| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2015/01420/И |
| Дугаар | 155/ШШ2016/00263 |
| Огноо | 2016-02-18 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2016/00263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ************
Нөхөр ***** сураггүй алга болсонд тооцуулах тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2015/01420/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр ************* нь 2004 оны 06-р сард ОХУ-ын Зүүн Мөрөн тосгоноос Эрхүү хот руу яваад одоо болтол ор сураггүй байна. Иймд би өөрийн 1 хүүхэд Билгүүнд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагатай байгаа бөгөөд Улсын бүртгэлийн хэлтэс дээр очиход манай нөхөр ***** Монгол улсын иргэнээс хасагдсан, сураггүй алга болсныг шүүхийн шийдвэрээр тогтоолго гэсэн тул танайд хандаж байна. Иймд манай нөхөр *********** сураггүй алга болсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Ханх суманд 1984 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 16 дугаар гудамжны 06 тоотод оршин суух, РО84010263 дугаар регистртэй, *********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эгч ***** нь нөхөр ********** 2000 онд гэр бүл болж амьдарч байгаад 2004 онд нөхрийн хамт Оросын холбооны улс руу ажил хийхээр явсан. Нөхөр нь цаашаа Эрхүү хот руу ажил хийхээр яваад эргэж ирэлгүй сураггүй алга болсон. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдээлсэн. Эргэж ирэх байх гэж олон жил хүлээж, сурагласан боловч ирээгүй. Иймд нөхөр ***** сураггүй алга болсонд тооцуулж өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ***** нь нөхөр ***** сураггүй алга болсонд тооцуулснаар хүү ********* тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.
Гэрлэгчид нь *********өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 24-рт бүртгэсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2000 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүү А.Билгүүн төрсөн болох нь ********* дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тус тус тогтоогдож байгаа болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь *****гийн нөхөр ********* нь 1965 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 50 настай, 2004 оны 06-р сард Оросын холбооны улсын Зүүн Мөрөн тосгоноос Эрхүү хот руу ажил хийх гэж яваад сураггүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа болон Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын Ханх сум дахь цагдаагийн хэсгийн, хэсгийн төлөөлөгч ***** 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/217 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдов.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар ********* сураггүй алга болсонд тооцсугай.
2. Шийдвэрийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын харьяа Иргэний бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Уранчимэгт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар *****гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ