Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2024/04571

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2024/04571

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******ид байрлах,******* ХХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,******* тоотод бүртгэлтэй ч, *******,,, тоотод оршин суух, овогт /регистрийн дугаар: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 4.500.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч орох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Эй Би Эм Эй ХХК нь ад холбогдуулан гэрээний үүрэгт 4.500.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: тай орон сууц хөлслөх гэрээг байгуулж, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд, нэг сарын 700.000 төгрөгөөр тооцож хөлсөлсөн ч хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул 2024 оны 3, 4, 5, 6, 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөр 4.200.000 төгрөг, мөн урд саруудын төлбөрөөс дутуу 300.000 төгрөг, бүгд 4.500.000 төгрөгийг гаргуулна гэв.

3.Хариуцагчаас гаргасан тайлбартаа: орон сууцыг хөлсөлж суусан нь үнэн, төлбөрийг бүрэн төлөөгүй нь үнэн тул төлж барагдуулна, харин одоогоор төлбөр төлөх санхүүгийн чадавхигүй, орлогогүй байгаа тул сард 200.000 төгрөгөөр төлөх хүсэлтэй гэв.

4.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Нэг талаас Эй Би Эм Эй ХХК, нөгөө талаас нар 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр харилцан тохиролцож, Хөлслүүлэгч нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007946 дугаарт бүртгэлтэй, *******,*******,******* 3 тоотод байрлах 5 давхар байшингийн 307 тоот өрөөг орон сууцны зориулалтаар хоёр жилийн хугацаатайгаар хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, Хөлслөгч нь нэг сарын 700.000 төгрөгөөр тооцон хөлс төлөхөөр тохиролцож Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г байгуулжээ.

Талууд хэн алин нь хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

4.2.Гэрээний зүйл болсон 307 тоот өрөөг хариуцагч 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хоёр жилийн хугацаанд эзэмшиж ашигласан үйл баримтад талууд маргахгүй байна.

5.Нэгэнт хариуцагч өрөөг орон сууцны зориулалттайгаар хоёр жилийн хугацаанд эзэмшиж ашигласан тул гэрээгээр тохирсны дагуу нэг сард 700.000 төгрөгөөр тооцож хөлс төлөх үүргийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар хүлээнэ.

Нэхэмжлэгч төлөөгүй үлдэх хөлс 4.500.000 төгрөг гэж шаардсныг хариуцагч үнийн дүнд маргаагүй хүлээн зөвшөөрсөн.

6.Харин эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдээ хардаг, нөхөр биеийн байдал тааруу, түүнчлэн хөрөнгөө бусдад залилуулсны улмаас шүүх цагдаагаар явж байгаа, хохирлоо авч чадаагүй тул хугацаа олгох тухай хүсэлтийг хуралдааны явцад гаргаж байна. Нэхэмжлэгчээс хариуцагчид төлбөр төлөх 3 сарын хугацаанаас илүү хугацаа олгох боломжгүй гэж харин хариуцагч багадаа 6 сар, түүнээс дээш хугацаанд хувааж төлөх хүсэлтэй гэж тус тус тайлбарлан маргав. Талууд тохиролцоонд хүрээгүй, улмаар шүүхээр шийдвэрлүүлнэ гэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-д Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна. гэж заасан.

Дээрх нэхэмжлэл тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарах бөгөөд Улсын Их хурлаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталснаар 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж байна.

Иймд шүүх зохигчдын тайлбар, хэргийн баримтын хүрээнд хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагчийн төлөх төлбөрийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хуваарь тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.1 дүгээр зүйлийн 759.1, 759.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2-д зааснаар аас 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж Эй Би Эм Эй ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-д зааснаар төлбөрийг 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 3 дугаар сарын хооронд, сар бүрийн 18-ны өдрийн дотор 1.125.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр хуваарь тогтоосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 86.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1, 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.3, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 10 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ