| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00146/И |
| Дугаар | 155/ШШ2016/00254 |
| Огноо | 2016-02-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2016/00254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ********** Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 155/2016/00146/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1959 оны 1 сарын 14-нд төрсөн. Одоо 57 настай. Бага сургууль төгсөөд 1974 оны 2 сарын 12-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын тоосгоны үйлдвэрт тоосго шатаах зуух галлагчаар ажилд орсон. 1977 оны 6 сарын 20-ны өдөр цэрэгт татагдан 1980 оны 6 сарын 20 хүртэл цэрэгт явж 3 жилийн цэргийн алба хааж ирээд хуучин ажил болох тоосго шатаах зуух галлагчаар 1980 оны 06 сарын 28-ны өдөр томилогдон ажилласан. Намайг ажиллаж байх үед буюу 1988 оны 02 сарын 05-нд Барилга угсралтын контор нь Барилга угсралтын трест болон өөрчлөгдсөн. 1989 оны 11 сарын 05-ны өдөр ар гэрийн гачигдлаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр болон бусад материал устаж үгүй болсон тул Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1974 оны 2 сарын 12-ны өдрөөс 1977 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл, 1980 оны 6 сарын 28-ны өдрөөс 1988 оны 2 сарын 04-ний өдрийг дуустал тоосго шатаах зуух галлагчаар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 2 сарын 5-ны өдрөөс 1989 оны 11 сарын 5-ны өдрийг хүртэл тоосго шатаах зуух галлагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
***** нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1974 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 4-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус тоосго шатаах зуух галлагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч ***** нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1974 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 4-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус тоосго шатаах зуух галлагчаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1971 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 09 дугаартай Ажилд томилох тухай, 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай Ажилд томилох тухай Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 129 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1984 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 176 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, гэрч Б.Мөнгөнхуяг, Б.Уранцэцэг нарын мэдүүлэг хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************** Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1974 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 4-ний өдрийг дуустал хугацаанд, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус тоосго шатаах зуух галлагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч *****ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН