| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03643/И |
| Дугаар | 181/ШШ2024/05152 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2024/05152
2024 12 10 181/ШШ2024/05152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,, өөрийн байранд байрлах, т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар танхимаар, гэрч цахимаар тус тус оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 306 дугаартай шийдвэрээр төлбөр төлөгч ээс 116.026.45 төгрөг гаргуулж, ХК-д олгохоор шийдвэрлэж, өнөөдрийн байдлаар Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгч дэслэгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна.
Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *******,*******,*******, 41 дүгээр байрны******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003302 дугаарт бүртгэлтэй, 84.2 мкв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.
Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд төлбөр төлөгч ийн өгсөн үнийн саналыг төлбөр авагч ХК хүлээн аваагүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 6/57 дугаар тогтоолоор ХХК-ийг шинжээчээр томилсон байна.
ХХК нь 2024 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дээр дурдсан хөрөнгийг 434.4.00 төгрөгөөр үнэлсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зоршгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажшлагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 шинжээч" гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуулъд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг гэж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т үнэлгээчин" гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг гэж тус тус заажээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчээр ХХК-ийг буюу хуулийн этгээдийг томилсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан шинжээчийг томилсон гэж үзэхгүй.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчээр иргэнийг томилох байтал хуулийн этгээдийг томилсон нь төрийн байгууллага, албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасан хууль дээдлэх зарчмаа баримтлаагүйг харуулж байна.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өмнө дурдсан хуулийн зохицуулалтуудаас гадна нийтийн эрх зүйг хэрэгжүүлэгч субъектийн хувьд зөвшөөрснөөс бусдыг хориглох зохицуулалтаар ажиллах ёстой байтал шинжээчээр хувь хүнийг биш хуулийн этгээдийг томилсон нь хууль зөрчсөн байна.
Үүнээс гадна үнэлгээг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй.
1.Үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээнд ашиглагддаг зах зээлийн харьцуулалтын арга, өртгийн хандпагын аргыг хэрэглэсэн атал зах зээлийн харьцуулалтын аргаар үнэлсэн үнэлгээг яагаад 100% хэмээн сонгон авсан үндэслэл тодорхой биш, түүнийг тайлбарлаагүй байна.
2.Өртгийн хандлагын аргыг хэрэглэхдээ барилгын ашигласан жилийг тодорхойлоогүй,
3.Өртгийн хандлагын аргад үнийн өсөлтийн тохируулгыг 1.81 гэсэн коэффициент сонгон авснаа тайлбарлаагүй, тооцоолол тодорхой биш,
4.Өртгийн хандлагын аргад нэгжийн жишиг үнэ 1.120.650 төгрөг байгааг тайлбарлаагүй, энэ тооцоолол хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй,
5.Өртгийн хандлагын аргад барилгын хийцийн коэффициент тооцоолоогүй,
6.Өртгийн хандлагын аргыг хэрэглэхдээ байрлалын итгэлцүүр тооцоолоогүй,
7.Өртгийн хандлагын аргаар үнэлгээ хийж байгаа атал үйл ажиллагааны элэгдлийг тооцоолоогүй.
8.Зах зээлийн хандлагын аргаар тооцоолохдоо зарлагдсан үнэд хийсэн тохируулга хувийг 5 гэж авснаа тайлбарлаагүй, үндэслэл тодорхой биш.
.Зах зээлийн хандлагын аргаар тооцоолохдоо ашиглалтад орсон онд харгалзах коэффициентыг 2-р жишээний хувьд 1.05, 3-р жишээний хувьд 0.5 гэж сонгон авсан үндэслэл тодорхой биш, үүнийг тайлбарлаагүй.
10.Зах зээлийн хандпагын аргаар тооцоолохдоо давхарын байрлалын харгалзах коэффициентыг 1-р жишээний хувьд 0.5 гэж сонгон авсан үндэслэл тодорхой биш, үүнийг тайлбарлаагүй.
11.Зах зээлийн хандлагын аргаар тооцоолохдоо талбайн хэмжээний харгалзах коэффициентыг 1 болон 3 дугаар жишээний хувьд 1.05 гэж сонгон авсан үндэслэл тодорхой биш, үүнийг тайлбарлаагүй.
12.Зах зээлийн хандпагын аргаар тооцоолохдоо харьцуулах үнийн тохируулгын ерөнхий итгэлцүүрийн харгалзах коэффициентыг 2-р жишээний хувьд
13.Зах зээлийн хандлагын аргаар тооцоолохдоо тохируулагдсан нэгж талбайн үнэд өгсөн жинг сонгохдоо 2-р жишээний хувьд 0 гэж сонгон авсан үндэслэл тодорхойгуй. Энэ коэффициентыг 0 гэж авснаар хамгийн их үнэлгээтэй байсан 2-р жишээний нэгж талбайн үнэпгээг тооцоололд оруулаагүй. Ингэснээр үнэлэх гэж хөрөнгийг үнэгүйдүүлсэн байна. Хэрэв 2-р жишээний үнэлгээг тооцоололд оруулсан бол 12-р мөрний нийт жин 3, 13-р мөрний нийт жигнэсэн үнэ 16,317,400 төгрөг, 14-р мөрний нэгж талбайн жигнэсэн дундаж үнэ 5.43.130 төгрөг болж, үнэлж буй хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 457.74.746 төгрөг болж 22.7.846 төгрөгөөр үнэлгээ нэмэгдэх байсан байна.
Дээр дурдсан нөхцлүүдийг нэгтгэн дүгнэж үзвэл ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 26Ш дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээ бодитой хийгдээгүй гэж үзэж байна гэв.
Хоёр.Хариуцагч хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 306 тоот шийдвэрээр , нараас 116.026.45 төгрөгийг гаргуулж анд олгох, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр үүсгэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа гардуулан өгсөн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн*******нд байрлах 84.2 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 24360467/02 тоот тогтооолоор битүүмжилж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул мөн хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тоот тогтоолоор тус тус хураасан.
Хураасан хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177 1-д заасны тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авах, үнэлгээг тохиролцуулах ажиллагааг хийсэн боловч талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч болох " ХХК-ийг томилж хөрөнгийн үнэлгээг тогтоолгож. талуудад хуулийн хугацаанд танилцуулж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэлээр баталгаажуулсан.
Үнэлгээ тогтоолгосон үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх хөрөнгүүдийг худалдан борлуулах ажиллагааны явцад төлбөр төлөгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гарган, улмаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 13847 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлсэн.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "" ХХК-ийг томилсон учир эрх зүйн чадамжгүй этгээдийн үйлдсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 8-10 дугаар зүйлд заасны дагуу Мөнх-Оргил үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4-т заасны дагуу ХХК нь мэргэжлийн байгууллага юм. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйл. 16.1 дэх заасан шаардлага, 17 дугаар зүйлийн 17.4, 15 дугаар зүйлийн 15.8 хэсэгт зааснаар шинжээчийг томилсон. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хуулиар тогтоосон журам зөрчөөгүй.
Шинжээч хөрөнгийн үнэлгээг хэрхэн хийсэн аргачлалаа тайлбарласан. Түүнчлэн нэхэмжлэгч үнэлгээг хэт бага гэдгийг нотлоогүй, өөрсдөө үнэлүүлсэн баримт алга. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гурав.Нэхэмжлэгчээс баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/0306 дугаар шийдвэр, 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 814 тоот гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шинжээч томилох тухай тогтоол, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний мэдэгдэл, Мөнх-Оргил трейд Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 7/4 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дуудлага худалдааны мэдэгдэл, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, зэргийг ирүүлжээ. /хх 2-15, 18, 1, 38/
Хариуцагчаас баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 814 дүгээр гүйцэтгэх хуудас, 2022 оны 12 дугаарс сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/0306 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2023/12671 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00402 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ШХТ2023/00405 дугаар тогтоол, 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 24360467 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичиг, 2024 оны 2 дугаар сарын 23-ны 0277 дугаар итгэмжлэл, 018 дүгээр итгэмжлэл, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичиг, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, эд хөрөнгө хураах тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, гүйцэтгэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, итгэмжлэл, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн тайлбар, үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 6/57 дугаар шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай албан бичиг, хөрөнгийн үнэлгээний тайлан, 3/300, 3/301, 3/302 дугаар үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, гүйцэтгэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 3/3325, 3/3327 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 3/3324 дүгээр мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг зэргийг ирүүлжээ. /хх 44, 51-118, 140-161/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар шаардсан.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Хуулиар шинжээчээр хүнийг томилох байтал хуулийн этгээдийг томилж хууль зөрчсөн, үнэлгээ хэт бага, үнэлгээг хэрхэн хийсэн арга аргачлал, тооцоолол тодорхойгүй, мөн үнэлгээчин худал дүгнэлт гаргадаг гэв.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар мэргэжлийн байгууллагыг томилж болно, үнэлгээ хийх эрх бүхий этгээдийг хуулийн дагуу томилсон, үнэлгээ хэт бага гэж үзэх баримтгүй гэв.
3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1.Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/0306 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00402 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ШХТ2023/00405 дугаар тогтоолоор , нараас 116.026.45 төгрөг гаргуулж ХХК-д олгох, сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******,*******,*******, Нарны зам гудамж 41 дүгээр байр тоотод байрлах 84,2 мкв талбайтай 4 өрөө орон сууц болон ирээдүйд орох орлого зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 37-45/
3.2.Хариуцагч газар 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичигт үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх 35-46/
3.3.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж, барьцаа хөрөнгө болох , нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******,*******,*******, Нарны зам гудамж 41 дүгээр байр тоотод байрлах 84,2 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 24360467/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тоот тогтоолоор хурааж, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулжээ. /хх 47-60/
3.4.Улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч , нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мөн хөрөнгийн өмчлөгч гийн төлөөлөгчөөс 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тус бүрээс 673.600.000 төгрөгөөр, харин төлбөр авагч ХХК-иас 120.827.000 төгрөгөөр саналаа ирүүлсэн тул харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 6/57 дугаар тогтоолоор шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасантай нийцнэ. /1хх 63-66, 67/
Нэхэмжлэгч битүүмжилсэн, хураасан, үнийн санал өгсөн үйл ажиллагаанд гомдол гаргаагүй, дээрх ажиллагаанууд хуульд нийцжээ.
4.Томилогдсон ХХК-ийн шинжээч аас дээрх хөрөнгийг 434.4.00 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч , , өмчлөгч нарт 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 3/300, 3/302, 3/301 тоот мэдэгдлүүдээр мэдэгдэж, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тухайн өдөртөө гардуулсан талаар тэмдэглэлээр баталгаажуулсан байна. / хх 70-108/
5.Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ гэж, 8.2-т шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна, үүнд 8.2.4-т мэргэжлийн байгууллага гэж зохицуулсан. Хариуцагч байгууллага шинжээчээр энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох Мөнх оргил трейд үнэлгээ ХХК-г томилсон, дүгнэлтийг гаргасан шинжээч хөрөнгийн үнэлгээчний хугацаагүй эрхтэй болох нь тайланд хавсаргасан гэрчилгээ, тусгай зөвшөөрлөөр гэрчилгээгээр тогтоогдож байна.
Иймд шинжээчээр иргэнийг томилох байтал хуулийн этгээдийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.11-д заасныг зөрчсөн тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
6.Хэрэгт авагдсан үнэлгээний тайланд шинжээч зах зээлийн болон өртөгийн аргыг ашиглан барьцаа хөрөнгийг үнэлж, зах зээлийн аргад ач холбогдол өгч үнэлгээг тогтоосон талаараа тайлангийн 21 дүгээр хуудаст тусгасан. Мөн шинжээч үнэлгээний тайланг гаргахдаа олон улсын болон үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөж үнэлгээний зүйлийн шинж байдал, мэдээллийн олдоц, найдвартай байдлаас тулгуурлан ашигласан талаараа тайландаа тусгасан, түүнчлэн тохируулга хэрэглэсэн учир шалтгаан, нэгж үнийг 5.166.200 төгрөг гэж тогтоох болсон үндэслэлийнхээ талаар тайлангийн 1-21, 18, 13 дах хуудаснууддаа тайлбарласан, харьцуулсан гурван хөрөнгийн мэдээллийг хавсралтаар үзүүлсэн.
Нэхэмжлэгчээс хоёр дахь жишсэн хөрөнгө харьцуулж байгаа хөрөнгөтэйгээ мкв төстэй байтал хамгийн өндөр үнэлгээтэй хөрөнгийг хасч тооцсон, хэрэв хасаагүй бол үнэлгээ 23 сая төгрөгөөр өсөхөөр байсан гэж тайлбарлаж байна. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон үнэлгээчин аас Үнэлгээний олон улсын стандартын зарчимаа баримталж хэт өндөр гарахаас сэргийлэхээр заасан. Харьцуулсан хөрөнгө өөрөө зах зээлийн ханшаас хэт өндөр байсан тул дундажыг харьцуулж гаргахдаа жишсэн 2 дах хөрөнгийг тооцоогүй гэж тайлбарласан. Иймд үнэлгээчин өөрийн эрхийн дагуу жишиж харьцуулсан хөрөнгөө сонгож нэг мкв үнийг 5.166.200 төгрөгөөр тогтоож улмаар орон сууцыг 434.4.00 төгрөгөөр тооцсонг буруутгах үндэслэлгүй.
Үнэлгээний тайлан зохих үндэслэлтэй, тодорхой байх талаарх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3-т заасан шаардлагуудыг хангаагүй гэх байдал тогтоогдоогүйгээс гадна үнэлгээ хэт бага, үнэлгээ хэт бага талаарх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Дээрхийг нэгтгээд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй хөрөнгийг 434.44.00 төгрөгөөр үнэлсэн Мөнх оргил трейд үнэлгээ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ