Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2024/04610

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 19

181/ШШ2024/04610

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогтой ******* /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,, тоотод бүртгэлтэй ч, ,,, тоотод оршин суух, ******* овогт /Регистрийн дугаар:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.

Миний бие 2019 онд тай танилцан хамтран амьдрах болсон. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2022 оноос салж тус тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш охин маань миний асрамжид өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Гүнзаяа охины эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Н.Мөнхсолонгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн эцэг мөн гэдэгт маргахгүй. Хүүхдийн тэтгэлгийг төлнө гэв.

3.Нэхэмжлэгчээс баримтаар: охин төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа тухай эмнэлгийн тодорхойлолт, өөрийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, Баянгол дүүргийн*******ны тодорхойлолт зэргийг ирүүлжээ.

Хариуцагчаас баримтаар: иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн лавлагааг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь д холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

2.Хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин төрсний гэрчилгээнд эх ******* овогт ******* гэж тэмдэглэгдсэн, харин эцгийн мэдээлэл тусгагдаагүй байна.

Хариуцагч хуралдааны явцад нэхэмжлэгчтэй эр эмийн харилцаатай байсныг үгүйсгээгүй улмаар хүүхдийн биологийн эцэг мөн гэдэгт маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүх эцэг тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэв.

3.Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүйгээс гадна гэрлэлтийн бүртгэлгүй тул хүүхдийг эх Н.Мөнхсолонгийн асрамжид үлдээнэ. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэхэд адил тэгш үүрэг хүлээх тул мөн хуулийн дүгээр зүйлд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг тогтоон, сар бүр эцэг гаас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэв.

4.Нэхэмжлэгчийн тэтгэлэг гаргуулах шаардлага тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин /РД:/-гийн эцэг ******* овогт болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн.1.1,.1.2-т зааснаар хүүхдийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоон, сар бүр эцэг гаар тэжээн тэтгүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 128.753 төгрөгийг гаргуулж, 58.553 төгрөгийг улсын орлогод нөхөн төлүүлж, 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 25

181/ШЗ2024/20637

 

 

 

Хүсэлт шийдвэрлэх тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би, Э.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Биг ардити энтераймент студи ХХК, Э.Цас-Эрдэнэ нарт холбогдох, гэрээний үүрэгт 57.900.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Young kings нэртэй тоглолт болсныг нотлох зорилгоор Шангри ла Улаанбаатар Зочид буудал ХХК-аас Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Хит парк руу харсан байрлалтай камерын 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 16:00 цагаас 22:00 цаг хүртэл бичигдсэн камерын бичлэгийг гаргуулах.

Young kings тоглолтын бүхий л орлогыг хариуцагч нар авсныг нотлуулахаар Биг ардити энтераймент студи ХХК, болон Э.Цас-Эрдэнэ нарын бүх арилжааны банкинд эзэмшдэг данснуудын лавлагаа, эзэмшдэг дансны 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга зэрэг баримтуудыг Монгол Улсын арилжааны банкуудаас гаргуулж өгнө үү.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1 дүгээр зүйлийн 69.1.3-т заалтад зааснаар Биг ардити энтераймент студи ХХК, Э.Цас-Эрдэнэ нарын арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Биг ардити энтераймент студи ХХК, Э.Цас-Эрдэнэ нарт холбогдох, гэрээний үүрэгт 57.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс камерын бичлэгийг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлтийг ирүүлжээ. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, шүүхийн журмаар лавлагааг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-д зааснаар хариуцагч нарын дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох арга хэмжээг зайлшгүй авах шаардлагагүй гэж үзэн хүсэлтийг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Шангри ла Улаанбаатар зочид буудал ХХК-иас үндэсний соёл амралтын хүрээлэнгээс дараах баримтыг шүүхэд ирүүлэхийг даалгасугай. Үүнд:

1.1.танай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Хит паркруу харсан байрлалтай 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 16:00 цагаас 22:00 цаг хүртэлх камерын бичлэгийг ирүүлэх,

2.Хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг хангахгүй орхисугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан зохицуулалтад хамаарахгүй тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

  

 

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ