Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2016/00260

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн **********ын

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч155/2016/0162/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч ***** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1956 оны 2 дугаар сард Мөрөнд ******* 2 дугаар хүү болж төрсөн. Намайг 12 настай байхад аав, ээж хоёр маань салж тус тусдаа амьдрах болсон юм. Дараа нь миний ээж одоо миний овоглож яваа ******** амьдралаа холбосон. Намайг 16 нас хүрч иргэний паспорт авахад намайг хойт эцэг Ишжамцаар овоглож, түүнээс хойших миний бүх бичиг баримтууд ****** овогтой болсон. Надад 1972 оны 08 дугаар сарын 02-ний өдөр нээж олгосон 171305 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хандсан болно.

Иймд 1972 оны 08 сарын 2-ны өдрийн 171305 дугаартай Гэндэнгийн Чулуунбатын хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ************* мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн захиргаанаас ********-ний өдөр ******** нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ишжамцын Чулуунбат мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Түүнд олгосон иргэний үнэмлэхний хуулбар,

Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа,

Гэрч ******* 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: ....******* ээж ****** гэдэг хүнтэй сууж 7 хүүхэд төрүүлж өсгөсөн ба сүүлд нь ****** салаад Ишжамц гэдэг хүнтэй гэрлэсэн. Тийм учраас Чулуунбатын хөдөлмөрийн дэвтэр дээр нь төрсөн аав Гэндэнгээр нь овоглож Гэндэнгийн Чулуунбат гэж олгосон байх.... гэх мэдүүлэг,

********* 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: ....***** төрсөн аав нь байгаа юм. Чулуунбатын ээж Дуламсүрэн нь Гэндэн гэдэг хүнтэй сууж 7 хүүхэд төрүүлсэн ба Чулуунбатыг 12, 13 настай байхад нь нөхрөөсөө салаад Ишжамц гэдэг хүнтэй суусан юм. Тийм учраас Чулуунбатын хөдөлмөрийн дэвтэр дээр нь Гэндэнгийн Чулуунбат гэж бичигдсэн байх. Манай нөхрийн дүү нар нь бүгд Гэндэнгээр овоглож хөдөлмөрийн дэвтэр авсан ба иргэний үнэмлэх дээрээ Ишжамцаар овоглож явдаг юм.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн захиргаанаас 1972 оны 08 дугаар сарын 02-ний өдөр ********** нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч ****** ****ыг мөн болохыг тогтоосугай.

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *****аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ