Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/36

 

 

 

 

 

 

    2023           1               5                                        2023/ДШМ/36 

 

 

П.Бөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Н.Уранбайгаль,

           шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

           нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн  2022/ШЦТ/1301 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.Бөд холбогдох эрүүгийн 2103003720018 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн П.Б, 1990 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Төв аймгийн Өндөр Ширээт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа барилгын мужааны ажил эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../;

Шүүгдэгч П.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнийн 00 цаг 50 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчин 1.64 хувийн согтолттой үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22-ын товчооны замд “Есөн шижир” ХХК-ийн эзэмшлийн “Honda Insight” загварын, 53-51 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас зорчих хэсгээс гарч “Энержитех Прогресс” ХХК-ийн блокон хашаатай залгаа төмөр хаалгыг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Т.Дамь нас хохирч, “Энержитех Прогресс” ХХК-ийн эзэмшлийн төмөр хаалгыг эвдэн 385.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: П.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Бийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар П.Бийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.Бийн цагдан хоригдсон 143 хоногийг хорих ял эдлэх ялд оруулан тооцож, хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бийг хорих ялыг эдэлж дууссаны дараа дээрх эрх хасах ялыг тоолж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч П.Бийн 1221019 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд шилжүүлж, 02887519 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Бөөс 4.759.700 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Эод олгож, шүүгдэгч П.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч П.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагдаагийн дэслэгч Б.Балжиннямын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 339 дугаартай мөрдөгчийн магадалгааг эсэргүүцэж байна. Би 2021 оны 11 дүгээр сарын 13-нд Даваасүрэн, Ганхуяг, Даваацэрэн гэсэн ажлынхаа гурван ахын хамт Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирсэн билээ. Би тэнд байдаг танил айлынхаа зуны сууцанд гуйж хоноод тэр оройноо хот руу буцах бензин тосны мөнгө олохоор гадагш яваад танидаг айлдаа хоноод маргааш өдөр буцаад иртэ Ганхуяг, Даваасүрэн хоёр хот руу явахаар юмаа бэлдээд гарж явах үедээ надтай хашааны хаалган дээр надтай дайралдсан бид хоёр түрүүлээд явлаа гээд зогсож байсан. Тэгээд хохирогч бид хоёр үлдээд байж байтал Даваацэрэн ах тэр хоёр намайг шөнөжингөө зодлоо, нэг нь дарж байгаад нэг нь дээрээс дэвслээд бас толгой дээрээс дүүрэн архитай шил хагалсан, ахынхан нь бие өвдөөд байна гэж надад хэлсэн. Тэр үед нүүрнийх нь арьс нь халцраж зулгарсан, уруул нь бага зэрэг хавдсан маягтай, эл харагдах бэртлүүд нь ийм байсан. Би хоёулаа эмнэлэг орж үзүүлье гэж хэлтэл эмнэлэг орох хэрэггүй, намайг цагдаа хайж байгаа байх, намайг хотод дуудуулахаар нь очоогүй зугтаацан юм. Ах нь ганц 100 татчихвал гайгүй болоод байна гэж байсан. Би хохирогчийн нас барсан шалтгааныг уг зодооноос болсон гэж үзэж байна. Бид хоёр цуг яваад осолд орох үед машин унаж өнхрөөгүй, эгц урдуураа юм мөргөөгүй, шарвалтын улмаас хөндлөн гулсаж хажуу талаараа бүүр жолооч талынхаа хаалгаар дөрвөлжин багажийг жолооч талаараа мөргөөд зогссон байтал хажууд минь сууж явсан, суудлаа налуулаад хэвтэж явсан хүн яахаараа нэг доор ийм их бэртэл гэмтлүүдийг авдаг юм бэ. Автотээврийн осол нэг л удаа болсон байтал уг бэртэл гэмтлүүд нь олон удаагийн цохих , үрэх, шахах, механизмаар үүссэн гэмтэл гэж байгаа юм бэ. Дэслэгч Б.Балжиннямд хүсэлт гаргаж дөрвөн дугуйгаа шинжлүүлэхээр шүүх эмнэлэг дээр аваачиж өгөхөд хүлээж авсан. Мэргэжил дугуй чинь буудсан байна, машин чинь унасан юм уу гэж асууж байсан. Ингээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 236 дугаартай “баруун хойд” гэж хаягласан дугуй хагарсан гэмтэл нь хатуу мохоо зүйлтэй харилцах үйлчлэх  үед үүссэн байна” гэсэн дүгнэлт гаргасан ослын газар очсон техникийн байцаагч Х.А“...тухайн автомашины дугуйнаас үүссэн мөр нь машин хөндлөн болох үед дугуйнаас үүссэн шарвалтын мөр байсан.  Тухайн мөрний хурд бодогдох боломжгүй, яагаад гэвэл тээврийн хэрэгсэл чигээрээ биш хөндлөн явж байсан гэжээ. Миний хувьд зам тээврийн хохирлыг урьдчилан мэдэх боломжгүй байсан бөгөөд тээврийн хэрэгсэл маань хөдөлгөөнд оролцох үедээ бүрэн бүтэн байсан. Мөн осол гарах үед осол болсон зам маань хажуудаа далан жалгатай байсан бөгөөд миний хувьд зүүн дараад тоормос гишгэхээс өөр арга байхгүй байсан бөгөөд хөндөлсөж шарваж байгаа машин зогсох боломжгүй байдаг билээ. Хохирогч Т.Д нь  надтай их дотно төдийгүй ний нуугүй ярилцдаг байсан билээ. Надтай танилцахдаа ах нь 50% групптэй, энэ тэнд очоод ажиллахаар хэд хоног ажиллуулчихаад цалин өгөхгүй хөөгөөд явуулчих юм гэж байсан. Харин бид хоёр хамтарч ажиллаад 4 жил болсон. Бид хоёрын хувьд энэ хугацаанд ямар нэгэн асуудал гарч байгаагүй билээ. Миний хувьд хөл, гар муутай 50% групптэй хүнийг хажуудаа чирээд 3-4 жил ажиллуулчхаад аваад явна гэдэг бол их хариуцлага билээ. Хохирогч Даваацэрэнгийн хувьд маш их харамсалтай байна. Миний хувьд уг гомдол эсэргүүцлээрээ өөрийгөө зөвтгөж байгаа юм биш. Иймд надад холбогдох хэргийг бүх талаас нь нухацтай хянаж, хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийж өгнө үү гэсэн  хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч П.Бийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар миний үйлчлүүлэгч П.Бийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгүүлсэн. Шийтгэх тогтоолын тодорхой хэсгүүд нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн Шийтгэх тогтоолын 1, 4 дэх хэсэгт П.Бийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/.... согтууруулах ундаа                         ... хэрэглэсэн, .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.3-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”гэсэн заалтуудыг зөрчсөн гэж буруутгасан. Миний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг нотолж чадсангүй гэж үзэж байна. Учир нь, жолооч П.Б нь согтуулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан буруутай хэдий ч тухайн осол болоход нөлөөлөөгүй байна. Жолооч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад машинаараа эд зүйл буюу машин тэрэг мөргөх, / урд хэсгээрээ/, эсхүл онхолдсон зэргээс уг осол гарсан бол энэ үйлдэл архи ууж согтуурсантай холбогдоно. Тэгвэл энэ осол бол тийм биш.

П.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 22-ын товчооны замд “Есөн шижир” ХХК-ийн хашааны эсрэг талын замд “ Хондо Инсайт” маркийн 53-51 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахад автомашины баруун хойд талын дугуй хагарсан болох нь Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 236 дугаартай “баруун хойд” гэж хаягласан дугуй хагарсан гэмтэл нь хатуу мохоо зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн байна..” гэсэн дүгнэлт, мөн зам тэврийн осол дээр очсон техникийн байцаагч гэрч Х.А“....тухайн автомашины дугуйнаас үүссэн мөр нь машины хөндлөн болох үед дугуйнаас үүссэн шарвалтын мөр байсан тул тухайн мөрнөөс хурд бодогдох боломжгүй яагаад гэвэл тээврийн хэрэгсэл чигээрээ биш хөндлөн явж байна...” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт зэргээс хөдөлгөөний явцад дугуй хагарснаас үүдэн машин чигээ өөрчилж, замд хөндлөн шарвасан. Ийм учраас П.Б ямар нэгэн байдлаар машиныг зогсоох арга хэмжээ авах боломжгүй нөхцөл байдалтай байсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөгч оролцож “согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь осол болох шалтгаан болсон төдийгүй, дугуй шарвасан ч жолооч жолооны хүрдийг буруу дарснаас замаас гарсан “ гэж мэдүүлсэн. Энэ нь ямарваа нэгэн тээврийн хэрэгслийн дугуй хагарсан бол хагарсан дугуйны тал руу өрүүл булаадаг. Практикаас үзэхэд хагарсан талын эсрэг тал руу жолооч өрүүлээ дарж хөдөлгөөнийг удаашруулах ёстой байдаг. Амь хохирогчийн хувьд Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр “осол гарахаас хоёр хоногийн өмнө амь хохирогч нь хүнд зодуулсан учраас ослоос шалтгаалан олон тооны гэмтэл учрах боломжгүй” гэсэн байдаг. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Балжинням нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 339 дугаартай мөрдөгчийн магадалгааг гаргахдаа тус зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмыг ноцтой зөрчсөн байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгчийн хувиар оролцсон бол шинжээчээр оролцож болохгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзах үүргээ биелүүлж чадсангүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Балжиннямын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 339 дугаартай мөрдөгчийн магадалгаа нь үндэслэлгүй гэж үзэж хэргийн оролцогчийн хувиас Тээврийн прокурор Н.Уранбайгальд дахин шинжилгээ хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангалгүй шийдвэрлүүлж миний үйлчлүүлэгч П.Бөд ял халдаасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч П.Бөд холбогдох Эрүүгийн хэргийг бүх талаас нь нухацтай хянаж өмгөөлөгч миний гаргасан гомдолд хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.Бийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас нэг хүний амь насыг хохирсон гэмт хэргийг жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна гэж анхан шатны шүүхээс П.Бийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч П.Б болон түүний өмгөөлөгч нараас дугуй хагарсан, шарвалт үүссэн, зогсоох арга хэмжээ авах боломжгүй байсан гэж мэтгэлцэж оролцсон. Мөн шүүх эмнэлгийн дүгнэлт эргэлзээтэй байна, амь хохирогчийн биед учирсан олон тооны гэмтлүүд нь тухайн ослоос үүссэн эсэх нь эргэлзээтэй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасныг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Дээрх ажиллагаануудыг хийх шаардлагагүй ба шүүх хуралдааны үед Шүүх эмнэлгийн шинжээчийг оролцуулан хэргийг хянан хэлэлцэх бүрэн боломжтой байна гэж үзэн прокурорт хэргийг ирүүлсний дагуу хэргийг анхан шатны шүүхэд ирүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанаар мөрдөгч Балжиннямийн гаргасан магадлагаа, криминалистикийн шинжээч, техникийн шинжээчийг оролцуулсан. Мөн Шүүх эмнэлгийн шинжээч Ганзоригийг оролцуулж шүүх хуралдаан хянан хэлэлцэгдэж шүүгдэгч П.Бийг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж үзэн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Прокурорын зүгээс 2 жилийн хорих ялыг бага ял оногдуулсан байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, П.Б тээвэр жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцож, хашлага мөргөж хүний амь нас хохироосон. Шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг бага жилээр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байгаа тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч П.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнийн 00 цаг 50 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчин 1.64 хувийн согтолттой үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22-ын товчооны замд “Есөн шижир” ХХК-ийн эзэмшлийн “Honda Insight” загварын, 53-51 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас зорчих хэсгээс гарч “Энержитех Прогресс” ХХК-ийн блокон хашаатай залгаа төмөр хаалгыг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Т.Дамь нас хохирч, “Энержитех Прогресс” ХХК-ийн эзэмшлийн төмөр хаалгыг эвдэн 385.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Эын “...би талийгаач Т.Дтөрсөн ах нь байгаа юм. Би 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн үүрээр 05 цагийн үед гэртээ унтаж байхад аав Н.Тулгажав орж ирээд дүү чинь осолд ороод өнгөрчихөж гэж хэлсэн тэгээд осол болсон талаар мэдсэн. ... /1хх 29-31/,

гэрч Х.А"... би 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 22-н товчооны замд болсон Хонда Инсайт маркийн 53- 51 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл бетонон хашаа мөргөөд осол гаргасан хэргийн газар очсон миний зурсан гар зураг мөн байна. Тухайн автомашины дугуйнаас үүссэн мөр нь машины хөндлөн болох үед дугуйнаас үүссэн шарвалтын мөр байсан. Тухайн шарвалтын мөрнөөс хурд бодогдох боломжгүй яагаад гэвэл тээврийн хэрэгсэл чигээрээ биш хөндлөн явж байгаа мөн цааш яваад үл хөдлөх зүйл мөргөсөн эвдрэл ихтэй учраас хурд бодогдох боломжгүй байна. ...” /1хх 83/

гэрч М.Н“...шөнө 01 цагийн орчимд миний унтаж байсан машины баруун талын хаалгыг нэг хүн тогшихоор нь би сэрээд хартал нэг хар өнгийн машин айлын хашааг мөргөөд зогсчихсон байсан. Тухайн хүн ирээд утсаар чинь дуудлага өгчье, утсаа өгч байгаач гэсэн. Би 22-н товчооны цаана байдаг цанын баазны тэндээс найзтайгаа архи ууж явсаар байгаад, сая хурдтай явж байгаад юу болсныг мэдэхгүй согтоод тасарчихаж тэгээд ирээд нэг мэдэхэд хашааг мөргөчихсөн байна, яаж азаар чиний машиныг мөргөөгүй юм бэ хажууд зорчиж явсан хүн маань ухаангүй байна гэж хэлэхээр нь би жолооч нь яасан бэ гээд асуутал би өөрөө жолооч нь байна гээд миний утсаар цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Би тухайн үед болсон ослыг хараагүй. Унтаж байтал миний машины хаалгыг хүн тогшихоор сэрээд тухайн ослын талаар жолооч нь гээд нэг хүн ирээд ярихаар нь мэдсэн. Тухайн хүн архи уучихсан согтуу, их согтолттой байсан. ...” /1хх 86/,

                   иргэний нэхэмжлэгч Б.З“...манай байгууллагын хашааг мөргөж, эвдрэл учруулсан байна. Манай байгууллага үнэлгээгээр гарсан 385.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. ...”/1хх 47/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч О.М“...би машиндаа учирсан хохирлыг нэхэмжилмээр байна. ...тухайн тээврийн хэрэгслийг надаас Батмөнхийн дүү Байгалмаа салах үедээ энэ машиныг хамтран зээлдэгч тул авч яваад үлдсэн зээлийг өөрөө төлөөд, өөрөө энэ машиныг авна гээд аваад явсан. Би бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахгүй. ...” /1хх 54, 57/,

иргэний нэхэмжпэгч, хариуцагч П.Б“...Honda Insight маркийн 53-51 улсын дугаартай тээврийн хэрэгслийг анх би жолооны үнэмлэх байхгүй байсан тул О.М унаж байсан. Би машиныг салахдаа О.Мтай тохироод би Банк бус санхүүгийн байгууллагын зээлээ төлөөд худалдаж авна гээд авсан.  Тэгээд машиныг өөрийн ах П.Бөд өгөөд зээлээ төлөөд яваарай гэж хэлээд өгсөн юм. Би бусдад учруулсан хохирлыг Банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ хийж барагдуулна. Бусдад учруулсан хохирлыг төлнө. ...” /1хх 77, 80/,

иргэний нэхэмжпэгч, хариуцагч П.Гийн "... энэхүү зам тээврийн осол нь зээлдэгч тээврийн хэрэгслээ гуравдагч этгээдэд шилжүүлсэн буруутай үйлдлийн улмаас гарсан байх тул энэхүү эрүүгийн хэрэгт манай байгууллага иргэний хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. ... манай компанийн зүгээс төлбөрийн үлдэгдэл 9.687.490 төгрөгийн зээлтэй байгаа учраас зээлээ хаачих юм бол манайхаас барьцаа хөрөнгөтэй холбоотой гомдол, санал байхгүй байна. Зээлээ төлж хаагаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулдаг учраас автомашиныг буцаад хэвийн байдалд оруулж засвар үйлчилгээ хийлгүүлэх шаардлагатай байна. .../1хх 68, 71/,

                   шинжээч Б.Гн "... талийгаачийн цогцост учирсан гэмтэл, байгаа газар болгонд бүх хэсгүүдэд хүч үйлчилсэн буюу цохих, шахах, үрэх механизмаар үүсгэгдэж байгаа болохоор мохоо зүйлийн олон удаагийнх гэж байгаа юм. ...” /1хх 99/

                    шүүгдэгч П.Бийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед цаг 21:00 орчим болж байсан. Талийгаач бид хоёр дэлгүүрээс архи худалдаж авсан. Талийгаач Даваацэрэн Honda insight 53-51УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод би хажуу талд сууж унтаад явсан. Тэгээд Урьхан дээр ирээд талийгаач намайг сэрээгээд одоо эндээс Улаанбаатар ортол чи машин жолоодчих ах нь архи гараад толгой өвдөөд байна. Талийгаач хажуу урд суудалд суугаад явсан. Тэгээд 23:40 минутын орчимд 22-н товчоогоор орж ирээд Улаанбаатар хот руу зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 60-70 орчим км цагийн хурдтай явж байтал машин гэнэт дайвалзаад бөгсөө шидээд байх шиг болохоор нь би машиныхааа тоормосыг гишгээд тухайн үед сандраад жолооны хүрдээ зүүн гар тийш нь дартал эсрэг урсгал руу машин хөдлөн болоод тэр чигтээ явсаар замын хажуугийн бетонон баганыг машиныхаа баруун талын хэсгээр мөргөөд зогссон. ...” /1хх 206-207/ гэсэн мэдүүлгүүд,

                   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2513 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр гавлын орой, суурь, яс, нүүрний ясны хугарал, их тархины духны дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальс доорхи цус харвалт, духны хэсгийн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 6-р хавирганы хугарал, зүүн доод зовхинд шарх, дух, зүүн хөмсөгний дээр, хамар, дээд, доод уруул, оочны зулгаралт, хоёр зовхи, хамар, уруул, хоншоор, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ, амь насанд аюултай хүнд гэмтэл байна. Шинжилгээгээр үхэлд нөлөөлөх өвчингүй байна. Талийгаач нь гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгалын замд цус бет орж амьсгал бүтэж нас барсан байна. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны 00:50-д нас бараад 4-6 цаг болсон байжээ. Талийгаач нь 3-р бүлгий цустай байна. Талийгаачийн цусанд 2.8, ходоодны шингэнд 5.0, шээсэнд 3.6 промилли спиртийн зүйл илрэв. Ходоодны шингэнд нитрит, демодрол, хүчтэй хүчил шүлт илрээгүй. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Цусанд 2.8 промилли спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтонд хамаарна. ...” /1хх 103-107/,

                   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 236 дугаартай: “...Honda insight маркийн 53-51 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуй гэх 4 ширхэг дугуйн “баруун урд” гэж тэмдэглэсэн дугуйнаас бусад 3 дугуй нь стандарт шаардлага хангаж байна. Шинжилгээнд ирүүлсэн дугуйнууд нь 4 улиралд ашиглах зориулалтай байна. Шинжилгээнд ирүүлсэн “баруун хойд” гэж хаягласан дугуй нь хагарсан гэмтэлтэй байна. “баруун хойд” гэж хаягласан дугуйн хагарсан гэмтэл нь хатуу мохоо зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн дугуйнуудад хадгалалтаас шалтгаалсан гэмтэл байхгүй байна. Ашиглалтын хугацаа дууссан эсэхийг тогтоох боломжгүй. Ашиглалтын хугацаа дууссан эсэхийг тогтоох боломжгүй. Хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй. ...” /1хх 144-158/ гэсэн дүгнэлтүүд,

                   “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 440 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан “...Honda insight 53-51УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ, үнэлгээгээр тогтоогдсон дүн 7.226.000 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 171-175/,

                   “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 36 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан“...эзэмшигч Энержитех Прогресс ХХК, үнэлсэн хөрөнгийн нэр төмөр хашаа, хохирлын дүн 385.000 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 183-188/

2021 оны 12 сарын 20-ны өдрийн 339 дугаартай мөрдөгчийн магадлагаа “...Honda insight маркийн 53-51 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зорчигч Т.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. ...” /1хх 194/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад лж авсан гэрэл зургийн үзүүлэлт /1хх 15-17, 19/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч П.Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Шүүгдэгч П.Б “...надад холбогдох хэргийг бүх талаас нь  хянаж, хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийж өгнө үү. ...”,

Шүүгдэгч П.Бийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Хэрэгт буй баримтаас үзэхэд тухайн амь хохирогч Т.Д нь хэрэг гарсан тухайн үед машин барьж явсан бөгөөд шүүгдэгч П.Бөд жолоо шилжүүлэн өгсөн, шүүгдэгч, амь хохирогч нарын аль аль нь архи ууж согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг ээлжлэн барьж байсан байна.

Энэ байдлаас үзэхэд амь хохирогч Т.Д нь авто ослоос өмнө бусдад зодуулсан болон өөр бусад гэмтлийн нөлөөнөөс биеэ авч явах боломжгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч П.Б нь согтуурсан үедээ жолоо барьж улмаар төмөр хаалга мөргөсний улмаас Т.Д хүнд гэмтэл авч улмаар амь нас нь хохирсон болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2513 дугаартай “...Талийгаач нь гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгалын замд цус бет орж амьсгал бүтэж нас барсан байна. ...” /1хх 103-107/ гэсэн дүгнэлт, гэрч М.Н“...шөнө 01 цагийн үед машины баруун талын хаалгыг нэг хүн тогшихоор нь би сэрээд хартал нэг хар өнгийн машин айлын хашааг мөргөөд зогсчихсон байсан. 22-н товчооны цаана байдаг цанын баазны тэндээс найзтайгаа архи ууж явсаар байгаад, сая хурдтай явж байгаад юу болсныг мэдэхгүй согтоод тасарчихаж, нэг мэдэхэд хашааг мөргөчихсөн байна, яаж азаар чиний машиныг мөргөөгүй юм бэ хажууд зорчиж явсан хүн маань ухаангүй байна гэж хэлэхээр нь би жолооч нь яасан бэ гээд асуутал би өөрөө жолооч нь байна гээд миний утсаар цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Тухайн хүн архи уучихсан согтуу, их согтолттой байсан. ...” /1хх 86/ гэсэн мэдүүлгүүд, 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 339 дугаартай мөрдөгчийн магадлагаа. ...” /1хх 194/ зэргээр бүрэн нотлогддог.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт нь шүүгдэгч П.Бөд хамаарахгүй гэж дүгнэсэн мөртлөө тус зүйлийг журамлан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь байна.

 Иймд шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Шүүгдэгч П.Б нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл 80 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/1301 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Б нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл 80 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ