Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/01159

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/01159

Хөвсгөл аймаг

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  М-ББСБ ХХК-ийн,

Хариуцагч5 Э.Н

Үндсэн зээл 600,000 төгрөг, зээлийн хүү 378,926 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,441 төгрөг, нийт 1,052,367 (нэг сая тавин хоёр мянга гурван зуун жаран долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2024/01408/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэсэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч М-ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Н-- нь М-ББСБ-тай 2021 оны 04 сарын 07-ны өдөр 140000624529 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ********* дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Э.Н-- нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 03 сарын 31-ний өдөр 600,000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй байна. Өнгөрсөн хугацаанд Э.Н--гаас зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, утсаар холбоо тогтоохыг оролдсон хэдий ч өөртэй нь холбогдох боломжгүй байсан ба гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч огт төлбөр төлөөгүй, харилцаа холбоо тасарсан болно. 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Э.Н--гийн үндсэн зээлийн үлдэгдэл 600,000 төгрөг, 2022 оны 03 сарын 31-ний өдрөөс 2024 оны 08 сарын 05-ны өдрийг хүртэл 858 хоногийн зээлийн хүү 378,926 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,441 төгрөг, нийт 1,052,367 (нэг сая тавин хоёр мянга гурван зуун жаран долоо) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

2.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С  шүүхэд гаргасан тайлбартаа: М-ББСБ ХХК нь хариуцагч Э-ийн Н--гаас зээлийн гэрээний үүрэгт 1,052,367 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,052,367 төгрөгийг М-ББСБ ХХК-ийн ХААН банк дахь ********** тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М-ББСБ ХХК нь хариуцагч Э.Н--д холбогдуулан үндсэн зээл 600,000 төгрөг, зээлийн хүү 378,926 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,441 төгрөг, нийт 1,052,367 (нэг сая тавин хоёр мянга гурван зуун жаран долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Н-- нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 600,000 төгрөг, зээлийн хүү 378,926 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,441 төгрөг, нийт 1,052,367 (нэг сая тавин хоёр мянга гурван зуун жаран долоо) төгрөгийг төлж барагдуулсан тухай тайлбарыг М-ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С  2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Э.Н-- нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулан, биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,807 төгрөгийн тал хувь болох 14,903.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Н--гаас улсын тэмдэгтийн хураамж 14,903.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч М-ББСБ ХХК-д олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М-ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 600,000 төгрөг, зээлийн хүү 378,926 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,441 төгрөг, нийт 1,052,367 (нэг сая тавин хоёр мянга гурван зуун жаран долоо) төгрөгийг төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Н-- биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,807 төгрөгөөс 14,903.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Н--гаас улсын тэмдэгтийн хураамж 14,903.5 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгч М-ББСБ ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.ОТГОНБЯМБА