Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 22

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 131/ШШ2020/00946 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй  

Хариуцагч Н.Бд холбогдох

Албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирлын 3.585.465 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Н.Б ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Бат-Оргил, хариуцагч Н.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн            нар оролцов. 

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн ажилтай Д.Отгонцэцэгийг Баянхонгор аймгийн Баацагаан сумын засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Н.Б нь 2017 оны 3 дугаар сарын 03-ний өдрийн Б/01 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг Д.Отгонцэцэгээс эс зөвшөөрч гаргасан гомдлыг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 111/ШШ2017/0031 дугаартай шийдвэрээр Д.Отгонцэцэгийн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг төлөхөөр шийдвэрлэсэн байдаг.          

           Шүүхийн дээрх шийдвэрт заасныг үндэслэн Баянхонгор аймгийн Баацагаан сумын засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Н.Б ийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/08 дугаартай тушаалаар ажилгүй байсан хугацааны цалинд 3.585.465 /гурван сая таван зуун наян таван мянга дөрвөн зуун жаран таван/ төгрөгийг Баацагаан сумын засаг даргын Тамгын газрын цалингийн зардлаас гаргасан байна.                                                                                                                  

Дээрх үйлдэл нь Монгол улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5- дахь хэсэгт зааснаар батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэсэн заалтыг зөрчсөн байх тул Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол улсын Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж заасан тул төсвөөс гарсан мөнгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах нь зүйтэй байх тул Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Н.Б оос 3.585.465 /гурван сая таван зуун наян таван мянга дөрвөн зуун жаран таван/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү. Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т тус тус заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү ...гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Бат-Оргил анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагч Н.Бнь Баацагаан сумын төрийн сангийн мэргэжилтэн Д.Отгонцэцэгийг ажлаас хууль бусаар халснаас, түүний ажилгүй байсан хугацааны цалинд 3.585.465 төгрөгийг Баацагаан сумын ЗДТГ-ын цалингийн сангаас гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү..гэжээ.

Хариуцагч Н.Б анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Н.Б миний бие Баацагаан сумын Засаг дарга С.Оюунболдын Н.Б ийг ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 10 сарын 18 ны өдрийн Б/10 дугаар захирамжаар Баацагаан сумын ЗДТГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн болно. Баацагаан сумын ЗДТГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй танилцах хүртэл хугацаанд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 ны өдрийн 10 сарын 04-ний өдрийн 111/ШШ2017/0031 дугаартай шүүхийн шийдвэр, Баянхонгор аймгийн Төрийн Аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 05 -ны өдрийн зөрчил арилгуулах тухай албан даалгавар, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 17- ны өдрийн 19-02/53 дугаартай акт, Д.Отгонцэцэгт цалин бусад нэмэгдэл олгосон Баацагаан сумын ЗДТГ-ын даргын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/08 дугаар тушаалуудтай танилцаж байгаагүй бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 111/ШШ2017/0031 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу Д.Отгонцэцэгт цалин болон бусад нэмэгдэл болох 3585465 төгрөгийг Баацагаан сумын ЗДТГ-аас олгосон эсэх талаар мэдээгүй байсан. Хэрэв тухайн үед Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017оны  10  дугаар сарын 04-ний өдрийн 111/ШШ2017/0031 дугаартай шүүхийн шийдвэрийг надад гардуулсан бол шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээр давж заалдах журмаар гомдол гаргах байсан. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албан тухай хууль / 2002 оны 6 дугаар сарын 28 ны өдөр батлагдаж 2019 оны 1 дүгээр сарын 01- ний өдрийг хүртэл мөрдөгдсөн / 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” гэж заасны дагуу Баацагаан сумын ЗДТГ-

аас гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна..гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Б оос албан үүргээ зөрчиж хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан гэм хорын хохирол 3.585.465 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Б оос улсын тэмдэгтийн хураамжид 72317 төгрөг гаргуулж,  төвлөрсөн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

овогт Н.Б ,

Н.Б миний бие Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Баянхонгор аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, “Нацагдоржийн Батдоржид холбогдох, албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирол 3585465 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэрэгт хариуцагчаар оролцсон.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 131/ШШ2020/00946 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "... Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

... Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 111/ШШ2017/0031 дугаартай шийдвэрээр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн ажилтай Д.Отгонцэцэгийг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Н.Бнь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болохыг тогтоож, Д.Отгонцэцэгийг өмнө эрхэлж байсан ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгалын шимтгэл зэргийг Баацагаан сумын ЗДТГ-аас нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу Баянхонгор аймгийн Баацагаан сумын засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/08 дугаартай тушаалаар Д.Отгонцэцэгийн ажилгүй байсан хугацааны цалинд 3.585.465 төгрөгийг Баацагаан сумын засаг даргын Тамгын газрын цалингийн зардлаас гаргасан болох нь Баацагаан сумын ЗДТГ-ын даргын А/08 дугаар тушаал, Баацагаан сумын ЗДТГ-ын 2018 оны 08 сарын 10-ны өдрийн №4 дугаартай төлбөрийн хүсэлт зэргээр тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... 498 дугаар зүйлийн 498.2-д 498.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана... 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй... гэж тус тус заасан бол мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно... 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй... тус тус нэхэмжлэгчийн шаардах эрх, хариуцагчийн үүрэг хариуцлагыг тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүнэ... 103.2-д энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна.., 103.3-д энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцана... гэжээ

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Н.Б оос албан үүргээ зөрчиж хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан гэм хорын хохирол 3.585.465 төгрөг гаруулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв” гэжээ.

Хариуцагч Н.Бминий бие шүүх хурлын тов 2020 оны 8 дугаар сарын 06-ны 10 цагт хуралдахаар товлогдсоныг 2020 оны 08 дугаар сарын 03-ний өдөр мэдсэн. Миний бие тухайн хурлын товыг мэдэгдэхээс өмнө эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатар хотод 3 дахь шатны эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо хийлгэхээр 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагт цаг товлогдож гарсан байсан. Үүнийг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан. Хүсэлтэд холбогдох нотлох баримтыг /Шинжилгээний хариу, 13А-маягт/ хавсаргаж өгсөн бөгөөд шүүхээс миний хүсэлтийг хүлээн авч хэлэлцсэн эсэх талаар тодорхой хариу өгөөгүй ба шүүх хуралд биечлэн оролцох нөхцөл боломжоор хангаагүй гэж үзэж байна. Мөн Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Нармандахыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх анхаарч үзсэнгүй.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 19-02/53 дугаартай акттай миний бие танилцаагүй бөгөөд захиргааны акт гаргасан эрх бүхий этгээдүүд нь дээрх актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулаагүй, хууль бус захиргааны акт юм.

Н.Бминий биө Баацагаан сумын Засаг дарга С.Оюунболдын “Н.Б ийг ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн болно.

Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш Баянхонгор аймгийн Прокурор газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй танилцах хүртэл /2020.06.12/ хугацаанд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 111/ШШ2017/0031 дугаартай шүүхийн шийдвэр, Баянхонгор аймгийн Төрийн Аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” албан даалгавар, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 19-02/53 дугаартай акт, Д.Отгонцэцэгт цалин бусад нэмэгдэл олгосон Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/08 дугаар тушаалуудтай танилцаж байгаагүй бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 111/ШШ2017/0031 дугаар шийдвэрийн дагуу Д.Отгонцэцэгт цалин болон бусад нэмэгдэл болох 3585465 төгрөгийг Баацагаан сумын Засаг даргын Тамгын газраас олгосон эсэх талаар мэдээгүй байсан.

Гэтэл анхан шатны шүүх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 19-02/53 дугаартай актыг үндэслэж, төлбөр тогтоосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж, гомдол гаргаж байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Прокурорын газар нь хариуцагч Н.Б ид холбогдуулан Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Баацагаан сумын Тамгын газрын төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Отгонцэцэгийг 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Б/01 дугаар тушаал гаргаж, үүрэгт ажлаас нь үндэслэлгүйгээр халсантай холбогдох Д.Отгонцэцэгийг ажилгүй байлгасны олговор 3.585.465 төгрөгийг  гаргуулж,  улсын орлого болгохыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага   гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д тус тус зааснаар хариуцагч Н.Б оос албан үүргээ зөрчиж хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан гэм хорын хохирол 3.585.465 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэснийг хариуцагч Н.Бэс зөвшөөрч гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр  хэргийг бүхэлд  нь хянахад:

Хариуцагч Н.Бнь   Д.Отгонцэцэгийг  ажилгүй байлгасны олговор 3 585 465 төгрөгийг хариуцагч Н.Б оос гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэснийг  хүлээн зөвшөөрөх боломжгүй  буюу шүүх хуралд биечлэн оролцох нөхцөл боломжоор хангаагүй,  Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Нармандахыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх анхаарч үзсэнгүй, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 19-02/53 дугаар акт, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 111/ШШ2017/0031 дугаартай шүүхийн шийдвэр, Баянхонгор аймгийн Төрийн Аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” албан даалгавар, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 19-02/53 дугаартай акт, Д.Отгонцэцэгт цалин бусад нэмэгдэл олгосон Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/08 дугаар тушаалуудтай танилцаж байгаагүй..., Д.Отгонцэцэгт цалин болон бусад нэмэгдэл  3.585.465 төгрөгийг Баацагаан сумын Засаг даргын Тамгын газраас олгосон эсэх талаар мэдээгүй байсан...” гэж маргажээ.

            Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан Д.Отгонцэцэгийн ажилгүй байсан 7 сарын олговор 3.983.851 төгрөгийг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга түүний тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 31 дугаар шийдвэр,

“...Д.Отгонцэцэгийн... 7 сарын олговор 3.983.651 төгрөгийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын...дансанд шилжүүлэхийг нягтлан бодогчид даалгасугай...” гэх Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/08 дугаар тушаал

 “...цалинд 3.585.465 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн...,...мөнгийг Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн  зардлаас гаргасан...төлбөрийн 3.585.465 төгрөгийг...төлүүлж төсвийг хохиролгүй болгохыг ...Н.Б ид хариуцуулсугай” гэх  Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн  19-02/53 дугаар акт,

 “...Д.Отгонцэцэгт ажилгүй хугацааны цалинд төсвөөс олгосон 3983,8 мянган төгрөгийг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т “энэ хуулийн 103.1-д гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэсэн заалтын дагуу буруутай албан тушаалтнаар төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг...Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны дарга Б.Нармандахад хариуцуулав...” гэх  Баянхонгор аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 7 тоот албан шаардлагын хуулбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Н.Б оос албан үүргээ зөрчиж хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан гэм хорын хохирол 3.585.465 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  хуулийн үндэслэлтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчилгүй болжээ.

Харин анхан шатны шүүхээс хавтаст хэргийн 54-65 дугаар талд авагдаж,  анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 31 дугаар шийдвэрийг нотлох баримтад авч үнэлсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж заасныг зөрчсөн байх хэдий ч хариуцагч Н.Б Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон  талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан,   шүүхийн шийдвэрийг мэдэж, ойлгосон  байна.

Хэргийн үйл баримтаар Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 31 дугаар шийдвэрийн дагуух Д.Отгонцэцэгийн 7 сарын цалингийн олговор 3.983.851 төгрөгөөс нэхэмжлэлийн  шаардлагын хэмжээгээр 3.585.465 төгрөгийг Баацагаан сумын ЗДТГ  нь төлсөн болох нь хэрэгт авагдсан  Баацагаан сумын ЗДТГ-ын даргын А/08  дугаар тушаал, төлбөрийн хүсэлт, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл зэргээр тогтоогдсон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-д заасны дагуу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч Н.Б оос  хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан гэм хорын хохирлын 3.585.465 төгрөгийг гаргуулж  улсын орлого болгож шийдвэрлэсэн байх тул  анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 131/ШШ2020/00946 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн   үзэв.

Хариуцагч Н.Б ийн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх өдрийн 16 цаг 00 минутад хүлээн авч “ Б.Нармандахыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах”-ыг хүссэн хүсэлтийг нь хангахаас татгалзаж шийвэрлэсэн  шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 439 дүгээр захирамж, ”шүүх хуралдаан хойшлуулах”-ыг хүссэн хүсэлтийг хангахаас татгалзаж  шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 15 тоот тогтоол хэрэгт авагдсан, эдгээр эрх зүйн актуудыг  шүүх хариуцагч Н.Б ид мэдэгдсэн байна./ хэргийн 37-39, 66-68 дугаар тал/

Мөн хариуцагч Н.Б ийн “... төрийн зохих хууль тогтоомжийн дагуу гарсан Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 19-02/53 дугаар акт, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 111/ШШ2017/0031 дугаар  шийдвэр, Баянхонгор аймгийн Төрийн Аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” албан даалгавар, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 19-02/53 дугаар акт, Д.Отгонцэцэгт цалин бусад нэмэгдэл олгосон Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/08 дугаар тушаалуудтай танилцаагүй, мэдээгүй...” гэх гомдол нь  Монгол улсын Иргэний хуулийн 3.7-д зааснаар  “ хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”  тул  анхан шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр  үлдээж, хариуцагч Н.Б ийн  бичсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

          Хариуцагч Н.Б ийн  давж заалдах  гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  72.317 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167     дугаар зүйлийн 167.1.1-д   заасныг удирдлага болгон 

ТОГТООХ  нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 131/ШШ2020/00946 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Б ийн бичсэн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1-д заасныг баримтлан  хариуцагч Н.Б ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.317 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу  тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл  зохигч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.