Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2024/05102

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 05

181/ШШ2024/05102

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******анд байрлах *******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******, тоотод оршин суух, овогт д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 630.720 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Одсайхантай санхүүгийн дэмжлэг олгох гэрээг 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан бөгөөд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт "Б тал олгосон санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар хоног тутамд алданги тооцож А тал нэхэмжилнэ" гэж заасан.

Энэхүү заалтын дагуу 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 08-ны хооронд нийт 84 хоногт алданги тооцохоор нийт 90.720 төгрөг болж байна. Б.Одсайхантай байгуулсан гэрээний 2.5 дахь хэсэгт заасан Гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй болон удаа дараагийн зөвлөгөө шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд хугацаанаас өмнө гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах, олгосон санхүүгийн дэмжлэгийн үндсэн төлбөр, хүү, анз, шүүхийн зардал, учирсан хохирлыг Б талаас нөхөн гаргуулах, нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буюу төрд учирсан үндсэн зээлийн төлбөр 540.000 төгрөг, алданги 90.720 төгрөг, нийт 630.720 төгрөгийн хохирлыг хариуцагч Б.Одсайханаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******,******* нь Б.Одсайханд холбогдуулан гэрээний үүрэгт 630.720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг ирүүлжээ.

Дээрх хүсэлт Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.Одсайханд холбогдох гэрээний үүрэгт 630.720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч *******,******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдсугай.

3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ