| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/06000/И |
| Дугаар | 102/ШШ2024/05376 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2024/05376
| 2024 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2024/05376 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Л.*ын нэхэмжилсэн 20,185,000 төгрөгийг хариуцагч Т.* хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үлдэх 10,185,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,875 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*оос 129,437.5 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 129,437. төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.*д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН