Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/05339

 

 

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/05339

Улаанбаатар хот

 

.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *, * нарын нэхэмжлэлийн шаардлагын 19,500,000 төгрөгийг хариуцагч * хүлээн зөвшөөрч, 19,500,000 төгрөгийг 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *аас 127,725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *, * нарт олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.БАЯРСҮРЭН