| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00144/И |
| Дугаар | 155/ШШ2016/00257 |
| Огноо | 2016-02-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2016/00257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ****************
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 10-н жилийн сургуулийг 1980 онд төгсөөд Шинэ-Идэр сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр ажиллаж байгаад Галт суманд шилжин очоод хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байгаад 1982 оны 7 дугаар сард Галт сумын номын сангийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1993 онд биеийн эрүүл мэндийн улмаас ажилаасаа гарсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандсан юм.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хүүхдийн цэцэрлэгт 1980 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, Хөвсгөл аймгийн Галт сумын хүүхдийн цэцэрлэгт 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүмүүжүүлэгч багшаар, Хөвсгөл аймгийн Галт сумын номын санд 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл номын санч, музейн эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг сэргэнэ тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч ***** нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хүүхдийн цэцэрлэгт 1980 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, Хөвсгөл аймгийн Галт сумын хүүхдийн цэцэрлэгт 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүмүүжүүлэгч багшаар, Хөвсгөл аймгийн Галт сумын номын санд 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл номын санч, музейн эрхлэгчээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн Ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай 1981 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 5 дугаартай ....************* ээлжийн амралыг ажилласан сараар тооцож ажлын 22 хоногоор олгосугай.... гэх тушаалын хуулбар,
1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Галт сумын хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч ************* хөдөлмөрийн дэвтрийн хуулга,
Галт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 8 дугаартай ....*****ийг өөрийн нь хүсэлтээр хүмүүжүүлэгчийн үүрэгт ажлаас 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлсүгэй.... гэх тушаал,
Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамганы газрын даргын *********дугаартай цалингийн тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хүүхдийн цэцэрлэгээс 1980 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нээж олгосон ******** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дахь бичилтүүд, фото гэрэл зургууд, Дурсамж, Баярын бичиг
Гэрч ******** 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: ....***** нь 1982-1983 оны үеэс Хөвсгөл аймгийн Галт сумын номын санчаар ажиллаж эхэлж байсан. 1992-1994 оны үе номын санч нарыг сум руу нь шилжүүлсэн тушаал гаргаж байсан. Энэ хүртэл ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч ********* 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: ....Б.Нарагэрэл нь 1980-аад оны үеэс Галт сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар 2 жил хиртэй ажиллаж байгаад сумын номын санд номын санчаар 1993-1994 он хүртэл ажиллаж байгаад бие нь муудаад группт орж байсан юм.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн Хөвсгөл аймгийн Галт сумын засаг даргын 1993 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 70 дугаар Жилийн эцсийн тооллого явуулах тухай захирамж, хавсралт, Нийгмийн даатгалд даатгуулсан тухай 2002 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн гэрээ, Нийгмийн даатгалын ************ дугаартай дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүх үнэлгээгүй болно. Учир нь: хэрэгт нотлогооны ач холбогдолгүй эрх зүйн ач холбогдолоос хойш онийн баримтууд байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *****ийг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хүүхдийн цэцэрлэгт 1980 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, Хөвсгөл аймгийн Галт сумын хүүхдийн цэцэрлэгт 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүмүүжүүлэгч багшаар, Хөвсгөл аймгийн Галт сумын номын санд 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл номын санч, музейн эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *****ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ