| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03642/И |
| Дугаар | 181/ШШ2024/04609 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2024/04609
| 2024 11 19 | 181/ШШ2024/04609 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч:*******,*******,******* тоотод бүртгэлтэй ч, *******,*******,*******,*******,******* /Регистрийн дугаар:ШГ47070305/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,, тоотод оршин суух, овогт ,
Хариуцагч: ,,,, тоотод оршин суух, овогт /Регистрийн дугаар:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь , нарт холбогдуулан гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
, нар 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 9 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлдэгч хүсэлт гаргасан он, сар, өдөр гарын үсэг нь байгаа. Төлөх хугацаа дууссан боловч зээлдэгч нар 4 сая төгрөг өгөөд утсаа авахгүй, холбоо барихгүй 5 жил болж байна. Үлдсэн 5 сая төгрөгөө жил тутамд алданги тооцож жилийн 10 хувийн алданги, үндсэн зээлийн 5 сая төгрөг түүний хүү 2 сая төгрөг болох 7 сая төгрөгийн хамт хариуцагч , нарт нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.Цэрэндулам, хариуцагч нар шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Иргэн би нэхэмжилсэн 7.000.000 төгрөгийг хувааж 2024 оны 12 дугаар сарын-ний өдрийн дотор 3.500.000 төгрөг, үлдэгдэл 3.500.000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын-ний өдрийн дотор төлж барагдуулна. Нэхэмжлэгч хамтран хариуцагч гээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Цэрэндулам нь , нарт холбогдуулан гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхийн өмнө зохигчид хэлэлцэн тохирч, нэхэмжлэгч гээс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 7.000.00 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын-ний өдрийн дотор 3.500.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын-ний өдрийн дотор 3.500.000 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр эвлэрэв.
Дээрх эвлэрэл Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т.Цэрэндуламын нэхэмжлэлтэй, , нарт холбогдох хэрэгт нэхэмжлэгч хамтран хариуцагч гээс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 7.000.000 /долоон сая/ төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын-ний өдрийн дотор 3.500.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын-ний өдрийн дотор 3.500.000 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.950 төгрөгийн тавин хувь болох 63.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 63.475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 63.475 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ