Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2024/04573

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2024/04573

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,,, давхарт байрлах, ХХК /регистрийн дугаар:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 40.305.776 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. Хариуцагчийн эзгүйд шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 40.305.776 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч нь хариуцагч ХХК-тай 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр орон сууц захиалан бариулах 166 дугаар гэрээ байгуулж, орон сууцны нийт төлбөр болох 73.080.000 төгрөгөөс гэрээ байгуулсан өдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэрээний урьдчилгаа төлбөр болох 38.080.000 төгрөгийг Марч Констракшн ХХК-д төлсөн юм. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т ... орон сууцны баршгыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулна" гэсэн боловч орон сууц өнөөдрийг хүртэлх хугацаанд баригдаж эхлээгүй байна.

Иргэний хуулийн 9 зүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж, 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах гэж, мөн хуулийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй." гэж, 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан ба олох байсан орлогод ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө хамаарна.

нь дээрх мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хадгалуулан олж болох байсан орлого буюу хохирол нийт 2.225.776 төгрөг /нийт хадгаламжийн үлдэгдэлд жигнэж тооцсон хүү 2024 онд 11.69 хувь/ болж байна.

Иймд Марч Констракшн ХХК-иас орон сууцны төлбөрт төлсөн 38.080.000 төгрөг, олох ёстой байсан орлого 2.225.776 төгрөг, нийт 40.305.776 төгрөг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

3.Нэхэмжлэгчээс баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар орон сууц захиалан бариулах гэрээ, төлбөр шилжүүлсэн дансны хуулга, нэхэмжлэгчээс 33 ХХК-д гаргасан өргөдөл, хадгаламжийн хүүгийн тооцоо, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл зэргийг ирүүлжээ. /хх 1-13/

Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ. /хх20, 25/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч нь ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 40.305.776 төгрөг гаргуулахаар шаардсан.

Шаардах эрхийн үндэслэлээ: 2022 оны 9 дүгээр сард гэрээ байгуулсан, гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй, хугацаа олгоод үр дүн гарахгүй болох нь тодорхой болсон тул гэрээг цуцалж төлсөн мөнгийг хохирлын хамт гаргуулна гэж тайлбарласан.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гардан авч, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Улмаар 2024 оны 11 дүгээр сарын-ны өдрийн товлон зарлагдсан шүүх хуралдааныг хариуцагч талын хүсэлтээр хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангах үүднээс хойшлуулсан. Өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн бичиг хүргэгчээр 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүргүүлж баримтаар баталгаажуулсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй. Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Нэг талаас , нөгөө талаас ХХК нар 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр харилцан тохиролцож, Худалдагч нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Поларис апартмент-3 хотхоны С блок, 1 дүгээр орц, 10 дугаар давхар 1004 тоот 40,6 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж дуусган худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч нэг мкв-д 1.800.000 төгрөгөөр тооцон нийт үнэд 73.080.000 төгрөг төлөхөөс гэрээ байгуулсан өдрөө 38.080.000 төгрөг, үлдэх 35.000.000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төлөхөөр тохирч, П3-С-01/47-166 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулжээ. /хх 6-8/

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн гэрээ байна.

 

4.2.Гэрээний дагуу нэхэмжлэгч 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр урьдчилгаа 38.080.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх 9/

5.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, Худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Талуудын хоорондох гэрээний 3.2-д орон сууцны барилгыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохиролцжээ. Гэвч орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, өнөөг хүртэл барилгын суурийн ажил ч эхлээгүй, үр дүн гарахгүй нь илэрхий болсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж төлсөн мөнгөө буцаан шаардснаар Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон үндэслэлээр гэрээ цуцлагдсан гэж үзэх бөгөөд ийнхүү цуцалсныг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойшхи хугацаанд гэрээ цуцлах үндэслэлтэй эсэхэд маргаан үүсгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Иймд гэрээ цуцлагдсны үр дагаварт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д ...талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч орон сууцны үнэд хүлээн авсан 38.080.000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.

6.Нэхэмжлэгч гэрээнээс учирсан хохиролд олох ёстой байсан орлогод 2.225.776 төгрөг шаардсан. Нэхэмжлэгч арилжааны банкны хадгаламжийн дундаж хүүг нэг жилийн 11,69 хувиар тооцож шаардсан, дээрх тооцооллыг үгүйсгэж мэтгэлцээгүй тул шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хохиролд тооцож гаргуулах нь зүйтэй.

7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар ХХК-иас 40.305.776 /дөчин сая гурван зуун таван мянга долоон зуун далан зургаа/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч худ олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 359.479 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 359.479 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,0 дугаар зүйлийн0.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ