| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/07389/И |
| Дугаар | 102/ШШ2024/05498 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/05498
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2024/05498 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч * ХК-ийн 16,581,632.1 төгрөгийг хариуцагч * хүлээн зөвшөөрч, 12 сарын хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор үлдэх 8,881,632.1 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,858.16 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *гээс 120,429.08 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 120,429.08 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН