Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/05297

 

 

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/05297

Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч * ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,714,871 төгрөгийг хариуцагч * хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 90,388 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *гаас 45,194 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 45,194 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН