Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/05458

 

 

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/05458

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, СОТ 3-2 байр, 27 тоотод оршин суух, Боржигон овогт *гийн * /рд:*/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, * дүгээр хороо, Толгойт 92 гудамж, * тоотод оршин суух, *т овогт *ын* /рд:*/,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.*,

Хариуцагч: *,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч * холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Миний бие нь*тай 2014 онд танилцаж 2015-2021 оны хүртэл хамтран амьдарч 2018 оны 8 дугаар сарын 14-нд хүү *ыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд таарч тохирохгүй, зодож хардаж, ажил хийлгэхгүй, гэрээс гарахгүй дарамтанд амьдарч байгаад 2021 оноос ээжийндээ ирсэн. Хүү * нь 2024 оны 9 дүгээр сар 1-р ангид суралцах болсон хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад зардлыг ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү *т эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.* бид хоёрын дундаас * төрсөн нь үнэн бөгөөд болно бүтнэ гэж хамт амьдарсан боловч болоогүй салах дээрээ тулсан. Хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг Ц.*гийн адил тэнцүү хүлээн зөвшөөрч байна. Хүүтэйгээ уулзах боломж олгодоггүй очих болгонд ямар нэгэн шалтаг хэлж уулзуулдаггүй. Миний бие байнгын ажил орлогогүй, улирлын шинж чанартай ажил эрхэлдэг тул Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1-д заасан журмын дагуу тэтгэмж тогтоолгох хүсэлттэй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх3/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх4/, *ын төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн тодорхойлолт /хх5-6/.

 

4. Хариуцагчаас шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх12-14/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгчээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...Нэргүйбаатартай 2014 онд танилцаж 2015-2021 оны хүртэл хамтран амьдарч 2018 оны 8 дугаар сарын 14-нд хүү *ыг төрүүлсэн. ... Хүү * нь 2024 оны 9 дүгээр сар 1-р ангид суралцах болсон хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад зардлыг ганцаар хариуцахад хүндрэлтэй байна гэсэн агуулгаар тайлбарласан.

 

3. Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Ц.* болон хариуцагч * нар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй, тэдний дундаас 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүү * төрсөн болох нь тогтоогдож байна.

 

Зохигчид хүү *ыг эцэг *аар овоглосон байх бөгөөд хариуцагч * нь хүүгийн төрсөн эцэг мөн эсэх талаар маргаагүй.

 

Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ба зохигчид хүү *ыг эхийн асрамжид байгаа талаар маргаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

 

Иймд хуульд заасан хугацаа, хэмжээгээр эцэг *аас тэтгэлэг гаргуулан охин олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү *т овогт*ын * /рд:УВ18281474/-т 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг *аас гаргуулан олгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *д олгосугай.

  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.БАЯРСҮРЭН