Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/05460

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/05460

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 67/3 байр, 10 тоотод оршин суух, * овогт *гийн * /РД: У*/-ын хүсэлттэй, 

 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

хүсэлт гаргагч Д.*,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1982 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Керамзитын заводод ажилд орсон. Ажилд авах 270 тоот тушаалын 3 дугаар заалтад * овогтой *ыг Даваасүрэн овогтой * гэж бичжээ. Одоо миний бие тэтгэвэр тогтоолгох болсон тул эцгийн овог зөрүүтэй байна. Иймд миний бие Керамзитын заводод 1982 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

2. Хүсэлт гаргагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Баянгол дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт /хх 7/, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 1950 албан бичиг /хх 8/, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаа /хх 9/, Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа /хх 10/, БНМАУ Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводын даргын 270 дугаар Ажилд авах тухай тушаал /хх 5/, БНМАУ Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводын даргын 206 дугаар Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай тушаал /хх 6/, БНМАУ Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводын даргын 188 дугаар Ажилд шилжүүлэх ба ажилд авах тухай тушаал /хх 11/, *, * нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3, 4/.

 

3. Шүүхээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 9/14234 тоот албан бичиг, хавсралт /хх 26-32/, Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 11-10/144 тоот албан бичиг, хавсралт /хх 33-42/, Хүсэлт гаргагчийн хүсэлтээр * /хх 18-19/, * /хх 20-21/ нарыг гэрчээр асуусан тэмдэглэл.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Хүсэлт гаргагч Д.*ын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. * овогт *гийн * нь 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводод операторчны дагалдангаар,

1984 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводод операторчноор,

1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводод ачигчаар,

1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводод операторчноор тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын Бүртгэлийн дугаар-1950 албан бичиг, БНМАУ Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводын даргын 1982 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 270 дугаар Ажилд авах тухай тушаал, БНМАУ Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводын даргын 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 161 дүгээр Ажилд авах тухай тушаал, БНМАУ Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводын даргын 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 131 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаал, БНМАУ Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводын даргын 1987 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 62 дугаар Операторчдыг тоног төхөөрөмжийн дамжлагад хуваарилан ажиллуулах тухай тушаал, БНМАУ Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводын даргын 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 162 дугаар Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, БНМАУ Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводын даргын 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 188 дугаар Ажилд шилжүүлэх ба ажилд авах тухай тушаал, БНМАУ Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводын даргын 1989 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 262 дугаар Мэргэжлийн зэрэг олгох, бататгах ба ахиулах тухай тушаал, БНМАУ Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводын даргын 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/112 дугаар Шагнах тухай тушаал, БНМАУ Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводын даргын 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 206 дугаар Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай тушаал, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 9/14234 тоот албан бичгийн хавсралт хүсэлт гаргагчийн иргэний бүртгэлийн баримтууд, гэрч *, * нарын мэдүүлэг баримтуудаар нотлогдож байна.

 

3. Түүнчлэн Д.* 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн лавлагаагаар тогтоогдож байгааг дурдав.

 

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.*ын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж, түүнийг 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводод операторчны дагалдангаар, 1984 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводод операторчноор, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводод ачигчаар, 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводод операторчноор тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

5. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан * овогт *гийн * /РД: УЗ64092914/-ыг 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводод операторчны дагалдангаар,

1984 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводод операторчноор,

1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводод ачигчаар,

1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дарханы Керамзитын заводод операторчноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт дэх хэсгүүдэд заасныг баримтлан Д.*ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН