| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/06742/И |
| Дугаар | 181/ШШ2024/05274 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2024/05274
| 2024 12 18 | 181/ШШ2024/05274
| |
|
|
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******, тоот хаягт оршин суух, т холбогдох,
Гэрээний үүрэгт 1.839.248 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ББСБ ХХК Т.Ууганбаатартай харилцан тохиролцож 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулан Samsung A54 маркийн гар утсыг 1.438.000 төгрөгийн зээлээр худалдан авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны******* дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 73.058 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.
Хариуцагч 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш ******* ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж үндсэн зээлийн үлдэгдэл 1.438.000 төгрөг, үндсэн хүү 334.418 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66.829 төгрөг, нийт 1.839.248 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:Хариуцагч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.Ууганбаатарт холбогдуулан гэрээний үүрэгт 1.839.248 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч төлбөр төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч татгалзах хүсэлтийг гаргасан байна.
Дээрх хүсэлт Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Т.Ууганбаатарт холбогдуулан гэрээний үүрэгт 1.839.248 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа ******* ББСБ ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44.378 төгрөгийн тавин хувь болох 22.189 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 22.189 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ