| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/07255/И |
| Дугаар | 102/ШШ2024/05301 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/05301
| 2024 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2024/05301 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч * ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 23,932,882 төгрөгийг хариуцагч *хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сараас эхлэн сар тус бүр 800,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,640 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *гээс 138,820 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 138,820 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН