| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00014/И |
| Дугаар | 155/ШШ2016/00256 |
| Огноо | 2016-02-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2016/00256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн **********ийн хүсэлттэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *********** эрэн сурвалжлуулах хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч ***** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ***** нь оршин суух хаягандаа байхгүй тул түүнийг эрэн сурвалжлах хүсэлт шүүхэд гарсан юм. ***** нь надаас мөнгө зээлж аваад одоо болтол өгөхгүй байгаа ба оршин суух хаягандаа байхгүй байгаа болно.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***********дуламыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. ***** нь Мөрөн сумын 13 дугаар багийн 62-08 тоотод оршин сууж байсан юм. Одоогоор Улаанбаатар хотод байгаа сурагтай хаана байгаа нь тодорхойгүй байгаа болно гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч ***** нь хариуцагчаар оролцвол зохих этгээд *****ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасаныг дараахи үндэслэлээр.
Тухайлбал; Хүсэлт гаргагч ***** шүүх хуралдаанд ....***** нь Мөрөн сумын 13 дугаар багийн 62-08 тоотод оршин сууж байсан юм. Одоогоор Улаанбаатар хотод байгаа ба хаана байгаа нь тодорхойгүй байгаа.... гэх хүсэлтийг үндэслэн хариуцагчаар оролцвол зохих этгээд *****г эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд *****ыг олж тогтооход шаардлагатай мэдээлэл болон холбоо барих утас. Үүнд; ***** нь ********** дугаарын гар утастай болно.
Хүсэлт гаргагчаас "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд 70.200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хариуцагчаар оролцвол зохих *********** эрэн сувалжилсугай.
2. Хариуцагчаар оролцвол зохих этгээд *****ыг эрэн сурвалжилж түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг 8 дугаар тойрогийн Тахарын албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *****гаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ