Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/05154

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10

181/ШШ2024/05154

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ж.Батмөнх, Н.Гантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 32 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37б байр,******* тоотод бүртгэлтэй ч, Сэлэнгэ аймаг, Баруунхараа, Баянгол сум, 1 дүгээр байр, 2 орц, тоотод оршин суух, овогт Цэвэлсодномын Цогзолмаа /Регистрийн дугаар:ЧМ67010961/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж, дугаар байранд байрлах, Эн Би Си ХХК /Регистрийн дугаар:*******73524/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Цогзолмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагва-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч Г.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Цогзолмаа нь Эн Би Си ХХК-д холбогдуулан хохиролд 5.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Энэ байгууллага нь Баруунхараад*******24 оны 02 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд кабель тавьж явж байхдаа миний байшин дээгүүр 2, 3 хүн дураараа гарч өвлийн хүйтэнд дээврийн хар цаасан дээр гишгээд хөлдүү хар цаас хагарч, гишгэсэн газар болгоноор дусаал гоожиж, гишгэсэн газар болгоноор хагарсан. Зун 6 дугаар сарын 19,*******, 21-ний өдөр шиврээ борооноор дусаал гоожоод тааз нэвтрээд том томоороо нураад ороод ирсэн. Тааз нурж орж ирээгүй байхад нь би н.Лхагва-Эрдэнэтэй яриад дусаал 2 өдрийн борооноор л тааз нороод манайх усан далай боллоо, ирж янзалж өг гэхэд 2 удаа утсаа аваад тэрнээс хойш утсаа авахгүй байхаар нь дүү н.Батбаярыг 6 дугаар сарын 24-ний өдөр уулзаад зураг бичлэгээ үзүүлээд дээвэр, тааз хоёрыг нь янзалж өг, тэр айл усан далай боллоо гэж хэлэхэд үл тоомсорлоод манайх дээвэр дээр гараагүй, томилолт тийшээ гарах үеэр очиж үзнэ гээд гаргасан байна.*******24 оны 2 дугаар сарын 22-ны өдөр дээвэр дээр хүн яваад байхаар нь би хажуу айлын 10 тоотод амьдардаг н.Нарантуяа гэх хүүхэнтэй гарч залуучуудад очиж -та нар миний байшин дээгүүр яагаад дураараа гарч байгаа юм бэ? Би дээврээ янзалсан. Ирэх зун, намар дусаал гоожих юм бол танай байгууллагад хандана шүү гэж хэлэхэд бичлэг хийсэн байлаа. Мөн хананы обой нороод дээврээс ус алдаж, гэрэл байхгүй. Өвөл хөлдүү байхад нь дээвэр дээр гишгээд хагалсны улмаас завсраар нь бороо ороод, салхинд том далбаагаараа дэвээд байж байгаа. 6 дугаар сарын 19,*******-ны өдрийн бороо ороход ажилчид нь ирээд наагаад өгсөн бол тааз нороод салж унаж орж ирэхгүй байлаа. 6 дугаар сарын 19-28-ны өдрүүдэд бороо ороостой. Энэ жил бороо устай жил гэж байхад 6 дугаар сарын 28-ны өдөр ажилчнаа эдний байрыг замаараа үзүүд ир гэсэн хоёр залуу дээвэр дээр гараад танай хар цаас томоороо салхинд хуурсан байна гэж утсаар ярьсан. Дусаал гоожоод болохгүй байхаар нь дарга н.Лхагва-Эрдэнэтэй нь очиж уулзаж зураг, бичлэгээ үзүүлье гээд гэрээ цоожлоод түлхүүр доод талын айлд үлдээгээд Улаанбаатар хот руу 6 дугаар сарын 27-ны өдөр уулзахаар ирсэн боловч бас л ар гэрийн гачигдлаар надтай холбогдоогүй.

Би*******22 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос мэргэжлийн дээвэр янзалдаг 3 залууг авч ирж дээвэрт 10-15 жил санаа зоволтгүй гэж хэлүүлээд дээврээ янзлуулсан юм.*******22 оны дээврээ янзлуулаад дусаал гоожоогүй,*******23 оны зун дусаал гоожоогүй. Гэтэл*******24 оны 6 дугаар сарын анхны бороо 2 өдөр шиврээд ороход таазнаас ус гоожоод эхэлсэн. Энэ бол 100 хувь энэ компанийн буруу. Би дээврээ янзлуулаад 2 жил ч болоогүй байхад ийм том хохирол учруулж байгаад гомдолтой байна. 6 дугаар сарын 27-ны өдөр ирж компанийнхантай уулзаж чадаагүй. Хотод хий дэмий хэдэн өдрийг өнгөрөөсөн. Баруунхараад гэр минь тоссон сав нь борооноор дүүрч, чийгтэж тав тухгүй байгаа. 7 дугаар сарын 01-ний өдрийн 8.15 цагт би дахин ажил дээр нь очлоо. Лхагва-Эрдэнэ бас л ажилдаа ирээгүй, олон залуучууд даргаа хүлээгээд, олон цаг дэмий суусан. Ингээд 2 залгаж байж Лхагва-Эрдэнэтэй утсаар яриад танай дээврийг харсан. Салхинаас болсон байна гэж хариу өглөө. Би хэлэхдээ танай ажилчид дээвэр дээр гараагүй бол салхилахгүй, хуурахгүй байсан, би шүүхдэнэ шүү гэхэд таны эрх, өөрөө мэд гэсэн. Аргаа бараад*******24 оны 7 дугаар сард би өөрөөс мөнгө гаргаж дээврээ засуулсан. Түүнээс хойш ус гоожоогүй. Иймд дараах хохирлыг шаардсан.

Гэртээ*******24 оны 6 дугаар сарын 19,*******-ны өдрөөс хойш 7 дугаар сарын*******-ны өдрийг хүртэл бүтэн 30 хоног тав тухгүй орчинд байлгаж хохироосон сэтгэл санаагаар унаж, уйлсан тул сэтгэл санааны хохиролд 1.000.000 төгрөг,

Баруунхараагаас Улаанбаатар руу, Улаанбаатараас Баруун хараа хүртэл олон удаа ирсэн зардалд 150.000 төгрөг, хэрэгт гаргаж өгсөн зураг угаалгасан төлбөр 15.000 төгрөг, барилгын хоёр залууд тус бүрт 1.200.000 төгрөг ажлын хөлсөд төлсөн 2.400.000 төгрөг, барилгын материал авсан 1.323.050 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 111.950 төгрөг, нийт 5.000.000 төгрөг гаргуулна гэв.

 

2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:*******24 оны 2 дугаар сард Сэлэнгэ аймаг, Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын зөвшөөрлийн дагуу Н0МЕМЕDIА хосолсон үйлчилгээний сүлжээг Гэр хороолол болон сумын орон сууцны хэрэглэгчдэд үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд тус газарт 4 багаар 3 хэсэг болж хуваарилан захиалгын дагуух хэрэглэгчдэд үйлчилгээг холбох ажил хийгдсэн. сумын бүх орон сууцанд үйлчилгээг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж магистрал зургийн дагуу хийгдсэн.

Энэ ажил хийгдэх явцад сүүлийн байр болох сумын төвийн 1-р байрны айлуудын захиалгыг гүйцэтгэх явцад оршин суугч болох иргэн Ц.Цогзолмаагийн эсэргүүцэлтэй таарч бид орон сууцан дээр байрлуулах байсан хэрэглэгчийн хуваарилах /шейт/-ийг байрлуулж чадаагүй болохоор зэргэлдээх байрны хэрэглэгчийн хуваарилах /шейт/-нээс 1-р байранд захиалга өгсөн хэрэглэгчдэд үйлчилгээг холбосон болно. Тухайн байрны бусад хэрэглэгчид гомдол гаргасан иргэнээс болж хэвийн шуурхай үйлчилгээ авч чадаагүй ирсэн тиймээс тухайн байранд тодорхой ажил хийгдээгүй.

Гомдол гаргагч нь манай ажилчдыг байрны дээврийн хар цаасыг хуулсан гэмтээсэн шалтгаанаар гомдол гаргасныг бидний зүгээс тухайн байрны дээврийн хар цаас хагархай ихтэй, анхнаасаа хийгдсэн байдал нь чанар муу байсан. Мөн хар цаасны хууларсан байдал бол байгалийн гамшигт даван туулах боломжгүй байдлаас болж 3-4 давхар хар цаас баруун хойд хэсэг буюу салхин талаасаа дээш сөхөгдөж хууларч чанараа алдсан байсан амыг нь дарж хамгаалах чанаржуулах ажил хийгдээгүй дээврийн ажил хийлгэсэн байдлаас тухайн байрны хар цаас хууларсан гэж үзэж байгаа болно.

Гомдол гаргагч манай ажилчдын бичлэгийг өөр байран дээр буюу төмөр замын ажилчдын байранд ажиллаж байхад зөвшөөрөлгүй бичлэг хийж ажилчны зургийг дур мэдэн дарж бичлэг хийсэн байсан ба тухайн бүрэлдэхүүн хар цаас хууларсан гэх гомдол гаргагчийн байран дээр ажил хийгээгүй өөр байранд ажил хийж байсан болно.

Тухайн байрны дээвэр тэр чигтээ чанаргүй хийгдсэн ер нь баталгаат хугацааны хувьд хэдэн байрлалд дууссан байгааг харуулсан зургийг хавсаргаж оруулав. Нэхэмжлэгчийн байрны дээвэр дээр гарч чадаагүй, манайхаас болж дээвэр хууларсан гэдэг үндэслэлгүй. Манайх бараа материалын зардал 1.000.000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна. Сүүлийн үйлчилгээ үзүүлсэн байр нь нэхэмжлэгчийн байр бөгөөд манайх сумын засаг даргын зөвшөөрлөөр анх гарсан. Манайх бусад дээвэр дээр ажлаа 100 хувь гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн байр дээр хийх ёстой ажлаас 10 хувийг л хийсэн гэв.

3.Иргэдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: хариуцагч байгууллага гэм буруугүй. Гэхдээ нэхэмжлэгчид тодорхой мөнгө гаргуулах нь зүйтэй байх гэв.

4.Нэхэмжлэгчээс баримтаар: иргэний үнэмлэхийн хуулбар, фото зураг, зарлагын баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, баримт, зураг, зэргийг ирүүлжээ. /хх 5-9,-21/

Хариуцагчаас баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлжээ. /хх 25, 28-30/

Шүүхийн журмаар: зохигчдын хүсэлтээр мэссэж, видео бичлэг, мэссэнжер дэх зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэл бүрдүүлжээ. /хх 53-85/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.Цогзолмаа нь Эн би си ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: тус байгууллага байшингийн дээвэрт гарч хар цаас гэмтээсний улмаас борооны ус гоожсон,*******22 онд би дээврийн өөрийн орон сууцны хэсгээ засварлуулсан байсан тул дээвэрт гарснаас үүдэн хар цаас хууларсан, сэтгэл санааны хохирлыг эд хөрөнгөд учирсан хохирлын хамт гаргуулна гэв.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Нэхэмжлэгчийн байр олон жил болсон хуучны байр ба дээвэр анхнаасаа муудсан байсан, манай ажилчид гарахдаа дээврийн хар цаасыг гэмтээсэн зүйлгүй, нэхэмжлэгчийн гомдлын дагуу очиж үзэхэд анхнаасаа дээврийн хар цаас салхинд хууларсан муудсан байсан, нэхэмжлэгч болон оршин суугч нараас эсэргүүцсэн тул тус байрны тухайд манай ажилчид зөвхөн зах хэсгээр гарч ажлыг бараг хийгээгүй буусан гэв. Шүүх хуралдааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас материалын зардалд 1.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

4.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Эн Би Си ХХК нь Сэлэнгэ аймаг, Баянгол сум /Баруун хараа/-д байрлах айл өрхөд Н0МЕМЕDIА үйлчилгээний сүлжээг*******24 оны 02 дугаар сард нэвтрүүлэхээр ажилласан, нэхэмжлэгчийн оршин суудаг тус сумын 1 тоот орон сууц хамрагдсан, ажилтнууд сүлжээг холбохоор ажиллахдаа барилгын дээвэрт гарсан үйл баримтад маргаагүй.

4.2.Нэхэмжлэгч өөрийн амьдрах орон сууцны дээврээс өөрийн орон сууц байрлах хэсэгт хэсэгчлэн*******22 оны 3 дугаар сард засвар хийсэн,*******24 оны 7 дугаар сард нэхэмжлэгч дахин засвар хийсэн үйл баримтад маргаагүй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүйг үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.

Нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл түүний оршин суудаг барилга нь 2 давхар, хуучны барилга бөгөөд хамгийн сүүлд 10 жилийн өмнө улсаас дээвэрт их засвар хийсэн, түүнээс хойш барилгын дээвэрт засвар үйлчилгээг хийгээгүй, тус байранд дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг хариуцсан Сууц өмчлөгчдийн холбоо байдаггүй,*******21 оны зун дусаал гоожсноор*******22 оны 3 дугаар сард нэхэмжлэгч дээврийг хэсэгчилж засварласан, сүүлд*******24 оны 6 дугаар сард дахин борооны ус гоожсноор*******24 оны 7 сард засварлуулсан болох нь тогтоогдож байна.

Шүүхийн журмаар хийсэн үзлэгийн тэмдэглэлээр дээврийн хар цаас хууларч бөөгнөрсөн байдалтай болсон нь тогтоогдсон, бичлэг дэх дээрх хар цаас хууларсан хэсэг нэхэмжлэгчийн орон сууцны харалдаа мөн гэдэгт хуралдааны явцад маргаагүй. Үүнээс үзвэл зөвхөн хариуцагч хуулийн этгээдийн ажилтнууд барилгын дээвэрт гарсны улмаас хар цаас хууларсан, түүний улмаас нэхэмжлэгчийн орон сууцанд хохирол учирсан гэж шууд холбож үзэх боломжгүй.

Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, /эс үйлдэхүй/ учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдсон байхыг шаардана.

Маргааны энэ тохиолдолд дээврийн хар цаас хууларч борооны ус дотогш нэвтэрсэн явдал нь цаг агаарын нөхцөл байдал болоод барилгын элэгдэл хорогдлоос үүдэлтэй эсэх, эсхүл өмнөх*******22 онд хийлгэсэн засвар үйлчилгээний чанар байдлаас шалтгаалсан, эсхүл хариуцагчийн ажилтнууд гарахдаа хар цаасыг гэмтээсэн алин болохыг тодорхойлох боломжгүй, энэ талаарх баримтууд авагдаагүй. Үүнээс гадна барилгын дээвэрт гарснаар тухайн барилгын хар цаасыг гэмтээсэн гэж шууд холбож үзэх баримтгүй. Иймд хариуцагчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотлосон баримт авагдаагүй тул шүүх шаардсан хохирлыг хариуцуулах боломжгүй.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад хохиролд 1.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул шүүх талуудын зарчмын дагуу хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр 1.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6.Нэхэмжлэгчээс сэтгэл санааны хохиролд 1.000.000 төгрөг, Баруунхараагаас Улаанбаатар руу, Улаанбаатараас Баруун хараа хүртэл олон удаа ирсэн зардалд 150.000 төгрөг, хэрэгт гаргаж өгсөн зураг угаалгасан төлбөр 15.000 төгрөг, барилгын засварын ажлын хөлсөд төлсөн 2.400.000 төгрөг, барилгын материалын зардал 1.323.050 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 111.950 төгрөг, нийт 5.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан тул шүүх дараах байдлаар тайлбарлах нь зүйтэй гэж үзэв.

6.1.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2.-д Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж заасан. Хуулиар тодорхойлсон сэтгэцэд учирсан хор уршиг, эдийн бус хохиролд нэхэмжлэгчийн шаардсан сэтгэл санааны хохирол хамаарахгүй тул хуульд заагдаагүй хохирлыг гаргуулах үндэслэлгүй.

6.2.Хэрэгт баримтаар ирүүлсэн зарлагын баримтуудаас*******22 оны 3 дугаар сард засвар хийсэнтэй холбоотой бараа материал худалдан авсан баримтууд энэ хэрэгт хамааралгүй. Мөн хоёр ажилтанд тус бүрт 1.200.000 төгрөг төлсөн тухай тодорхойлолт авагдсан ч дэмжих баримтгүйг дурдав.

6.3.2024 онд засвар хийхэд зориулж бараа материал худалдан авсан гэх зардлын баримтууд, шатахууны зардлын баримтууд бүгд нийлээд 542.500 төгрөгний баримтууд байх ба нэгэнт хариуцагч 1.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул шүүх энэ дүнд багтсан гэж үзнэ. /хх,14,16,21,48/

/85.000+38,600+266,000+13,000+60,000+50,000+30,000/

6.4.Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарилдаг тул нэхэмжлэлийн үнийн дүнд тооцох учиргүйг дурдав.

7.Иргэдийн төлөөлөгчөөс хариуцагч гэм буруугүй, гэхдээ бас нэхэмжлэгчид тодорхой мөнгө гаргуулах нь зүйтэй байх гэж дүгнэсэн нь гэм буруугийн хувьд дээрх байдлаар шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй тохирсон, харин хохирлын хэмжээг шүүх хариуцагчийн зөвшөөрсөн хүрээнд шийдвэрлэв.

8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар Эн Би Си ХХК-иас 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Цогзолмаад олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 28.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,0 дугаар зүйлийн0.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА