тэжээн тэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 145.760 төгрөгийг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ