| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2015/01209/И |
| Дугаар | 155/ШШ2016/00264 |
| Огноо | 2016-02-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2016/00264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч Б.Отгонбямба, Н.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******** холбогдох,
Гэм хорын хохирол 1 899 370 /нэг сая найман зуун ерэн есөн мянга гурван зуун дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ...... оны .... дүгээр сарын ...-ны өдөр хүлээн авч, 155/2015/01209/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, иргэдийн төлөөлөгч ******* нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит компаний Хөвсгөл аймгийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зам гүүр, барилга угсралтын Хөвсгөл зам ХХК нь Мөрөн сумын 1-р хороо чиглэлд хатуу хучилттай авто замын барлгын ажил гүйцэтгэж байхдаа 2014 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 17:50 цагт манай компаний хариуцсан Алаг-Эрдэнэ, Хатгал чиглэлийн сум хоорондын газрын шилэн кабелийг тасалж гэмтээснийг манай байгууллага өөрсдийн хөрөнгөөр засварласан.Энэ гэмтлийн улмаас манай байгууллагад 1 899 370 төгрөгийн хохирол учирсан юм. Уг гэмтлийг болон хохиролын тооцоог хариуцагч тал хүлээн зөвшөөрч 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Хот хоорондын шилэн кабель гадны нөлөөтэй таслагдсан гэмтлийн акт-д гарын үсэг зурсан юм. Ингээд хохиролыг төлөхгүй байгаа учир манай компани хариуцагч талд удаа дараа төлбөр төлөхийг албан бичгээр мэдэгдсэн.Төлбөр хохиролыг төлөхгүй, байгууллагыг хохироож байгаа тул хохирол 1 899 370 төгрөгийг хариуцагч Хөвсгөл зам ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ************ нь манай компаний хариуцсан Алаг-Эрдэнэ, Хатгал чиглэлийн сум хоорондын шилэн кабелийн трасс дээр манай байгууллагаас баталгаажсан техникийн нөхцөл зөвшөөрлийг авалгүй замын ажил гүйцэтгэснээс Алаг-Эрдэнэ, Хатгал чиглэлийн сум хоорондын газрын шилэн кабелийг тасласан зөрчил гаргасан. Тухайн шилэн кабелийн суурилуулалт нь Монгол Улсын засгийн газрын хөрөнгө оруулалтаар Хятад улсын засгийн газартай хийгдсэн гэрээний дагуу Монгол улсын 21 аймгийн 150 гаруй сум, сууринд хэрэгжсэн Мэдээлэл Харилцаа Холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл төслийн хүрээнд хийгдсэн ажил юм. Тухайн төсөлд хамарсан бүх сум суурингийн шилэн кабелийн дамжуулах сүлжээг нэгдсэн журмаар Мэдээлэл Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газар хүлээн авч байгаа.Манай байгууллага нь ашиглагч байгууллага бөгөөд Хатгал, Алаг-Эрдэнэ чиглэлийн шилэн кабелийг 2013 онд хүлээж авч ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Уг төсөл нь бүрэн дуусаагүй байгаа тул манайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр хорооны шилэн кабелийн угсралт суурилуулалтын ажлын зураг байхгүй байгаа тул гаргаж өгөх боломжгүй. Хот хоорондын шилэн кабель гадны нөлөөтэй таслагдсан гэмтлийн акттай хариуцагч байгууллагын дарга ********** танилцаж зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Хөвсгөл зам хязгаарлагдмал хариуцлагатай компани нь манай байгууллагаас 1-р хорооны газрын шилэн кабель дээр албан ёсны техникийн нөхцөл зөвшөөрөл болон зураглал аваагүй. Харин 5 дугаар хорооны шилэн кабелийн зураглал, зөвшөөрөлийг бол авсан байдаг. Хариуцагчийн буруугаас хохирол учирсан, иймд нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэлтэй гэв.
Хариуцагч Хөвсгөл зам хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан тайлбартаа: Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит компаний Хөвсгөл аймгийн газраас манай компанид нэхэмжлэл гаргажээ. Бид тухайн нэхэмжлэлд дурьдсан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажил эхлэхийн өмнө бид техникийн нөхцөл авахад газрын кабель зургын дагуу хийгдээгүй байсан. Иймд бид тухайн кабелийг зураг төсвийн дагуу хийгдээгүй инженжерийн байгууламж гэж үзэж тухайн компаниас шилэн кабелийн шугам сүлжээний ажлын зураг, бидэнд өгсөн зураг өөрчлөгдсөн бол өөрчлөлтийн талаархи авторын дүгнэлт, хүлээн авсан комиссын акт зэргийг шаардсан боловч бидэнд огт өгөхгүй байсаар өдийг хүрсэн.Манай компаний зүгээс бидэнд өгсөн зураглал өөрчлөгдсөн талаархи авторын дүгнэлт, комиссын акт зэрэг баримт нотолгоо байгаа тохиолдолд төлбөрийг төлнө гэсэн тайлбартайгаар гэмтлийн актанд гарын үсэг зурсан. Иймд бид нэхэмжлэлийг бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй байна......гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:. Манай компани зохих зөвшөөрлийг авсны үндсэн дээр ажиллаа эхлүүлсэн. Уг ажлын зураг төслийн тендэрт шалгарсан Райде серч компаниас ажил эхлэхийн өмнө 1 дүгээр хороо чиглэлийн агаарын болон газрын кабелийн зураглал авч ажилаа эхлүүлсэн. Уг зурагт шилэн кабель нь айлын хашаан дотор байсан. Гэтэл бодит байдал дээр кабель зургийн дагуу хийгдээгүй байсан. Иймд бид тухайн кабелийг зураг төсвийн дагуу хийгдээгүй инженжерийн байгууламж гэж үзэж тухайн компаниас шилэн кабелийн шугам сүлжээний ажлын зургыг шаардсан боловч өгөөгүй. Хэрэв манайд өгсөн дээрх зураг өөрчлөгдсөн бол өөрчлөлтийн талаархи авторын дүгнэлт, хүлээн авсан комиссын акт зэргийг үзмээр байна. Бид хохирол учруулсан нь үнэн. Гэхдээ уг кабель нь зургын дагуу хийгдээгүй тул манай буруутай үйл ажиллагаа байхгүй.Тийм болохоор дээрх газрын зураглалийг үзмээр байна. Хэрвээ үнэхээр зураг нь бодит байдалтай нийцэж байвал манайх хохиролыг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин зураг төслийн дагуу хийгдээгүй бол бид хохирол төлөх үндэслэлгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит компаний Хөвсгөл аймгийн газар нь хариуцагч ************ компанид холбогдуулан гэмт хорын хохирол 1 899 370 /нэг сая найман зуун ерэн есөн мянга гурван зуун дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит компаний Хөвсгөл аймгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдаан Алаг-Эрдэнэ, Хатгал чиглэлийн сум хоорондын шилэн кабелийн трасс дээр манай байгууллагаас баталгаажсан техникийн нөхцөл зөвшөөрлийг авалгүй замын ажил гүйцэтгэсэн хариуцагчийн буруугаас хохирол учирсан, иймд нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэлтэй гэж, хариуцагч Хөвсгөл зам хязгаарлагдмал хариуцлагатай компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** Хохирол учруулснаа бол хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ ажил эхлэхийн өмнө бид уг ажлын зураг төслийг гаргасан компаниас зургыг авахад газрын кабель айлын хашаан дотор байгаа гэсэн зураглал өгсөн. Гэвч бодит байдал дээр кабель зургийн дагуу хийгдээгүй байсан гэж үзэж байна. Иймд шилэн кабелийн шугам сүлжээний ажлын зургыг үзмээр байна. Үнэхээр тэр зургын дагуу хийгдсэн байвал бид хохиролыг бүрэн төлнө. Харин зураг төслийн дагуу хийгдээгүй бол бид хохирол төлөхгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Учир нь нэхэмжлэгч нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өгч байх ба Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т гэм хорын хэмжээг тодорхойлохдоогэм хор учирсан нөхцөл байдал гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзангэж заасны дагуу нэхэмжлэгч Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит компани гэмт хорын хохирол 1 899 370 /нэг сая найман зуун ерэн есөн мянга гурван зуун дал/ төгрөг нэхэмжилснээс тал хувь 949 685 /есөн зуун дөчин есөн мянга зургаан зуун наян тав/ төгрөгийг Хөвсгөл зам хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулан олгох нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит компани нь манай байгууллагаас баталгаажсан техникийн нөхцөл зөвшөөрлийг авалгүй замын ажил гүйцэтгэсэн хариуцагчийн буруугаас хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Хариуцагчаас шилэн кабель нь шугам сүлжээний ажлын дагуу хийгдээгүй талаар маргаж хэрэгт нотлох баримтаар МХСТөк-н 1-р хороо чиглэлийн агаарын болон газрын кабелийн зураглал гаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2- д заасан Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэх гэсэн баримт нь Мөрөн сум 5-р баг гэсэн байх тул нотлох баримтанд тус тус үнэлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит компаний Хөвсгөл аймгийн газар нь гэмт хорын хохирол 1 899 370 /нэг сая найман зуун ерэн есөн мянга гурван зуун дал/ төгрөгний бодит зардал гарсан гэж тайлбарлаж байгаа хэдийч хохиролтой холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Харин зохигч нь гэм хор учруулсан болон хохиролын мөнгөн дүн дээр маргаагүй, хохирол учруулсныг хүлээн зөвшөөрч байгаа тул гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан нэхэмжилсэн үнийг дүнгийн 50 хувиар хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 27 342 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байнаИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ********** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит компаний Хөвсгөл аймгийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 949 685 /есөн зуун дөчин есөн мянга зургаан зуун наян тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 340 / дөчин таван мянга гурван зуун дөчин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27 342 /хорин долоон мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН