Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2016/00261

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн **********

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч155/2016/0062/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч ***** нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 оны 07 дугаар сарын 20-ноос 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Хөвсгөл аймгийн Идэрийн ундрал нэгдэлд туслах малчин, хоньчин, адуучнаар тасралтгүй ажиллаж байсан. Тухайн нэгдэлд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлснээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү. Миний бие группд орох гэсэн юм гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

***** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч ***** Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдэлд 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчин, хоньчин, адуучнаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Г.Доржнамжимын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10/43 дугаартай албан бичиг, гэрч Эрэвгийлхамын ...***** 1982 онд сургуулиасаа гараад Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1983-1992 оныг дуустал малчин, хоньчноор ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би тус нэгдлийн 1 дүгээр бригадад 1972-1992 оныг дуустал төлчнөөр ажиллаж байсан. гэх мэдүүлэг, гэрч *** ***** 1982 оны 12 дугаар сард сургуулиас гараад Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1983-1992 оныг дуустал хоньчин, малчнаар ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би тус нэгдлийн 1 дүгээр бригадад 1980-1992 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Нутгийн хүмүүс ******* гэж дууддаг байсан юм. Сүүлд нь Доржнамжил болчихсон байсан. Би одоо ч Намжим л гэж дууддаг юм. гэх мэдүүлэг, гэрч ** ...***** 1982 оны 12 дугаар сард сургуулиас гараад Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1983-1992 оныг дуустал хоньчин, малчнаар ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би тус нэгдлийн 1 дүгээр бригадад 1980-1992 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч *****ын Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдэлд 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчин, хоньчин, адуучнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагчийн Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчин, адуучнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ****** Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдэлд 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчин, хоньчин, адуучнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *****ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ