Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/37

 

 

 

 

 

 

    2023            1              5                                        2023/ДШМ/37 

 

 

Л.Т, Б.Ц, О.Б, Ч.О, О.А, Д.Г, Ц.Н,Э.Г, Ё.Б, Л.Б, Г.Т, Б.М, Г.Д, О.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбат,

шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,

шүүгдэгч Б.Ц, цагаатгагдсан этгээд О.Б нарын өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч Ч.О, О.А, Г.Т, цагаатгагдсан этгээд Д.Г нарын өмгөөлөгч П.Гансүх,

шүүгдэгч Г.Т,

шүүгдэгч Ц.Нөмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ,

цагаатгагдсан этгээд Л.М өмгөөлөгч О.Ббаясгалан,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Туул, С.Мөнхтулга,

шүүгдэгч Г.Д, цагаатгагдсан этгээд О.А нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл

            нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч С.Сэржмядаг, шүүгч Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1035 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Т, О.А, Г.Т, шүүгдэгч Ч.О, О.А, Г.Т нарын өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч Б.М өмгөөлөгч С.Мөнхтулга, А.Билгүүн нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.М өмгөөлөгч Ц.Туул нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Б.Энхбатын 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 72 дугаар эсэргүүцлээр шүүгдэгч Л.Т, Б.Ц, О.Б, Ч.О, О.А, Д.Г, Ц.Н, Э.Г, Ё.Б, Л.Б, Г.Т, Б.М, Г.Д, О.Анарт холбогдох эрүүгийн 201701000088 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Гарьд овгийн Б.М, 1991 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

             2. Харчу овгийн Э.Г, 1991 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

             3. Хиюуд Намнан овгийн Л.Т, 1976 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ............... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ................... тоотод оршин суух, /РД:........................./;

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан.

4. Өег боржигон овгийн Д.Г, 1975 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:...................../;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 661 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 70.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

            5. Алаг адуу овгийн Г.Т, 1974 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, нөхөр, хүүхдүүд, зээгийн хамт .................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

            6. Тайж овгийн Ч.О, 1973 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эко Фрэш” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 8, эхнэр, хүүхдүүд, зээгийн хамт ..................... оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

           7. Тайж овгийн О.А, 1992 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, вагоны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт ....................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

           8. Тайж овгийн О.А, 1998 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нар, хүүгийн нарын хамт .................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

           9. Монгол овгийн Б.Ц, 1975 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, урлагийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хүүхдүүдийн хамт .................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........................../;

           10. Бууч овгийн Ц.Н, 1984 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгmэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин, техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......................./;

           11. Боржигин овгийн Л.Б, 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................../;

           12. Боржигон овгийн Ё.Б, 1965 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гидрогеологийн инженер мэргэжилтэй, “ТӨҮ” ХХК-ийн ТУЗ-ын дарга, ам бүл 1, ..................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:........................./;

Улаанбаатар Төмөр замын тусгай шүүхийн 1983 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 203 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169б-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Улаанбаатар Төмөр замын тусгай шүүхийн 1984 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 188 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168б, 169б-д тус тус зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1988 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Улаанбаатар хотын шүүхийн 93 дугаартай магадлалаар суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 636 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2, 239.2-д тус тус зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн 1999 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 356 дугаар шүүгчийн захирамжаар суллагдсан,

Нийслэлийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125.2, 220.2, 239.3 тус тус зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 841 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.2-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Нийслэлийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 жил 8 сар 9 хоногийг нэмж нэгтгэн 10 жил 8 сар 9 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн 2008 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 190 дугаар шүүгчийн захирамжаар хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

            13. Цагаангууд овгийн О.Б, 1995 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шангри Ла Молл” худалдааны төвд худалдагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүү нарын хамт .................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;

            14. Бэрсүд овгийн Г.Д, 1996 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машин механизм ашиглалтын инженер мэргэжилтэй, “ЭСТО” ХХК-д механик, инженер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:...................../;

1. Шүүгдэгч Б.М нь Э.Гтэй гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэн, бүлэглэж, гэмт хэргийг үйлдэхийг санаачлан удирдаж, үүрэг оролцоог хуваарилан 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Л.Таас өөрийн эзэмшлийн 5003955247 дугаартай “Хаан” банкны данс руу 200.000 төгрөг шилжүүлэн авч хариуд нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан /КFС/ түргэн хоолны газрын орчимд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.4 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Гэр дамжуулан Л.Тд худалдсан,

2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 32 тойргийн орчимд УНЧ 62-97 улсын дугаартай Lexus RX 400Н загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй хоёр гялгар уут бүхий тустай савлагаатай нийт 6.1 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, 

2. Шүүгдэгч Э.Г нь шүүгдэгч Б.Мтэй гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэн, бүлэглэж, түүний гэмт хэрэг үйлдэхийг санаачилснаар 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Л.Т нь Б.М5003955247 дугаартай “Хаан” банкны данс руу 200.000 төгрөг шилжүүлсний дараагаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан /КFС/ түргэн хоолны газрын орчимд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.4 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Л.Тд 200.000 төгрөгөөр худалдсан,

3. Шүүгдэгч Л.Т нь ганцаараа:

2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б.Мэс “мөс” гэх нэршилтэй хориглосон, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авахаар 200.000 төгрөг Б.Мэзэмшлийн 5003955247 дугаартай данс руу шилжүүлсэн, дээрх шилжүүлсэн мөнгөний төлбөрт 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан /КFС/ түргэн хоолны газрын орчимд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.4 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Гэр дамжуулан Б.Мэс хууль бусаар олж авч, өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хорооллын 904 дүгээр байрны 109 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, гялгар уутны хамт 0.13 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0.2 орчим грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Энхбилэгт 200.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол Хуушуур” нэртэй цайны газарт 1.0570 грамм, 0.1058 грамм тус тус жинтэй, 2 гялгар уут бүхий савлагаатай нийт 1.1628 жинтэй Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор биедээ хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Л.Т нь бусадтай бүлэглэн буюу:

Шүүгдэгч Г.Т, Б.Ц нартай бүлэглэж, “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар олж авах гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, улмаар Б.Ц, Г.Т, Ц.Н нар нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 45,7436 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 3 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос худалдаалах зорилгоор хууль бусаар худалдаж авсан,

Шүүгдэгч Г.Т, Б.Ц, Ц.Н нартай бүлэглэж Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар худалдаж авсан, Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт 44,3634 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот руу каргогоор хууль бусаар тээвэрлэж, 2018 оны 3 дугаар сарын 27-ноос 28-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 3 дугаар гудамжны 81 тоот Ц.Норшин суух гэрт худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Д.Гтай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй цаасны хамт 0.2 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Л.Мт 40.000 төгрөгөөр худалдсан гэмт хэргүүдийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэгт хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулагчаар оролцсон,

Шүүгдэгч Г.Т, Б.Ц, Ц.Н нартай бүлэглэж Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 45,7436 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 3 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хүүхдийн цагаан өнгийн тоглоомон машинд нууж, хууль бусаар каргогоор илгээж, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулагчаар оролцсон,

4. Шүүгдэгч Г.Т нь ганцаараа:

Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 1,2 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 00-06 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Д.Эрдэнэ-Очирт худалдсан,

Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс гэх нэршилтэй, 1.4 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ нууж, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч Г.Т нь бусадтай бүлэглэн буюу

Шүүгдэгч Л.Т, Б.Ц нартай “мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар олж авах гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, улмаар Г.Т, Б.Ц, Ц.Н нар нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 45.7436 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 3 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос худалдаалах зорилгоор хууль бусаар худалдаж авсан,

Шүүгдэгч Л.Т, Б.Ц, Ц.Н нартай бүлэглэж Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар худалдаж авсан, Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт 44.3634 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот руу каргогоор хууль бусаар тээвэрлэж, 2018 оны 3 дугаар сарын 27-ноос 28-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 3 дугаар гудамжны 81 тоот Ц.Норшин суух гэрт худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч О.Атай санаатай нэгдэн бүлэглэж, Г.Тийн “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар олж авах гэмт хэргийг үйлдэх талаар санаачилснаар О.А нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, гялгар уутны хамт 31.644 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19- ний өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотоос худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

Г.Т нь өөрийн нөхөр Ч.О, охин О.А нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 8-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 57 тоот өөрсдийн оршин суух гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 26 ширхэг гялгар уутанд тусгайлан савласан 15.5186 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргүүдийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, хамтран гэмт хэрэг үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулагчаар оролцсон,

Шүүгдэгч Л.Т, Б.Ц, Ц.Н нартай бүлэглэж Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 45,7436 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 3 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хүүхдийн цагаан өнгийн тоглоомон машинд нууж, хууль бусаар каргогоор илгээж, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч О.Атай санаатай нэгдэн бүлэглэж, Г.Тийн “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар олж авах гэмт хэргийг үйлдэх талаар санаачилснаар О.А нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, гялгар уутны хамт 31.644 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотоос худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан 31.644 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг “Өгөөдэй хаан” гэсэн бичигтэй цайны уутанд хийж, хүүхдийн бойтгон гутал дотор нууж, ногоон өнгийн чемоданд хийн скочоор ороож, каргогоор илгээж 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргүүдийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулагчаар оролцсон,

  1. Шүүгдэгч Д.Г нь Л.Ттай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй цаасны хамт 0.2 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Л.Мт 40.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж, Л.Мт хүргэж, өгөх мөнгийг авах зэргээр гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
  2. Шүүгдэгч Ч.О нь Г.Т, О.А нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 8-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 57 тоот өөрсдийн оршин суух гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 26 ширхэг гялгар уутанд тусгайлан савласан 15.5186 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулагчаар оролцсон,

Шүүгдэгч Ч.О нь ганцаараа:

2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 57 тоотоос Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 3 тоотод оршин суух Ё.Бийн оршин суух гэр хүртэл Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0.1383 грамм, 0.0286 грамм жин бүхий 2 гялгар уут бүхий савлагаатай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор өөрийн биедээ тээвэрлэсэн,

мөн өдөр өөрийн биедээ тээвэрлэсэн Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0.0286 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 3 тоотод Ё.Бд хууль бусаар худалдсан,

мөн өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0.1383 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргүүдийг удирдсан, төлөвлөсөн, хамтран гэмт хэрэг үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулагчаар оролцсон,

  1. Шүүгдэгч О.А нь Г.Тийн “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар олж авах гэмт хэргийг үйлдэх талаар санаачилснаар, гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, улмаар О.А нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, гялгар уутны хамт 31,644 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотоос худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

Шүүгдэгч Г.Ттай санаатай нэгдэн бүлэглэж, Г.Тийн “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар олж авах гэмт хэргийг үйлдэх талаар санаачилснаар О.А нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, гялгар уутны хамт 31.644 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 10 дугаар 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотоос худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан 31.644 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг “Өгөөдэй хаан” гэсэн бичигтэй цайны уутанд хийж, хүүхдийн бойтгон гутал дотор нууж, ногоон өнгийн чемоданд хийн скочоор ороож, каргогоор илгээж 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

8. Шүүгдэгч Б.Ц нь бусадтай бүлэглэн буюу

Шүүгдэгч Л.Т, Г.Т нартай “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар олж авах гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, улмаар Б.Ц, Г.Т, Ц.Н нар нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 45.7436 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 3 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хүүхдийн цагаан өнгийн тоглоомон машинд нууж, хууль бусаар каргогоор илгээж, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч Г.Т, Л.Т, Ц.Н нартай бүлэглэж Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар худалдаж авсан, Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт 44.3634 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот руу каргогоор хууль бусаар тээвэрлэж, 2018 оны 3 дугаар сарын 27-ноос 28-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 3 дугаар гудамжны 81 тоот Ц.Норшин суух гэрт худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Баянмонгол" хорооллын орчимд 00-55 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 1,0 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг А.Жаргалтулгад 600.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

Шүүгдэгч Г.Т, Л.Т, Ц.Н нартай бүлэглэж Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 45.7436 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 3 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хүүхдийн цагаан өнгийн тоглоомон машинд нууж, хууль бусаар каргогоор илгээж, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

  1. Шүүгдэгч Ц.Н нь:

Шүүгдэгч Г.Т, Б.Ц, Л.Т нарын бүлэглэж үйлдсэн буюу тэдгээрийн “мөс” гэх нэршилтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар олж авах гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, Г.Т, Б.Ц нар нь бүлэглэж хууль бусаар олж авсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 45,7436 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот руу хууль бусаар каргонд хийж, илгээж, тээвэрлэсэн, уг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 3 дугаар сарын 27-ноос 28-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 3 дугаар гудамжны 81 тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж, “мөс” гэх нэршилтэй бодисыг тоглоомон машинд нуух, Улаанбаатар хот руу хууль бусаар илгээх каргонд өөрийн утсыг тавьж бүртгүүлэн илгээж, Улаанбаатар хотод тосож авах, өөрийн гэртээ хууль бусаар хадгалах зэргээр гүйцэтгэгчээр хамтран оролцсон, 

Шүүгдэгч Г.Т, Л.Т, Б.Ц нарын бүлэглэн үйлдэж, хууль бусаар олж авсан, Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 45,7436 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж, уг бодисыг хүүхдийн цагаан өнгийн тоглоомон машинд нуух, каргонд өөрийн утсыг тавьж, илгээх зэргээр 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

  1. Шүүгдэгч Л.М нь 2018 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй цаасны хамт 0.2 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Л.Т, Д.Г нараас 40.000 төгрөгөөр хууль бусаар худалдан олж авсан, улмаар өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,
  2. Шүүгдэгч Ё.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 3 тоотод оршин суух гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0,0286 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Ч.Оаас хууль бусаар худалдан авч, улмаар өөрийн гэртээ буюу Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 3 тоотод худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,
  3. Шүүгдэгч О.А нь бусадтай бүлэглэсэн буюу өөрийн төрсөн эцэг, эх Ч.О, Г.Т нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 8-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 57 тоот өөрсдийн оршин суух гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 26 ширхэг гялгар уутанд савласан 15.5186 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч О.А нь ганцаараа:

2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны орчимд Г.Д, О.Б нарт “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис худалдахаар тохирч, улмаар Г.Дий эзэмшлийн “Голомт” банкны 1605145807 дугаартай данснаас өөрийн эзэмшлийн “Хаан” банкны данс руу 200.000 төгрөг шилжүүлж авсны төлбөрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт, нийт 0.1 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар өгч, худалдсан,

  1. Шүүгдэгч О.Б нь шүүгдэгч Г.Дийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодис худалдан авах буюу хууль бусаар олж авах санал гаргаснаар гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохирч, түүнтэй бүлэглэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг олж авах зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Г.Дий эзэмшлийн 88014375 дугаарын утсаар 96012401 дугаарын утас руу О.Атай холбогдож, “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис худалдан авахаар тохирч, улмаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны орчимд Г.Дий эзэмшлийн “Голомт” банкны 1605145807 дугаартай данснаас О.Агийн эзэмшлийн “Хаан” банкны данс руу 200.000 төгрөг шилжүүлсний төлбөрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт, нийт 0.1 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Шүүгдэгч Г.Дтэй бүлэглэн О.Агаас худалдан авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт, нийт 0.1 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны орчмоос Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод” хүнсний дэлгүүр хүртэл худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар тээвэрлэсэн,

Шүүгдэгч Г.Дтэй бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.1 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод” хүнсний дэлгүүрийн орчимд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

  1. Шүүгдэгч Г.Д нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодис худалдан авах буюу хууль бусаар олж авахаар санаачилснаар О.Бтай гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохирч, бүлэглэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг олж авах зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Г.Дий эзэмшлийн 88014375 дугаарын утсаар 96012401 дугаарын утас руу О.Атай холбогдож, “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис худалдан авахаар тохирч, улмаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны орчимд Г.Дий эзэмшлийн “Голомт” банкны 1605145807 дугаартай данснаас О.Агийн эзэмшлийн “Хаан” банкны данс руу 200.000 төгрөг шилжүүлсний төлбөрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт нийт 0.1 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Шүүгдэгч О.Бтай бүлэглэн О.Агаас худалдан авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт, нийт 0.1 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны орчмоос Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод” хүнсний дэлгүүр хүртэл худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар тээвэрлэсэн,

Шүүгдэгч О.Бтай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.1 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод” хүнсний дэлгүүрийн орчимд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Л.Т, Г.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн 1,3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1,3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Батцэнгэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Мүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.Оы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Нүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн                  201701000088 дугаартай хэргээс Б.Цд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг нотлогдоогүй үндэслэлээр, Л.М, О.А, Д.Г нарт холбогдох хэргийг бүхэлд нь нотлогдоогүй үндэслэлээр,                    Э.Г, О.Б нарт холбогдох хэргийг бүхэлд нь “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Г, Л.М, О.А, Д.Г, О.Б нарыг цагаатгаж, шүүгдэгч Л.Тд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож, шүүгдэгч Г.Тт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалт болгож, шүүгдэгч Ц.Нд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож тус тус хөнгөрүүлэн өөрчилж,                  Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалж, худалдаж үйлдсэн гэм буруутайд, Л.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалж, мөн худалдаалах зорилгоор хадгалж, худалдаж үйлдсэн гэм буруутайд, Г.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтад зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авч, хадгалж, худалдаж, улсын хилээр нэвтрүүлж, бүлэглэж, байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд, Б.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Ё.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалж үйлдсэн гэм буруутайд, Ч.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалж, худалдаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, О.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалж, худалдаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Ц.Нямлхагвыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бүлэглэж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалж үйлдсэн гэм буруутайд, Г.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож,

шүүгдэгч Л.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтад зааснаар 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 15.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ё.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Г.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч Б.М, Л.Т, Г.Т, Ч.О, О.А нарт тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нямлхагвыг ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч Ё.Бд ялын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Дийг тэнссэн хугацаанд, шүүгдэгч Ё.Бийг нэг жилийн хугацаанд тус бүр мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н, Б.Ц нарт оногдуулсан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мцагдан хоригдсон 64 хоног, шүүгдэгч Л.Тын цагдан хоригдсон 249 хоног, шүүгдэгч Г.Тийн цагдан хоригдсон 271 хоног, шүүгдэгч Ч.Оы цагдан хоригдсон 180 хоног, шүүгдэгч О.Агийн цагдан хоригдсон 116 хоногийг тус бүрд нь эдлэх хорих ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ц.Нцагдан хоригдсон 88 хоног, шүүгдэгч Ё.Бийн цагдан хоригдсон 106 хоногийг тус тус хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон зорчих эрхийг хязгаарлах ялд нь, шүүгдэгч Б.Цгийн цагдан хоригдсон 107 хоногийн нэг хоногийг 15 нэгжээр тооцон торгох ялд нь тус тус оруулан тооцож, хэрэв тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт үндсэн ял оногдуулахыг шүүгдэгч Г.Дд, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Н, Ё.Б нарт, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Н, Б.Ц нарт тус бүр сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мэс 200.000 төгрөгийг, шүүгдэгч Л.Таас 200.000 төгрөгийг, шүүгдэгч О.Агаас 200.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлж, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г 88 хоног, шүүгдэгч Д.Г 31 хоног, шүүгдэгч О.А 39 хоног, шүүгдэгч Л.М 1 хоног, шүүгдэгч Л.Баяр 1 хоног, шүүгдэгч Г.Д 1 хоног тус тус баривчлагдсан болон цагдан хоригдсоныг, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтад зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй нэр бүхий эд зүйлсээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар мөнгөн дэвсгэртүүдийг хэрэгцээний дагуу Монгол банканд шилжүүлж, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хоёр ширхэг компакт дискийг хэрэгт нь хавсарган хадгалуулахаар Эрүүгийн хэргийн төв архивд, “Мөрдөн шалгах нууц ажиллагаа” явуулсан Ц-12, Ц-13, Ц-14 дугаартай мөрдөгчийн нууц ажиллагааны магадалгаа 1 хавтас, 41 хуудас, сиди /диск/ 3 ширхэг байгааг тус тус зохих байгууллагад шилжүүлэхээр, тодорхойлох хэсэгт нэрлэн заасан бөгөөд дээрхээс бусад эд мөрийн баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар журмын дагуу устгахыг хадгалж буй байгууллагад нь даалгаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.М, Л.Т, Г.Т, Ч.О, О.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.А давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж гэр бүлээрээ гэх тодотголтой ял шийтгэгдсэнд үнэхээр ичиж өөрийгөө зүхэж байна. Би өөрийн хүү А.Шинэнаранг төрсөн цагаас эхлэн гэр бүлийнхнээсээ өрх тусгаарлан тусдаа хүүхэдтэйгээ ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байсан. Хэдийгээр би эх орон, нийгэмдээ хор уршигтай гэмт хэрэг үйлдэн ялтан хэмээх нэр зүүсэн ч бусдын адил өрх толгойлсон эх, хүний эх, эгч,  дүүгийн хувьд би ард үлдсэн үр хүүхэд, дүү нарын маань нөхцөл байдал, ирээдүйг харгалзан үзэж Монгол улсын маань шүүх байгууллага надад хүнлэг энэрэнгүй сэтгэлээр хандан хорих ялыг минь хөнгөрүүлж өгвөл би сурч боловсорч, гэрийнхнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа улам ухамсарлаж, хувь хүнийхээ хувьд идэвхитэй өсөн дэвшиж, үр хүүхэд, дүү нарыгаа асран халамжилж ирээдүйгээ гэрэл гэгээгээр дүүрэн харж амьдрах болно. ...” гэжээ.

            Шүүгдэгч Л.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 3 хүүхэдтэй, дунд хүүхэд минь хөгжлийн бэрхшээлтэй. Заавал бусдын асаргаанд байх шаардлагатай. Хэдийгээр нөхөртэй боловч нөхөр минь ажил хийх гэр бүлийнхээ хэрэгцээ шаардлагыг хангадаг учир дунд хүүг минь асран хамгаалах хүнгүй байгаа билээ. Миний хувьд шамбарам буюу бүдүүн шулуун гэдэсний архаг хууч өвчтэй,  мөн умайн хүзүүний хавдар  гэсэн оноштой билээ. Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, өөрийн хийсэн буруутай үйлдлээс болж үр хүүхэд, гэр бүлээ хамт зовоож байгаадаа маш их харамсаж байна. Иймд миний биеийн байдал, ар гэр болон хувийн байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд өдий насандаа буруу хүмүүстэй нөхөрлөж, өөрийн бодлогогүйгээс гэр бүлдээ цаашлаад нийгэмд хор уршигтай ийм гэмт хэрэг үйлдсэндээ туйлын их гэмшиж мөрдөн байцаалтын шатнаас өнөөдрийг хүртэл бүх цаг хугацаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Манайх ам бүл 8, манай гэр бүлийн насанд хүрсэн гурван хүн энэ гэмт хэрэгт холбогдон ял шийтгэгдсэн. Ар гэрт маань өсвөр насны 2 ихэр хүү, бага насны нэг охин, нэг зээ хүү нарын хамт насанд хүрээгүй дөрвөн хүүхэд асран хамгаалах хүнгүй үлдсэн. Өнөөдөр би 50 настай. Хүний хань, үр хүүхдүүдээ сайн ээж, эмээ нь байх ёстой атал өөрийн буруугаас гэмт хэрэгт холбогдож буйгаа бүрэн ойлгож байна. Тухайн үед би хууль зүйн мэдлэггүйн улмаас буруу хүмүүстэй нийлж нийгэмд гэм хор учруулж байгаагаа ухаараагүйн улмаас өөрийн гэр бүл, үр хүүхэдтэйгээ хамт шийтгэгдэж байгаадаа туйлын их харамсаж байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаж байгаа зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг эрхэм шүүх бүрэлдэхүүнээс хичээнгүйлэн гуйж байна. ...” гэв.

            Шүүгдэгч Ч.Оы өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч сэтгэцэд нөлөөлөх бодис олж авсан, Ё.Бд өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Эхнэр охин хоёрыг нь хамаатуулан бүлэглэж үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр нь мэдүүлж, гэм буруугийн талаар маргаагүй. Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаанд 3 утасны дугаар гарч ирдэг, 2 утасны дугаарын эзэн холбогдогчийг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. 86921027 утасны дугаарыг нь огт шалгаагүй байхад шүүх энэ бол О.А мөн байна гэж үзэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. Хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд эсрэгээрээ хувийн байдал нь хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Учир нь Ч.О нь “Эко фреш” гэх компанийг үүсгэн байгуулж 13 жил удирдаж ажилласан ба тус компани нь уул уурхайн нөхөн сэргээлт хийдэг, өвлийн 3 сар гэртээ байдаг. Амьдралын байдал боломжийн байсан. Гэр бүлийнхээ төлөө явж байгаад энэ гэмт хэрэгт оролцсон гэдэг нь тогтоогдсон байдаг. Иймд Ч.Од анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч О.Агийн өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч сэтгэцэд нөлөөлөх бодис олж авсан, Г.Д, О.Б нарт өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Эцэг Ч.О, эх Г.Т нартай бүлэглэж үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Хэрэг бүртгэ,  мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр нь мэдүүлж, гэм буруугийн талаар маргаагүй. Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаанд 3 утасны дугаар гарч ирдэг, 2 утасны дугаарын эзэн холбогдогчийг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. 86921027 утасны дугаарыг нь огт шалгаагүй байхад шүүх энэ бол О.А мөн байна гэж үзэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. Хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд эсрэгээрээ хувийн байдал нь хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Иймд О.Ад анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргадаггүй. Мөрдөн шалгах ажиллагаанд, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлгээ өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч бүх бурууг өөртөө үүрч бусдын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “Байнга тогтвортой” гэж заасан байна. Улсын дээд шүүхийн тайлбарт “гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн шинэ ойлголт гэж тайлбарласан байна.

            Юуны өмнө прокурорын яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг тодорхойлохдоо хэд хэдэн хүнд холбогдох нэг үйл явдлыг тал талаас нь дахин давтан бичих байдлаар олон үйл баримт болгосон байгааг дурдъя гэж зөв дүгнэсэн боловч эрх зүйн дүгнэлт хэсэгтээ өөрөө хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байна. Мөн Ч.О, О.А нартай бүлэглэн худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэх үйлдэл нь “нотолбол зохих байдал” бүрэн нотлогдоогүй, эргэлзээтэй байдал байхад шүүх ялласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй...” гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Ч.Оы ганцаараа хийсэн үйлдлийг гэр бүлийн гишүүдэд нь халдаан хэрэглэлээ гэж дүгнэж байна. Улсын хилээр 2 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн оруулснаа хүлээн зөвшөөрч маргадаггүй. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй...”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ....” гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Энэ хэрэгт Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтаар хүндрүүлж, бусад оролцогч нарыг гэмт хэрэг гарсан тухайн үед хэрэглэж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж яллаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Мөмгөөлөгч С.Мөнхтулга, А.Билгүүн нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч С.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.М нь тухайн зарж байгаа зүйлийг мэдээгүй Ц.Цэнд-Аюуш гэх найз нь түүний эзэмшлийн 62-97 УНЧ улсын дугаартай автомашиныг ажил амжуулаад ирье гэж аваад явсан. Үүний дараа Ц.Цэнд-Аюуш нь уутанд боосон юм өгсөн бөгөөд тухайн үед мөс гэх зүйлийг мэдээгүй байдаг. Тодруулбал зайсанд машинаа хүнд үзүүлээд явж байхдаа Э.Г рүү энийг хүнд аваачаад өгөөч гэж тусламж гуйсан, үүний дагуу Э.Г уг зүйлийг Л.Тд хүргэж өгсөн байдаг. Хэргийн оролцогч нар нь уг үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болоод шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлсэн нь шүүгдэгч Б.Мгэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болохуйц буюу түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэхээр нөхцөл байдал байна. Өөрөө хэлбэл шүүгдэгч Б.Мүйлдэл нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах санаа, зорилго агуулаагүй, харин хууль бусаар олж авсан, хадгалсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байх тул Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн шүүхийн зүйлчлэлийг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн, өөрчилж өгнө үү. ...” гэв.      

            Шүүгдэгч Б.Мөмгөөлөгч Ц.Туул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно хэмээн дурдсан. Гэтэл Б.Мхувьд шийтгэгдэж байгаа гэмт үйлдэл нь тохиолдлын шинжтэй /нэг өдөр/ анх удаа үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн болно. Б.М шүүхийн хэлэлцүүлэгт 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр энэ хэрэгт холбогдсон. Өглөө нь Цэндээ гэх найз маань машиныг нь гадуур ганц 2 ажил амжуулаад ирье гээд аваад явсан. Тухайн өглөө Л.Т эгч Цэндээтэй холбогдоод “жаахан юм өгөөч” гэж гуйсан байна лээ. Тэгэхээр нь Цэндээ “би Мөөжигтэй уулзана, тэрэнд өгчихье” гээд надад уутанд боосон юм өгсөн. Тухайн үед мөс гэх зүйл гэдгийг мэдээгүй байж байгаад дараа нь мэдсэн. Тэгтэл Э.Г над руу залгаад “хаана байна” гэхээр нь зайсанд байна, машинаа хүнд үзүүлэх гэж байна” гэхэд над дээр хүрээд ирсэн. Тэгээд би энийг өгчих гээд зайсангаас утсыг нь өгөөд явуулсан. Э.Г юу ч мэдээгүй цаашаа өгсөн. Миний данс руу орсон мөнгөний хувьд гэвэл манай эхнэрийн эгч Япон улсаас утас /тодруулга:шийтгэх тогтоолд утас гэж тусгасан боловч “хувцас” юм/ оруулж ирж зардаг. Би тухайн хувцсыг цахимаар болон захуудаар борлуулдаг байсан. Би Л.Т эгчтэй 2015 онд танилцсан байсан, тэр өдөр Л.Т эгч над руу утсаар  залгахаар нь “та өрөө өгөөч ээ” гэсэн надад 1.000.000 төгрөгийн өртэй байсан юм. Хар тамхитай тэмцэх газрын цагдаа нарт баригдах үед намайг газар хэвтүүлээд л зодоод байсан. Үнэн зөвөөр мэдүүлэг өгье гэхэд надаас огт мэдүүлэг аваагүй. 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр цагдаа нар Эрүүгийн цагдаагийн газрын гадаа болон ариун цэврийн өрөөнд гавлаж байгаад зодсон, мэдүүлэг өгөх үед гар буу тулгасан. Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэж хэлсээр байгаад 4 сарын дараа мэдүүлэг өгсөн. Би Цэндээ гэдэг хүн энэ хэрэгт холбоотой гэдгийг мөрдөгчдөө байнга хэлж байсан боловч “чи битгий худлаа яриад бай гээд” мэдүүлэгт тусгаж өгөөгүй, миний ярьсан зүйлийг мэдүүлэгт огт тусгаж өгөөгүй өнөөдрийг хүрсэн гэх мэдүүлгээс үзэхэд тохиолдлын шинжтэй тус хэрэгт холбогдсон нь нотлогдож байна.

            Мөн хэрэгт хамт холбогдсон Э.Г, Л.Т нарыг айлган сүрдүүлж худал мэдүүлэг өгсөн талаар анхан шатны шүүх хуралдаанд өөрсдөө тодорхой үнэн зөв мэдүүлэг өгсөөр байтал шүүх авч хэлэлцээгүй, айлган сүрдүүлж авсан мэдүүлгийг үндэслэл болгон гэрч гэгдэх Г.Онон, Ж.Энхзаяа нарын анх өгсөн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл Г.Онон, Ж.Энхзаяа нар нь мөрдөгчид 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэгтээ хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлснийг шүүх авч хэлэлцээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6, 7, 8, 13 дахь хэсгүүдийг тус тус зөрчиж нотлох баримтыг үнэлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Мбиеийн байцаалтад “дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй” хэмээн илтэд буруу тусгасан байх бөгөөд Б.Мэрх зүйн байдлыг нь дордуулсан байна. Б.М нь өнөөдрийг хүртэл “И Эй Ви Эм” ХХК-д менежерийн албан тушаалд ажиллаж байсан болно. Мөн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 5 жил 6 сарын хугацаанд дахин ямар нэгэн зөрчил болон гэмт хэрэгт холбогдоогүй. Иймд дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

            Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял оногдуулсан ба Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын төсөвт төлөх ёстой 200.000 төгрөгийг бүрэн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой байна. Анхан шатны шүүх Б.Мажил эрхэлдэг байсан, бага насны 2 хүүхэдтэй, эхнэр Б.Бүрэнзаяа н төрөхийн хүндрэлээс үүдэлтэй татаж унадаг өвчтэй, хэрэг үйлдсэнээс хойш 5 жил 6 сарын дараа ял оногдуулсан, дахин гэмт хэрэгт холбогдоогүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарынхаа гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

            Шүүгдэгч Л.Тын өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Харин прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1035 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гарсан. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Улсын төсөвт 200.000 төгрөгийг шилжүүлэх ёстой, үүнийгээ төлсөн, баримтыг шүүх хуралдаан дээр гаргаж, хэрэгт хавсаргах саналтай байна. Одоо бусдад төлөх хохирол төлбөргүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг манай үйлчлүүлэгчийн хувийн байдал, ар гэрийн болон эрүүл мэндийн байдлуудыг харгалзан үзэж хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Ц, цагаатгагдсан этгээд О.Б нарын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний хоёр үйлчлүүлэгчийг 3 өдөр хуралдахдаа хуульд заагдсан мэтгэлцэх журам, тухайн цаг хугацаанд үйлдэгдсэн үйл баримтыг дүрслэн сэргээж хууль зүйн дүгнэлтийг зөв гаргасан. Б.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан тухайн цаг хугацаанд үйлчилж байсан хуулиар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 15.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдад буюу Жаргалтулгад худалдсан гэх үйл баримтын  талаар тодорхой хугацаанд мэтгэлцсэн. Шүүх хууль зүйн дүгнэлтийг зөв хийж, худалдагдсан гэх үйлдэл бол бусад нотлох баримтуудаар, хэрэгт авагдсан материал, шүүгдэгч нарын мэдүүлэг, мэтгэлцээний явцад энэ нь тогтоогдохгүй байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заагдсан үйл баримтыг үгүйсгэсэн байдаг.  Анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлтийг зөв хийж, үйлчлүүлэгчид маань хууль ёсны зөв дүгнэлт хийсэн. О.Бын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Дтэй бүлэглэн гүйцэтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заалтад зааснаар олж авсан, хадгалсан гэх нөхцөл байдлууд байсан. 14 шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримт талаар хүн болгон дээр мэтгэлзсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд олж авсан гэх үйлдлийн хувьд үгүйсгээгүй. Гагцхүү хадгалсан гэх үйлдэл буюу дэлгүүр дотроос мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Дий өгсөн мэдүүлэг, дэлгүүрт байсан худалдагч, гэрчээр өгсөн хүмүүсийн мэдүүлэг зэргээс үзэхэд О.Б уг бодисыг хадгалсан гэх үйл баримт байхгүй байна шүүх хуралдаан дээр дүгнэсэн. Олж авсан гэх үйлдэл маань өөрөө тухайн цаг хугацаанд буюу 2020 оны 1 дүгээр сарын үйл баримтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт олж авсан гэх диспозис байхгүй байсан. Шүүх бүрэлдэхүүн албан ёсны албажсан нь 2 дугаар сарын 11-ний өдөр гэж тооцоод энэ цаг хугацаанд олж авсан гэх байдал дээр хууль зүйн дүгнэлт хийхгүй болохоор энэ асуудал яригдахгүй юм байна гэсэн хууль зүйн дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол миний 2 үйлчлүүлэгчийн  хувьд хууль зүй, тухайн зүйл заалтад заагдсан нөхцөл байдал, мөн мэтгэлцээнийн голоос хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж хууль зүйн дүгнэлтийг зөв зүйтэй хийсэн учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг миний 2 үйлчлүүлэгчийн хувьд хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.

            Шүүгдэгч Ц.Нөмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор эсэргүүцэл бичсэнээс миний үйлчлүүлэгчийн үйлдэл холбогдолтой холбоотойгоор ямар нэгэн эсэргүүцэл гаргаагүй байсан. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1035 дугаартай шийтгэх тогтоол нь миний үйлчлүүлэгчийн хувьд хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа учир Ц.Нд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.

            Цагаатгагдсан этгээд Л.М өмгөөлөгч О.Ббаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн прокурорын газраас миний үйлчлүүлэгч Л.Мт 2018 оны 3 дугаар сарын  26-наас 27-нд шилжих шөнө сэтгэцэд нөлөөт бодисыг Л.Т, Ганхуяг нараас 40.000 төгрөгөөр хууль бусаар худалдан олж авсан. Улмаар өөрийн биедээ худалдаалах зорилгогүй хадгалсан гэх эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж оруулж ирсэн. Тухайн үйл баримтын хувьд 2018 оны 3 дугаар сарын  26-наас 27-нд шилжих шөнө Л.Мт ямар нэгэн мансууруулах бодис байгаагүй. Мөн гэрт нь нэгжлэг хийхэд мансууруулах бодис илрээгүй. Харин прокуророос тухайн байрны гаднаас буюу Л.М нь 11 дүгээр байранд амьдардаг. Харин 11, 12 дугаар байрны дунд байсан зиплок түгжээтэй тамхины хайрцагийг олсон байдаг. Үүнийг  Л.Мх гэдэг. Гэтэл үүнийг нотолсон гэх баримт хавтаст хэрэгт байдаггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалах, олж авах гэмт хэргийн үндсэн шинж болох хадгалсан гэх ойлголтыг тогтоох ёстой. Хадгалсан гэдэгт тухайн бодисыг биедээ авч явах, эсхүл орон байранд, агуулах сав, түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувч газарт байлгахыг ойлгоно гэж Улсын Дээд шүүхийн тайлбарт тайлбарласан байдаг. Энэ ойлголтын хүрээнд миний үйлчлүүлэгчийн биеэс болон гэрээс нь гараагүй. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг прокурор нотлож шалгаагүй. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэзээ хаана, хэдийд яаж үйлдэгдсэн” талаар тогтоох ёстой. Үүнийг тогтоож чадаагүй. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “гэмт хэргийг хэн үйлдсэн” талаар хөтөлбөргүй, эргэлзээгүй тогтоох ёстой. Прокурорын эсэргүүцэл дээр Л.Тын мэдүүлгийг үндэслэж байна гэдэг. Нотлогдож байгаа зүйл нь Ганхуяын мэдүүлэгийг хэлдэг. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд 4 удаа мэдүүлэг өгсөн. Шүүх дээр мөн мэдүүлэг өгсөн. Ингэхдээ мөрдөн байцаалтын шатны 4 удаагийн мэдүүлгийн гуравт нь би худалдаалсан зүйл байхгүй гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар буюу худалдаалсан зүйл байхгүй гэж ярьдаг. Энэ тохиолдолд яаж нотлох вэ. Прокурор нотлох чиг үүргийг хэрэгжүүлж чадаагүй. Тийм учир шүүхээс миний үйлчлүүлэгч Л.Мт холбогдох хэсгийг нотлогдон тогтоогдоогүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шийдвэрийг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Д, цагаатгагдсан этгээд О.А нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч О.Аг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Прокурорын эсэргүүцэлтэй танилцахад О.Аг шүүгдэгч Г.Ттай бүлэглэж Монгол улсын хилээр хориотой бодисыг хил нэвтрүүлсэн гэх үйл баримтад тайлбараа хийдэг. Өмгөөлөгчийн хувьд зүгээс анхан шатны шүүхэд гэм буруугийн зарчим буюу тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь өөрөө гэмт хэргийн шинжтэй гэдгийг ойлгож ухамсарлаагүй байсан. Өөрөөр хэлбэл тухайн хилээр орж ирж байгаа бодисыг миний үйлчлүүлэгч О.А өөрөө мэдээгүй байдаг гэдэг үндэслэлээр үйл баримтаар мэтгэлзэж тайлбарласан байдаг. Хэрэг болсон гэх цаг хугацаанд О.А хилээр нэвтэрсний дараа түүний эх Г.Т Зөрчлийн тухай хуулиар 30 хоног баривчлах шийтгэлээр шийтгэгдсэн байдаг. Үүнээс 2 хоногийн дараа О.Аг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон үйл баримт байдаг. Хэрэгт Болдбаатар, А, Тунгалаг нарыг яллагдагчаар татсан байдаг. Хэрэгт авагдсан үйл баримтаар О.Аг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцаад мэдүүлэгээ өгөхдөө тухайн чемадон, ботик дотор энэ төрлийн бодис байсан талаар мэдээгүй, ээж хүнээс аваад явуулчих гэхээр нь явуулсан гэж маш тодорхой мэдүүлж ирсэн. Мөн яллагдагч нарыг хооронд нь уулзуулахгүй байх арга хэмжээг хар тамхитай тэмцэх газраас авч ээж Тунгалагаас нь мэдүүлэг авахад миний охин энэ асуудлыг мэдээгүй. Энэ үед Г.Т нь тухайн хэрэгт яллагдагчаар татагдаад 3 сар цагдан хоригдсон. Харин Болдбаатар нь энэ үйл баримтын талаар мэдээгүй гэж тодорхой мэдүүлдэг. Үүгээр Тунгалагийн мэдүүлгийг үндэслэж Болдбаатарт холбогдох хэргийн үйл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон. мөртлөө О.Ад холбогдох үйл баримтыг хэрэгсэхгүй болгоогүй хэргийг шүүх рүү шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчим байгаа. Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг ухамсарлаагүй нь өөрөө гэм буруугүйгээр хохирол учруулсан гэж үзнэ. Энэ нь өөрөө тухайн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй гэсэн хуулийн зохицуулалтын хүрээнд шүүхээс үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгосон байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энхбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх шүүгдэгч Л.М, О.А, Д.Г, Э.Г, О.Б нарыг хэрэгсэхгүй болгож цагаатгасан, шүүгдэгч Л.Т, Б.Ц, Ц.Н нарын зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх хууль зүйн үндэслэлд хамаарч байна. Өөрөө хэлбэл шүүх шүүгдэгч Л.Т нарын 14 шүүгдэгчийн нэг ашиг сонирхолтой хүмүүс, нэг нэгийнхээ үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэсэн  мэдүүлэг, энэхүү нэгдмэл сонирхолтой шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг бусад баримтуудтай буюу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийхгүйгээр гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичив. Үүнд, шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт:

Нэг.Шүүгдэгч Э.Г нь 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр худалдаалах зорилгогүйгээр сэтгэцэд нөлөөт бодисыг тээвэрлэсэн /хүргэлт хийсэн/ байх тул түүнийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь тухайн үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт худалдаалах зорилгогүйгээр тээвэрлэсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй байсан юм. Шүүхээс шүүгдэгч Б.М нь шүүгдэгч Э.Гтэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд Э.Ган-Эрдэнийн хувьд шүүгдэгч Л.Тд “мөс” гэдэг нэршилтэй бодисыг аваачиж өгсөн буюу тээвэрлэсэн нөхцөл тогтоогдож байх боловч талуудын шинжлэн судалсан нотлох баримтаар Э.Г нь Б.Мөнх-Эрдэнийг Л.Тд “мөс” худалдан борлуулж байгааг мэдсэн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Харин эсрэгээрээ шүүгдэгч Б.М нь “Э.Г намайг “мөс” зарж байгааг мэдээгүй, Л.Т эгчийн шилжүүлсэн мөнгийг би өөрөө авсан" гэсэн, шүүгдэгч Э.Г нь “шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг аваачаад өгчих гэхээр нь л би аваачиж өгсөн, харин зарж байгааг нь бол мэдээгүй, би мөнгө аваагүй” гэсэн агуулгатай мэдүүлгийг өгсөн байна. Түүнчлэн шүүгдэгч Л.Тын мөнгийг Б.М дансаар шилжүүлэн авсан, харин шүүгдэгч Э.Г мөнгө аваагүй болох нь баримтаар нотлогджээ. Шүүх шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг Б.Мтэй хамт “мөс” хэрэглэсэн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг “мөс” гэх бодисыг тээвэрлэсэн гэж үзсэн хэдий ч худалдах зорилго нь тогтоогдоогүй байгааг харгалзан түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн болно гэжээ. Шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг буруутгасан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нэг нотлох баримт нь нөгөө нотлох баримтаа дэмжиж буй талаарх улсын яллагчийн дүгнэлт, нотлох баримтуудыг анхаарч үзээгүй, мөн ямар баримтаар үгүйсгэж, няцааж байгаагаа дурдаагүй. Э.Ган-Эрдэнийн хэрэглэж байсан үүргэвчинд үзлэг хийсэн ажиллагаагаар “сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх хэрэглэгдэхүүнүүд илэрсэн” /1хх 47-51/, Э.Ган-Эрдэнийн биеэс биологийн дээж буюу шээсэнд тест ашигласан тэмдэглэл /1хх 102-107/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4623 дугаартай “...Э.Ган-Эрдэнийн шээсний дээжээс метамфетамин илэрсэн” гэсэн дүгнэлт зэрэг баримтаар /1хх 197-201/ Э.Г сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг, тэрээр тухайн бодисын талаар мэдэж байсан гэх үйл баримт, 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Л.Тын биед үзлэг хийх ажиллагаагаар “...3*4 см хэмжээтэй, амсар хэсгийг нь наалдуулж вакуумжуулсан ууттай, дотроо цагаан өнгийн мөс мэт талстлаг зүйл байсныг албан Т100 загварын жин дээр жинлэж үзэхэд 0.4 грамм байсныг хураан авав ." /1хх 83-89/ гэсэн баримтаар гаднаасаа нэвт харагддаг амсар хэсгийг түлж наалдуулж вакуумжуулсан гялгар ууттай мөс Л.Таас илэрсэн гэх үйл баримт, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б.Мэзэмшлийн гар цүнхэнд үзлэг хийсэн ажиллагаагаар дээрх Л.Тын биеэс илэрсэнтэй адил гаднаасаа нэвт харагддаг амсар хэсгийг түлж наалдуулж вакуумжуулсан гялгар ууттай мөс хураан авсан үйл баримтыг баталсан “..амсар хэсгийг түлж наасан байдалтай 3.5*3.5 см харьцаатай гялгар ууттай мөс хураан авсан” гэсэн /1хх 21-36/ баримтаар тогтоогдсон үйл баримт, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Л.Таар таньж олуулах ажиллагаа явуулсан “мөс зарсан Б.М “7” гэж дугаарласан залуу мөн байна, харин Зайсангийн KFC-д мөс өгсөн залуу улаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй 30 орчим насны залуу “2” гэж дугаарлагдсан залуу мөн байна” гэсэн тэмдэглэл /1хх 121-124/ Э.Гэр таньж олуулах ажиллагаа явуулсан “2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр надаас                                 Б.Мөгсөн мөсийг авсан эмэгтэй “9” гэж дугаарласан хүн мөн” гэсэн  тэмдэглэл /1хх 125-128/ зэрэг баримтаар Л.Т, Э.Г нарын мөрдөн байцаалтын шатанд “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодис өгсөн, авсан үйл баримтуудыг шүүгдэгч Л.Т нь мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр “нэг улаан машин байсан болохоор мөн гэж бодоод ар талын суудалд нь суухад 30 орчим насны залуу надад ууттай мөс өгсөн” /2хх 29-30/ гэж гялгар ууттай мөс авсан талаар дээрх үйл баримтуудыг давхар баталж мэдүүлсэн ба тухайн мэдүүлэг нь Б.М, Л.Т нарын дансны хуулгаар давхар, давхар батлагдаж байгаа талаарх улсын яллагчийн дүгнэлтийг шүүх үгүйсгэсэн, няцаасан дүгнэлт хийгээгүй.

Мөн прокуророос шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг “Б.Мтээврийн хэрэгслээс хураагдсан цүнхийг мэдэхгүй, мөн (touch) гэсэн бичиглэлтэй, хар өнгийн товчлууртай 88587262 дугаартай гар утсыг мэдэхгүй Б.Мутас биш” гэж хэргийн бодит байдалтай зөрүүтэй мэдүүлснийг түүний эзэмшлийн 94449452 дугаартай гар утсанд үзлэг хийсэн ажиллагаа /1хх 75-81, 2хх 139/, 88587262 дугаарын орсон, гарсан ярианы билл               /3хх 1-18/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэсээр байхад шүүх түүний мэдүүлгийг үнэлж түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг зөрчиж байна гэж үзэхээр байна. Прокуророос шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг “Б.Мсэтгэцэд нөлөөт бодисыг Л.Тд худалдсан” гэх хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж дүгнэж буруутгасан мөн гэмт хэрэгт хамтран оролцсон хууль зүйн тодорхойлолтыг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт зааснаас өөрөөр тайлбарласан.

Хоёр. Шүүгдэгч Л.Тын хувьд 2018 оны 3 дугаар сарын 24-нөөс 26-ны хооронд Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу хил гарч чадаагүй болох нь шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Г.Т, Б.Ц, Ц.Н нартай бүлэглэж, Монгол Улсын хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн гэх нөхцөл тогтоогдоогүй. Улсын яллагч шүүгдэгч Г.Т, Л.Т нар нь тухайн цаг хугацаанд хоорондоо утсаар ярьж, холбоотой байсан учир энэ гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж дүгнэх боловч таамаглалд үндэслэн хэн нэгэн хүнийг яллах эрх шүүхэд байхгүй. Иймд шүүгдэгч Л.Тд холбогдох 2018 оны 3 дугаар сарын 26-наас 28-ны хоорондох үргэлжилсэн үйлдлийг нотлогдоогүй гэж үзлээ гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Цгийн “...Л.Т Ц.Н нартай хамт Замын-Үүд рүү явж 23-ны өглөө вагоноос бууж автобусанд суугаад Монгол улсын хилээр гарсан, харин Хятадын хилээр гарахад Л.Тыг буцаасан харин Ц.Н бид хоёр ямар нэгэн саадгүй гарсан. ...Г.Ттай уулзахад “мөс” гэх мансууруулах бодисоо авсан гэж хэлсэн маргааш хүүхдийн тоглоомон машин авч нууна гэж ярьж байсан. Ц.Н Г.Тийн хүүхдэдээ авсан машины доод хэсгийн арааны хэсэгт боолтыг тайлж байгаад Г.Тийн авсан мөнгөлөг цаасанд ороосон “мөс” гэх мансууруулах бодисыг нууж буцаагаад боосон. Л.Т өөрөө хилээр гарч чадаагүй учраас араас нь Г.Т ирж Эрээнд байх үедээ “мөс” гэх мансууруулах бодис авах гэж байгаа талаараа хэлэхээр нь мэдсэн” гэж /5хх 201-204/,

Шүүгдэгч Ц.Н“...Эрээнд миний байрлаж байсан буудал дээр Цогзолмаа эгч хүрээд очъё гээд ирэх үедээ үл таних нэг эмэгтэйтэй хамт ирсэн ба ирэх үед нь хамт ирсэн ба ирэх үедээ жижиг ногоон өнгийн хайрцагтай зүйл нөгөө хүүхэн нь барьчихсан байсан. ...Цогзолмаа эгч буудалд надтай үлдсэнийхээ дараа өөрийнхөө цүнхнээс тугалган цаасанд боосон зүйл гаргаж ирээд надад өгч авсан хүүхдийн машины араан дотор хийлгэж буцаж тагыг нь боолгосон. ...” гэж /5хх 142-143/,

Шүүгдэгч Г.Тийн “....Мөс худалдаж авсан 5.000.000 төгрөгийн 2.000.000 төгрөгийг нь Цогзолмаагаас зээлж, үлдсэн мөнгийг нь өөрөөсөө гаргасан. Л.Тд ямар нэгэн мөнгө байгаагүй. Анхнаасаа “мөс” гэх мансууруулах бодисыг Л.Т, Б.Ц нартай ярьж байгаад БНХАУ-ын Эрээн хотоос олдвол авахаар ярьсан байсан юм аа. ...Би 30 грамм “мөс” өө Б.Цтай хамт явж байгаад Эрээн хотоос нэрийг нь мэдэхгүй хятад хүнээс авч байрлаж байсан буудалдаа ирээд Ц.Н гэх залуугаар хүүхдийн тоглоомон машины доод хэсгийн араанд нуулгасан, түүнээс өөр мансууруулах бодис хийгээгүй. Тухайн хүүхдийн машин болон саатуулагчийг Эрээн хотоос каргогоор ачуулчхаарай гэж хэлсэн, анхнаасаа ярьж тохирох үедээ л каргогоор оруулж ирэхээр ярьж тохирсон байсан юм аа. ...Намайг Б.Цгийн араас Эрээнд очиход л Ц.Н гэх залуутай буудалдаа хамт байрлаж байсан ингээд тухайн буудалд нь гурвуулаа хоёр хоносон, гадуур явж “мөс" авах үед Ц.Н нь байгаагүй, харин машинд нуулгах үед хар тамхи болох талаар нь мэдсэн ч Б.Ц бид хоёрын хэлсэнчлэн машинд нууж өгсөн. Энэ талаар Л.Т анхнаасаа мэдэж байсан. Өөрөө гарч чадаагүй учраас Замын-Үүдэд хүлээж байсан. ...” гэж /5хх 150-153/,

Шүүгдэгч Л.Тын “...2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр над руу “we сhat”-аар Б.Ц надтай холбогдож Эрээнээс Тунгалаг бид хоёр “мөс” гэх мансууруулах бодис авах гэсэн юмаа энд зардаг таньдаг хүн байна уу гэхээр нь нэг хятад хүний дугаар өгсөн, Г.Т Эрээнээс Б.Цтай нийлж 30 грамм мөс гэх мансууруулах бодис авсан, хүүхдийн машинд хийгээд каргонд өгч Улаанбаатар хот руу явуулж байгаа талаараа хэлсэн. Тухайн үед 30 грамм мөсний 20 грамм нь Г.Тийнх, харин 10 грамм нь Б.Цгийнх гэж байсан. ...Тэр үед араас Б.Ц араас орж ирээгүй байсан ба Г.Т улсын хилээр ямар нэгэн саадгүй орж ирсэн талаараа намайг Б.Цд хэлчих гэхээр нь би өөрийнхөө “we сhat”-аар Б.Ц руу “бүх зүйл оке, араас хурдан ирээрэй" гэсэн мессеж явуулсан. ...” гэсэн /5хх 168-170/ өөр хоорондоо зөрүүгүй нэг үйл баримтыг тодорхойлон мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн прокуророос шүүгдэгч Л.Т, Г.Т, Б.Ц нар “мөс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авах гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, тэдгээр нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрч, БНХАУ-ын хилээр Л.Тыг тодорхой шалтгааны улмаас нэвтрүүлээгүйг мэдсэн Г.Т нь өөр, хоорондоо тохиролцсон дээрх гэмт хэргийг гүйцэтгүүлэх, төгсгөх зорилгоор 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотод очиж, Г.Т, Б.Ц нар “мөс” гэх нэршилтэй 45,7436 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар худалдаж авсан. Уг хууль бусаар олж авсан,  Ц.Нтай хамжиж, өөрсдийн худалдан авсан цагаан өнгийн тоглоомон машинд нуун каргогоор 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод хүргүүлж илгээсэн, мөн Улаанбаатар буцах замдаа бусдад зарж борлуулах талаар захидал илгээж байсан, Ц.Нгэрт хадгалсан гэж хууль зүйн дүгнэлтийг хийсэн. БНХАУ-ын хилээр нэвтрүүлээгүй гэсэн ганцхан шалтгаанаар шүүгдэгч Л.Тыг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон үйлдлийг бүхэлд нь үгүйсгэх, гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх хууль зүйн ойлголтыг бий болгохгүй, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт зааснаас өөрөөр тайлбарлаж Л.Тд холбогдох тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Прокуророос шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн дээрх мэдүүлгүүдийг үнэлж яллах талын баримт болгосон гэдгээ дүгнэлтээ тусгасан, дүгнэлтдээ тэдгээрийн өгсөн мэдүүлгүүд нь Улаанбаатар хотоос хэзээ хэн, хэний хамт гарсан, ямар зорилгоор БНХАУ руу явсан, Л.Тыг хилээр нэвтрүүлээгүй боловч гэмт хэргээ гүйцтүүлэхийн тулд Замын-Үүд суманд хүлээх “мөс” хаанаас худалдаж авахыг бусдадаа заах зэргээр утсаар байнга холбогдож байсан, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр саадгүй нэвтэрсний дараагаар Улаанбаатар руу хамтдаа буцсан, буцах замдаа “мөс” оруулж ирсэн, худалдах талаарх агуулга бүхий захидлыг Л.М луу явуулсан, мөн хотод ирээд бусдад худалдсан үйл баримт, шүүгдэгч Г.Т, Б.Ц, Ц.Н нар улсын хилээр гарсан, нэвтэрсэн, каргогоор (илгээмжээр) Улаанбаатар руу илгээсэн ачаа зэрэг байдлуудыг тодорхойлсон хэргийн нөхцөл үйл баримтуудыг хавтаст хэрэгт авагдсан прокурорын яллах дүгнэлтэд 1-60 хүртэл дугаараар жагсааж дурдсан бичгийн нотлох баримтуудаар давхар батлагдаж байна гэсэн хууль зүйн дүгнэлтийг шүүх анхаарч үзээгүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт заасан гэмт хэргийн хамтран оролцоог журамласан хуулийн ойлголтыг хэрхэн тайлбарлаж, хэрэглэсэн талаар ойлгомжгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж байна.

Гурав. Шүүгдэгч Л.Т, Д.Г нар бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө шүүгдэгч Л.Мт 0.2 грамм “мөс” гэх бодис зарсан, шүүгдэгч Л.М биедээ хадгалсан гэх үйлдлийн тухайд шүүх мөн адил нотлогдоогүй гэж үзэв. Учир нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Л.М биед болон түүний оршин суух Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 111 тоотод нэгжлэг хийхэд сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй болох нь тэмдэглэлээс тодорхой харагдаж байна. Харин түүнийг цагдаагийн байгууллагад аваачиж, биологийн дээж авч, тестээр шалгасны дараа буюу 2 цагийн дараа 1 дүгээр хорооллын 11 болон 12 дугаар байрны голын явган хүний зам дээрээс 03 цаг 18 минутад дэвтрийн цаасанд түүний дотор талд тугалган цаасанд боосон зиплок түгжээ бүхий хоосон уут 1 ширхэг, мөн амыг нь хайлуулж наасан дотор талдаа цайвар өнгийн нунтаг зүйл бүхий уутны хамт 0.2 грамм эд зүйлсийг илэрснийг хураан авчээ” /4хх 103-108/, Улсын дээд шүүхийн 2008 оны 29 дүгээр тогтоолоор “хадгалсан” гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг биедээ авч явах, эсхүл, орон байр, агуулах сав, түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэг газарт байлгахыг хэлнэ" хэмээн хуулийг нэг мөр ойлгон зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргасан байдаг. Шүүгдэгч Л.М хувьд тухайн бодисыг биедээ авч яваад, явган хүний зам дээр хаясан гэдгийг нотлох хөндлөнгийн ямар нэгэн баримт нотолгоо судлагдаагүй тул зохист процесс /due process/-ын зарчмаар шүүгдэгч Л.Т, Д.Г, Л.М нарт холбогдох хэргийг бүхэлд нь нотлогдоогүй гэж үзсэн болно. Түүнчлэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн баталгаа нь өндөр босготой бөгөөд хууль сахиулагчийн гадаа гудамжнаас олж авсан зүйлээр бусдыг яллах нь хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг хууль ёсны нотлох баримтаар гарцаагүй, эргэлзээгүй нотолсон байх суурь зарчимд харшилна гэжээ.

Прокуророос шүүгдэгч Л.М, Д.Г, Л.Т нар нэгдмэл нэг ашиг сонирхолтой хүмүүс, нэг нэгийнхээ үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэн мэдүүлдэг, энэхүү нэгдмэл сонирхолтой шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад баримтуудтай харьцуулж, судлахгүйгээр хууль зүйн дүгнэлтийг гаргах нь өрөөсгөл юм. Шүүгдэгч Л.Т, Д.Г нар мөрдөн байцаалтын шатанд хэд хэдэн удаа, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Гэхдээ хэд хэдэн удаа өгсөн өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгийг бусад баримтаар нягтлан шалгасан. Эхний удаа мэдүүлэхдээ шүүгдэгч Л.Т, Д.Г нар хэн аль нь нэг зүйлийн талаар зөрүүгүй мэдүүлдэг. Тухайлбал шүүгдэгч Д.Гийн “...манай эхнэр 2018 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө нэг утасны дугаар өгөөд үүнийг аваачиж өгөөд 40.000 төгрөг авчхаарай гэж хэлээд цаасанд боочихсон жижиг юм өгөхөөр нь түүнийг аваад өгсөн дугаар руу нь залгаж байгаад 1 дүгээр хороололд очиж байрны гадаа уулзаад Л.Тын өгчихөөрэй гэсэн зүйлийг Л.М гэх залууд өгөөд 40.000 төгрөгийг нь аваад 19-ийн үйлчилгээний төв рүү явсан, тэр мөнгөөр “Уран ган” зочид буудалд өрөө авсан. ...” гэж /5хх 158-160/, шүүгдэгч Л.Тын “...Улаанбаатар хотод шөнө 22 цагийн үед ирсэн ба замд явж байхад Л.М гэх залуугаас мөнгө асуухад 40.000 төгрөг байна, гэртээ хүүхдээ хараад гарч чадахгүй байна, танд мөс байна уу гэхээр нь 40.000 төгрөгийг нь авахаар нөхөр Д.Гийг явуулсан ба тэр үед Г.Тт байсан                1 грамм гаран мөснөөс жоохонг тасдаж аваад гялгар уутанд хийж тамхины хайрцагт хийгээд үүнийг өгчхөөрэй гэж хэлээд нөхөртөө өгөөд явуулсан. ...” гэж /5хх 168-170/ тус тус мэдүүлдэг.

Шүүгдэгч Л.Т, Д.Г нар дээрх мэдүүлгийг өгсний дараа, дараагийн мэдүүлгээр өөр байдлыг тодорхойлж мэдүүлгээсээ буцдаг. Энэ хүмүүсийн зөрүүтэй өгсөн мэдүүлгийг аль нь үнэн зөв, аль нь худал вэ гэдгийг бусад баримтуудаар нягтлах ёстой. Шүүгдэгч Л.Т, Д.Г нарын анхны өгсөн мэдүүлэг үнэн зөв мэдүүлсэн, уг мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар дараах байдлаар давхар батлагддаг. Үүнд, нэгжлэг хийх ажиллагаагаар Л.М гэрээс бодис илрээгүй боловч мөрдөх байгууллагаас түүний явсан маршрутын дагуу шалгахад 0.2 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг зам дээрээс илрүүлсэн. Тухайн ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт дээр “тамхины хайрцагтай байсан” талаар бэхжүүлэгдсэн. Энэ талаар Л.Т дээрх өгсөн мэдүүлэг дээрээ дурддаг. Энэ нь нэг давхар баталгаа. Шүүгдэгч Г.Т нь Улсын хилээр “мөс” гэх бодисыг өөрийн биедээ нууж оруулж ирсэн талаар прокуророос буруутгаж ялладаг. Шүүгдэгч Г.Т үгүйсдэггүй, шүүгдэгч Л.Т нь Г.Тт байсан тухайн бодисоос авсан талаар давхар баталж мэдүүлдэг. Тэр бодисоос жоохныг тасдаж аваад Д.Гаар Л.М луу хүргүүлсэн гэж мэдүүлсэн нь мөн адил дахин давхар батлагдаж байна. Шүүгдэгч Л.М, Л.Т нар хоорондоо харилцсан мессеж, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 188/ авагдсан байдаг. Энэ баримтыг шүүгдэгч Л.Т, Л.М нар хэн аль нь үндэслэл бүхий тайлбар хийж үгүйсгэж чаддаггүй. Энэхүү баримтаар Л.М нь Л.Тыг “мөс” гэх бодисыг Монгол улсын хилээр нэвтрүүлж, Улаанбаатар хотод ирж байгаа талаар мэдэж байсан үйл баримтыг нотолж байна. Шүүгдэгч Л.М сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг болох нь түүний биеэс метамфетамины агууламж илэрсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр батлагддаг. Утасны холболтууд, мөн хоорондоо харилцсан захидал, мессеж болон Л.Т, Д.Г нарын мэдүүлэг, Д.Г нь Л.Маас авсан 40.000 төгрөгөөр “Уран ган” зочид буудлын өрөөг хөлсөлсөн баримт зэргээс 2018 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 1 цаг 30 минутын орчимд 40.000 төгрөг болон “мөс” гэх бодисыг өгөлцөж авалцсан үйл баримт тогтоогдсон байдаг. Цагдаагийн байгууллага Л.М гэрт нэгжлэг хийж, үргэлжлүүлэн түүний явсан маршрутыг шалгахад Л.М цагдаагийн байгууллагаас нуух зорилгоор зам дээр хаясан буюу Л.Т нараас авсан 0.2 грамм бодисыг илрүүлсэн үйл баримтыг үгүйсгэх баримт нэгдмэл ашиг сонирхолтой шүүгдэгч нарын мэдүүлгээс өөрөөр нотлох давхар батлах баримт байхгүй. Шүүгдэгч Л.М тухайн гэмт хэрэг гарах үед өөрийн эзэмшиж байсан 91190399 дугаарын утаснаас шүүгдэгч Л.Т, Д.Г нарын 85152707, 88712707 дугаарын утаснуудтай 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 32 минутаас 2018 оны 3 дугаар сарын 27-ны шөнийн 01 цаг 22 минут хүртэл нийт 21 удаа холбогдсон баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. 21 удаа холбогдож харилцсан талаар шүүгдэгч Л.М “зөвхөн ганц 40.000 төгрөг зээлэх” асуудлаар холбогдсон гэж тайлбарлан мэдүүлдэг. Энэ тайлбар нь үндэслэл муутай. 40.000 төгрөг зээлэх асуудал 21 удаагийн холболтоор хоорондоо харилцаж тохиролцсон гэдэг үйл баримт өрөөсгөл юм. Энэ талаар шүүгдэгч Л.Маас асуухад тайлбарлаж чадаагүй. Мөн Л.М нь “Д.Гийг огт танихгүй талаар худал мэдүүлснийг дээрх баримтууд үгүйсгэж няцааж байна гэж дүгнэж ялласан улсын яллагчийн шинжлэн судлуулсан нотлох баримтуудыг шүүх үгүйсгэж, няцааж чадаагүй.

Дөрөв. Шүүгдэгч О.Ад холбогдох хэргийн талаар шүүгдэгч Г.Т болон О.А нар анхнаасаа яг адилхан мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч О.Аыг Монгол Улсад ирэх үед түүний эх Г.Т цагдан хоригдсон байдаг бөгөөд тэд өөр хоорондоо уулзалдаагүй байхад нь тэднээс мэдүүлэг авсан байна. Өөрөө хэлбэл тэд мэдүүлгийн талаар ам нийлүүлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн шүүгдэгч О.Аг шүүгдэгч Г.Ттай урьдчилан үгсэн тохиролцсон болохыг нотлох бусад баримт шүүхийн хэлэлцүүлэгт судлагдаагүй. Иймд шүүхээс тухайн хэргийн үйл баримтыг өөрчилсөн болно гэжээ. Прокуророос шүүгдэгч О.Аг эх Г.Тийн гэмт хэргийг үйлдэх талаар санаачилснаар, гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон гэж ялласан. Тэдгээрийн үгсэн тохиролцсон асуудал 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө болсон асуудал, Учир нь шүүхээс шүүгдэгч Г.Тт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны улмаас тэрээр улсын хилээр нэвтрэх боломжгүй болсон тул тухайн гэмт хэрэгт төрсөн охин О.Аг татан оролцуулсан. Шүүгдэгч О.А нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрч, БНХАУ-ын Эрээн хотоос Бээжин хот руу онгоцоор нисэж очоод буцаад 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын хилээр буцаж нэвтэрсэн бүртгэл Хил хамгаалах ерөнхий газрын албан тоот болон хэрэгт хураагдсан онгоцны тийз зэрэг баримтуудаар батлагддаг. Түүнийг Монгол Улсын хилээр буцаж нэвтрэхдээ карго ашиглаж илгээсэн ачаанаас “мөс” гэх нэршилтэй, 31,644 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн гэсэн хэргийн нөхцөл, үйл баримт тогтоогдсон. Хэрэгт тогтоогдож буй шүүгдэгч О.Аы идэвхтэй үйлдэл, гэмт үйлдэлдээ гаргаж буй субьектив санаа, зорилго (тэрээр мөс гэх бодис буюу хар тамхины талаар ямар ч ойлголт байхгүй, мэдэхгүй, хэрэглэж үзээгүй гэж мэдүүлсэн ч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр хэрэглэсэн болох нь батлагдсан), мөн шүүгдэгч Г.Тийг улсын хилээр нэвтрэх боломжгүй болсон нөхцөл зэрэг хэрэгт бодитойгоор бий болж буй хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдаагүй буюу Г.Т нь тухайн үед цагдан хоригдсон байсан гэж тайлбарлаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзлээ. Шүүгдэгч Г.Т тухайн цаг хугацаанд цагдан хоригдоогүй болохыг нотолсон 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /9хх 46-47/ авагдсан болохыг дурдах нь зүйтэй.

Тав. Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1.0 грамм жинтэй “мөс” гэх бодисыг А.Жаргалтулгад худалдсан гэх хэргийн тухайд хууль бусаар авсан гэх А.Жаргалтулгыг гэрчээр асууж, шүүгдэгч Б.Цг дангаар яллагдагчаар татаж оруулж байгаа учир шүүх энэ хэргийг бүрэн шалгагдаагүй буюу нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан бөгөөд үүнийг олон улсын эрх зүйд “no double” гэж нэрлэдэг. Энгийнээр хэлбэл нэг гэмт хэрэгт хамаарах хоёр хүний нэгийг нь яллаад нөгөөг нь гэрчээр асуугаад үлдээхийг алагчлах хэмээн ойлгож болох бөгөөд А.Жаргалтулгын хувьд хуулиар хамтран ажилласан этгээд гэх баримт хэрэгт алга байна гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Ц нь А.Жаргалтулгад “мөс” гэх бодисыг худалдсан талаар хэргийн нөхцөл, үйл баримт тогтоогдсон байдаг. Тухайлбал,

2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Ч.Баярбатын эзэмшлийн 02-06 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийх ажиллагаагаар “...сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхэд зориулагдсан хэрэглэгдэхүүнүүд илэрсэн. ...” /4хх 126-131/,

2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр А.Жаргалтулгын биөд үзлэг хийж, биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...МЕТ, АМР төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 148-149/,

2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Б.Цгийн биед үзлэг хийх ажиллагаагаар “...Б.Цгийн үүрч явсан хар өнгийн жижиг гар цүнхэнд үзлэг хийхэд 20.000 төгрөгийн дэвсгэрт 35 ширхэг илэрсэн...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 140-142/,

2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Ч.Баярбатын биед үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Ч.Баярбат нь ...МЕТ, АМР төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 181-187/,

2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр А.Жаргалтулгын эзэмшлийн 80999389 дугаартай freetel загварын гар утсанд үзлэг хийсэн үзлэгээр “...96636636 /Б.Ц/ дугаарын утас руу 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 14:48 минутанд “0.8 bnshdee egchee” илгээсэн, 96636636 дугаарын утаснаас 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 14:49 минутад “yg shdee 16 1 bga 09 bhd nemsen” гэж хариу мессеж ирсэн. 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 96636636 дугаартай утас руу 14:39-д 29 секунд, 14:28-д 21 секунд, 14:14-д 10 секундийн яриа, 13:54-д 26 секундийн яриа, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 90110206 /Ч.Баярбат/ дугаартай утастай 14:07-д 1 минут 14 секунд, 13:56-д 14 секундийн яриа тус тус хийсэн байна гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 207/,

Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл буюу Монгол Улсаас БНХАУ руу орох, гарах үеийн хугацаанд Л.Тийн 85152707 дугаартай, Г.Тийн 99169661 дугаартай, Ц.Н                      88404150 дугаартай, Жаргалтулгын 90898484 дугаартай утаснууд руу залгаж холбогдож, ярьж, мессеж бичиж байсан болохыг нотолсон Б.Цгийн эзэмшлийн 96636636 дугаартай Blackberry, 88900575 дугаартай LG загварын гар утаснуудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 217-219/,

     Гэрч Ч.Баярбатын: “...Манай найз Жаргалтулга “Баянмонгол” хороололд хамт хоол идчихээд машинд сууж байх үедээ нэг хүнтэй утсаар яриад “та ирчихсэн юм уу” гээд машинаас буусан, хаашаа яваад ямар хүнтэй уулзсан талаар нь мэдэхгүй байна. Би тухайн үед машиндаа суугаа хүлээж байсан учир Жаргалтулгыг ирэхээр нь 100 айл руу хамт явах гэж байсан юм. Анх уулзах үедээ мөс гэх мансууруулах бодис хэрэглэе гэж ярьсан зүйл байхгүй, харин машинд орж ирэх үедээ мөс гэх бодис барьчихсан орж ирээд “хамт нэг, нэг сорчихъё” гэхээр нь зөвшөөрч түүнийг нь хэрэглэсэн. Хэнээс авсан талаар асуухад “чи танихгүй” гэж байсан. ...” /5хх 8-9/,

Гэрч А.Жаргалтулгын “...Б.Ц эгчээс “энэ мөс үү” гэхэд Б.Ц згч “наана чинь уначихсан байна уу” гэж хэлэхээр нь “тийм байна, олсноороо би авъя” гээд аваад буусан, тэр үед Б.Ц эгч машины жолооч гэх залуутайгаа явж байсан ба надтай уулзаж байх үед жолооч нь буугаад машин тэргээ тойрч хараад байх шиг байсан. Ингээд би машинаас нь буугаад Ч.Баярбатын машинд сууж шалавч дээрээс олсон мөс гэх зүйлээ тарианы шилэнд хийгээд Ч.Баярбаттай хамт хэрэглээд дуусгасан. Ингээд машинд сууж байх үед цагдаагийн байгууллагад баригдсан. ...” /5хх 10-11/,

Гэрч Д.Лхагвасүрэнгийн: “...Тэр үед би Б.Цг гэрээс нь очиж авсан бөгөөд ганцаараа гарч ирээд машинд суугаад Дүнжингаравын ойролцоо очсон. Тэгээд машины гадаа нэг залуутай уулзаж байгаад миний машины арын суудал дээр хоёулаа орж ирж суугаад тэр залуугаас мөнгө аваад байх шиг байсан. Тэр залууд юм өгч байхыг нь хараагүй. Хэд орчим насны ямар залуутай уулзсан талаар бй анзаарч хараагүй. Тэндээсээ хөдлөөд Дүнжингарав зах ороод хоол идээд, буцаж тэндээсээ хөдлөөд Имарт дэлгүүр ороод хүнсний юм цуглуулаад буцаад Б.Цгийн гэр рүү яваад 59-1 гэдэг байрны гадаа очиход цагдаа нар бид нарыг баривчилсан. ...” /5хх 13- 14/,

Шүүгдэгч Б.Цгийн: “....2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед Лхагвасүрэн манай гэрт ирэхээр нь 32-ын зүг дэлгүүр орж зогссон, тухайн үедээ Ц.Нутасны дэлгэцийг хийсэн байсан төмөр хайрцгийг Ц.Нд өгчих гээд Лхагвасүрэнг явуулсан ба араас нь Ц.Н руу утасдаж машин дотор хийсэн Г.Тийн нөгөө хийсэн юмаа аваад гаргаад тавьчих машиныг нь буцаагаад хайрцагт хийчих гэж хэлсэн. Ингээд тэр өдрийн 16 цагийн үед над руу Г.Тийн охин А нь залгаад дүү машинаа нэхээд байна гэж хэлэхээр нь 100 айлын Монголд үйлдвэрлэв гэсэн хаягтай газар очоод хэлчих би дүүдээ гаргаад өгчих гээд хэлчихье гээд тухайн машиныг болон хүүхэд саатуулагчийг нь өгч явуулсан. Тухайн үед над руу Жаагий /Жаргалтулга/ гэх залуу утсаар залгаад “эгчээ танд Г.Т эгчийн юм /хар тамхи/ байгаа юм байна надад нэгийг өгчихөөч гэж хэлэхээр нь би Лхагвасүрэнтэй хамт түүний машинтай буцаж Ц.Нгэрт очиж утасны дэлгэц хийсэн байсан төмөр хайрцагт хийж тавьсан байсан Тунгалагийн хүүхдийн машин дотор хийж Монгол улс руу оруулж ирсэн “мөс” гэх мансууруулах бодисоос жижиг зиплок түгжээтэй уутанд олонг хийсэн байдалтай байхаар нь нэгийг нь аваад гарсан. Энэ үед Лхагвасүрэн машин дотор хүлээж байсан, харин Ц.Н гэртээ унтаж байсан. Ингээд Лхагвасүрэнд Олимп хотхон орж хүнтэй уулзаадахъя гээд очиж Жаргалтулга машинд орж ирээд надтай уулзаж жижиг ууттай мөсийг надаас авсан. ...” /5хх 201-204/,

Шүүгдэгч Ц.Н“...Цогзолмаа эгч над руу залгаад хүүхдийн машины тоглоомын араанд нуусан зүйлээ аваад миний чамд өгсөн төмөр хайрцагт хийчхээрэй гэж хэлээд би тэрийг авч хийсэн санагдаж байна. Нэлээд согтуу байсан болохоор сайн санахгүй байна. ...”/5хх 142-143/, Шүүгдэгч Г.Тийн “...Би 30 грамм “мөс” өө Б.Цтай хамт явж байгаад Эрээн хотоос нэрийг нь мэдэхгүй хятад хүнээс авч байрлаж байсан буудалдаа ирээд Ц.Н гэх залуугаар хүүхдийн тоглоомон машины доод хэсгийн араанд нуулгасан, түүнээс өөр мансууруулах бодис хийгээгүй. Тухайн хүүхдийн машин болон саатуулагчийг Эрээн хотоос каргогоор ачуулчихаараа гэж хэлсэн, анхнаасаа ярьж тохирох үедээ л каргогоор оруулж ирэхээр ярьж тохирсон байсан юм. ...”/5хх 150- 153/,

Шүүгдэгч Л.Тын “...2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр над руу “/we chat/-аар Б.Ц надтай холбогдож Эрээнээс Г.Т бид хоёр “мөс” гэх мансууруулах бодис авах гэсэн юмаа энд зардаг, таньдаг хүн байна уу гэхээр нь нэг хятад хүний дугаар өгсөн, харин тэр хятад хүнтэй Б.Ц, Г.Т хоёр уулзсан ч тухайн хүнд “мөс” гэх мансууруулах бодис байхгүй гэж хэлсэн. ...Г.Т Эрээнээс Цогзолмаатай нийлж 30 грамм мөс гэх мансууруулах бодис авсан, хүүхдийн машинд хийгээд каргонд өгч Улаанбаатар хот руу явуулж байгаа талаараа хэлсэн. Тухайн үед 30 грамм мөсний 20 грамм нь Г.Тийнх, харин 10 грамм нь Б.Цгийнх гэж байсан. Тэр үед араас Б.Ц араас орж ирээгүй байсан ба Г.Т хилээр ямар нэгэн саадгүй орж ирсэн талаараа намайг Б.Цд хэлчих гэхээр нь би өөрийнхөө “We chat”-аар Б.Ц руу “бүх зүйл оке, араас хурдан ирээрэй” гэсэн мессеж явуулсан” /5хх 168-170/,

Хил хамгаалах ерөнхий газраас 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн   Б.Ц, Ц.Н, Г.Т нарын хилийн Замын-Үүд автозамын боомтоор 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хил нэвтэрсэн үеийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 82-84/,

Шүүгдэгч Л.Т, Г.Т, Д.Г, Ц.Н, Д.Эрдэнэ-очир, Л.М, Б.Ц, гэрч Д.Лхагвасүрэн, А.Жаргалтулга, Б.Ганхөлөг нарын нэр дээрх харилцах болон бусад дансны хуулга, гар утасны холболтын лавлагаанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 178-179/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 3755 дугаартай “...Ц.Норшин суух Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 3-81 тоотод үзлэг хийж, хураан авсан эд зүйлд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /5хх 39-43/, /Цэвэр жин 43,3634 грамм/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 3754 дугаартай “...Ч.Баярбатын 02-06 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн ажиллагаагаар хураан авсан эд зүйлд" шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /5хх 64-66/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 3751 дугаартай “...Б.Ганхөлөг, Б.Ц, Ц.Н, Д.Лхагвасүрэн, Ч.Баярбат, А.Жаргалтулга нарын шээсэнд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /5хх 70-73/ зэрэг өөр хоорондоо зөрүүгүй нотлох баримтуудыг прокуророос яллах талын хэрэг ач холбогдолтой нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Жаргалтулга, Б.Баярбат, Б.Ц, Д.Лхагвасүрэн нараас мэдүүлэг авахад хэн аль нь “мөс” гэх бодисыг худалдсан, худалдан авсан талаар нэг үйл баримтыг баталдаг. А.Жаргалтулга, Б.Баярбат нарын биед болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийх ажиллагаагаар тэдгээрээс сэтгэцэд нөлөөд бодис олдоогүй, илрээгүй, тэдгээр нь Б.Цгаас аваад хэрэглээд дууссан талаар мэдүүлсэн, энэ мэдүүлэг нь тэдгээрийн биеэс авсан биологийн дээжээс сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илэрсэн шинжээчийн дүгнэлт, тэдгээрийн мэдүүлгээр давхар батлагдаг. Энэхүү батлагдсан хэргийн нөхцөл үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан” гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй байсан тул А.Жаргалтулга, Б.Баярбат нарт холбогдуулж прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй, тэдгээрийн үйлдэлд Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авхуулахаар Зөрчил хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд шилжүүлсэн талаар улсын яллагчаар шүүх хуралд оролцохдоо тайлбарлаж дүгнэлтийг хийсэн.

А.Жаргалтулга, Б.Баярбат нарын үйлдэл (бодис биет байдлаар илрээгүй) нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй боловч шүүгдэгч Б.Цгийн сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдсан гэх хэргийн нөхцөл, үйл баримтаар тодорхойлогдсон гэмт хэргийн шинжийг үгүйсгэхгүй, харин эсрэгээрээ нотлох үйл явц, нотлох баримт болохыг шүүх харгалзан үзэлгүй, Зөрчлийн шинжтэй үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж төсөөтэй байдлаар хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ.

Зургаа. Шүүгдэгч Ц.Нгэртээ хадгалж байсан “мөс” гэх бодисын тухайд шүүгдэгч Г.Т, Б.Ц нарыг хамтран оролцсон мэтээр дүгнэж, бүгдийг нь ялласан байсныг шүүх үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд урьдчилан үгсэн тохиролцож, үүрэг чиглэлээ хэрхэн хуваарилсныг нотлоогүй тохиолдолд идэвхтэй оролцсон үйлдэл, үйлдлээ хариуцах нь зүйтэй гэж дүгнээд шүүгдэгч Г.Т, Б.Ц нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон гэжээ.

Шүүгдэгч Г.Т, Б.Ц, Л.Т нар бүлэглэн худалдаалах, ашиг олох зорилгоор “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан буюу худалдан авч Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, Улаанбаатар хот руу карго ашиглаж илгээсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан гэх хэрэгт хамжигчаар оролцсон Ц.Нямлхагвыг  Г.Т, Б.Ц, Л.Т нарын оруулж ирсэн сэтгэцэд нөлөөт бодисыг гардан гүйцэтгэж хууль бусаар хадгалсан, Ц.Нхууль бусаар хадгалсан үйлдэлд бусад шүүгдэгч нар хамтран оролцоогүй гэдэг агуулгаар дүгнэж буй шүүхийн шийдвэр, дүгнэлт нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн онолыг бүхэлдэн үгүйсгэсэн хууль бус шийдвэр гэж үзэхээр байна. Энгийнээр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд “Гэмт хэрэгт хамтран оролцох” журмыг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийжээ.

Долоо. Шүүгдэгч Г.Д, О.Б бүлэглэж хууль бусаар хадгалсан гэх үйлдлийн тухайд шинжлэн судалсан нотлох баримтаар О.Б “мөс” гэдэг бодисыг хэрэглэсэн байх боловч хадгалаагүй болох нь маргаангүй тогтоогдож байна. Харин шүүгдэгч Г.Д биедээ хадгалж байсан болохыг өөрөө мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүгдэгч О.Б болон дэлгүүрийн худалдагч Б.Болор-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлгээр батлагдсан байх тул шүүгдэгч Г.Дийг ганцаараа хадгалсан гэж үзээд үйл баримтад өөрчлөлт оруулсан. Шүүгдэгч О.Б 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхээр буюу худалдаалах зорилгогүйгээр олж авсан үйлдэл нь тухайн цаг хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт тооцогдоогүй байсан, харин бүлэглэж хадгалсан үйлдлийн тухайд тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэжээ.

Хэрэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож буй хэргийн нөхцөл, үйл баримт буюу шүүгдэгч О.Бын идэвхтэй үйлдэл, үйлдэлдээ гаргаж буй субьектив санаа, зорилго (мөс гэх бодисыг худалдаж авахаар хайх, эрэлхийлэх, шүүгдэгч О.Аминатай утсаар ярьж холбогдох, худалдаж авах, хамт хэрэглэх, тухайн бодисыг Цагдаагийн байгууллагаас илрүүлж таслан зогсоох үед Г.Дтэй хамт байсан) зэрэг хэргийн нөхцөл, үйл баримтын талаар хийсэн улсын яллагчийн “хамтарч үйлдэхээр тохиролцож, бүлэглэсэн, түүний гэмт хэрэг үйлдсэн үйлдэл оролцоо зэргийг дурдсан” гэсэн дүгнэлт, нотлох баримтыг шүүх үгүйсгэж дүгнээгүй, зөвхөн Г.Дөөс бодис илэрсэн гэх үйл баримтаар хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь мөн адил Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийн хамтран оролцох оролцоог журамласан хуулийн ойлголтыг буруу хэрэглэсэн байна. Түүнчлэн шүүх Л.Т нь өөр, өөр нутаг дэвсгэр болон цаг хугацаанд ганцаараа мөн бусадтай бүлэглэн үйлдсэн тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжтэй гэмт хэргүүдийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үзэж, дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн" гэсэн хүндрүүлэх шинж нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, амьдралынх нь хэвшил болсноос гадна гэмт хэргийн улмаас нийгэмд буюу олон нийтэд учруулах хор уршиг, хор хөнөөл, гэмт үйлдэлдээ хандах үйлдлийн хэв шинж, тухайн хүний зан үйлийн байдал, хэргийн бусад нөхцөл байдлуудын талаарх нотлох баримт зэргийг нэгтгэн, цогц байдлаар дүгнэж буй харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдлийг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Шүүгдэгч Л.Т нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 8 удаагийн гэмт хэргийг үйлдсэн, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байх хугацаандаа буюу мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан 3 жил гарангын хугацаанд тасралтгүй үйлдсэн нь энэ гэмт хэргийн шинжийг хангаж байна гэсэн дүгнэлтийг хийсэн болно. Шүүх шүүгдэгч Г.Тийг гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ прокуророос түүнд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар өөрчилсөн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгож байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/1035 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,1, 1,2, 1,3-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгийг хүчингүй болгосон. Үүнтэй холбогдуулан прокурорын эсэргүүцэлд дурдагдсан асуудлууд болон оролцогч нарын гаргасан давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүхээс хууль дүгнэлт хийж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэгт заасан хамтран оролцох хэлбэр, хэн гэх хүмүүс ямар үйлдэл оролцоотойгоор гэмт хэрэгт оролцсон, ямар баримтад тулгуурлан прокуророос яллаж байгаа гэх зэрэг хавтаст хэрэгт ач холбогдолтой нотлох баримтын хүрээнд бүхэлд нь үгүйсгэхгүйгээр шийтгэх тогтоолыг гаргасанд прокурорын зүгээс эсэргүүцэж байна. Оролцогч нарын гаргасан давж заалдах гомдлын тухайд нэг бүрчлэн тайлбарлъя. Шүүгдэгч Ч.О, О.А, Д.Г, Г.Т нарын өмгөөлөгч П.Гансүхээс гаргасан давж заалдах гомдлын тухайд шүүгдэгч Г.Тийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 20.7 дугаар зүйлийн 3.1, 3.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсныг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд прокурорын зүгээс мөн адил эсэргүүцэл гаргасан. 2017 оны Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаас хөнгөн ялтай байгаа. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх боломжгүй бөгөөд хүндрүүлэн зүйлчилж оногдуулах эрүүгийн хариуцлага нь хүнд байгаа тохиолдолд ямар ч нөхцөлд хүндрүүлэн зүйлчилж болохгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад “байнга тогтвортой” үйлдсэн гэж прокурорын зүгээс дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх хүлээн авч 20.7 дугаар зүйлийн 3.1 дэх заалтаар зүйлчилж эрүүгийн хариуцлага оногдуулсанд маргах зүйл байхгүй. Г.Тийн хувьд эсэргүүцэлтэй байна. Объект, субъект, цаг хугацаа болон гэмт хэрэг үйлдсэн газар нутгийн хувьд өөр өөр үйлдэлтэй тул нийт 9 үйлдэлтэй гэж проукрорын зүгээс ялласан байгаа. Шүүгдэгч  Б.Мөмгөөлөгч С.Мөнхтулгын тайлбарын хувьд гэмт хэрэг үйлдсэн санаа зорилгыг тогтоож чадаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийг үндэслэн хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг гаргасан. Үүнд тайлбар хэлэхэд худалдаалж байсан үйл баримтыг өмгөөлөгчийн зүгээс няцааж чадаагүй. Худалдаалж байсан үйл баримтыг Л.Т өөрөө болон Ган-Эрдэнэ, гэрч Энхзаяа тодорхой мэдүүлдэг. Гэрч Энхзаяа мэдүүлэхдээ шүүгдэгч Б.Мминий биш гэж байгаа утасны дугаарыг шууд нэрлэн зааж, “гүйлгээний утга дээрээ утасны дугаарыг нь бичээд мөнгө шилжүүлсэн, дансыг маань шалгаад үзвэл байгаа” гэдэг талаар мэдүүлдэг. Дансыг шалгаад үзэхэд Б.Мминий биш гэдэг дугаарын утгатайгаар Б.Мданс руу орсон нотлох баримт байдаг. Энэ үйлдэл нь худалдаалж байсныг хангалттай нотлодог. Шүүгдэгч Б.М анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Энэ гэмт хэргийн хувьд 2-8 жилийн хорих ялтай байдаг. Анхан шатны шүүхээс өмгөөлөгч Ц.Туул болон Мөнх-Эрдэнэ нарын шүүгдэгч Б.Мхувийн байдалтай холбогдуулан гаргасан 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Уг ялыг оногдуулахдаа шүүгдэгчийн 2017 оноос хойш дахин гэмт хэрэгт холбогдоогүй байдал, ар гэрийн байдал болон хувийн байдал зэргийг харгалзлаа гэж анхан шатны шүүхээс тайлбарлаж байсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 7.5 дугаар зүйлд заасныг давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж  өгөхийг хүсэж байна. Прокурорын зүгээс тээврийн хэрэгслийг гэмт хэрэгт ашигласан гэж ялласан байгаа. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл өөрийн өмчлөлийнх биш бол түүний үнийн дүнг тогтоож шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгохоор хуульд заасан. Үүнд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Давж заалдах шатны шүүхээс үүнд хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Өмгөөлөгч Ц.Туул эрүүдэн шүүсэн талаар мэдүүлсэн. Үүнд шүүгдэгч Б.Мэс мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт улсын яллагчаас яллах талын баримт болгож, хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар ялласан.

            Шүүгдэгч Л.Тын өмгөөлөгч Ж.Уранчимэгээс гаргасан тайлбарын хувьд “прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэсэн. Шүүгдэгч Л.Тын хувьд өөр өөр цаг хугацаа, газар нутагт нийт 8 удаагийн сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтдээ тодорхой тусгаж, нотлох баримтуудад үндэслэн ялласан. Анхан шатны шүүх үүнд хууль зүйн дүгнэлтийг зөв хийж чадаагүй гэж үзсэн. Үүнийг эсэргүүцэлдээ тодорхой дурдсан.

            Шүүгдэгч Б.Ц, О.Б нарын өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан тайлбарын хувьд шүүгдэгч Б.Ц, гэрч Жаргалтулга нар мэдүүлэгтээ маш тодорхой мэдүүлсэн байдаг. Гэрч Жаргалтулга, Батбаяр нар “Мөс гэх бодисыг Б.Цгаас авсан, хэрэглээд дууссан” гэж мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагаагаар тэдгээрийн биед хийсэн үзлэг болон тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийх ажиллагаагаар мансууруулах бодис олоогүй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй, зөрчлийн хэргийн шинжийг хангаж байна гэж үзэн яллагдагчаар татаагүй. Тухайн үйлдлийг зөрчлийн хэрэг хянан шалгах албан тушаалтанд шилжүүлсэн. Гэхдээ энэ үйл баримт нь шүүгдэгч Б.Ц нь Жаргалтулгад мөс гэх бодисыг худалдаалсан гэх үйл баримтыг үгүйсгэхгүй юм. Шүүгдэгч О.Б, Дөлгөөн нар нь гэмт хэрэг үйлдэхдээ анхнаасаа ярилцан тохиролцож, идэвхитэй үйлдлүүдийг хийсэн. Шүүгдэгч О.Амина руу утасдаж, данс руу мөнгө шилжүүлж, мөс гэх бодисыг авч хамтдаа хэрэглэж, хадгалж байх үед нь цагдаагийн байгууллагаас таслан зогсоосон. Энэ хэрэгт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлд заасан хамтран оролцох хэлбэрийг огт тайлбарлахгүйгээр шийдвэр гаргасанд прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн. Жишээлбэл, анхан шатны шүүхээс бага хэмжээний граммтай байгаа мөсийг хоёр хуваан тус тусдаа биедээ хадгалах ёстой гэх агуулгыг шийтгэх тогтоолд дурдсан. Эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Үүнд хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү хүсэж байна. Шүүгдэгч Ц.Нхувьд улсын хилээр нэвтрүүлсэн, хадгалсан гэх үйлдэлд нь прокурорын зүгээс эсэргүүцэл гаргасан.

            Шүүгдэгч Л.М өмгөөлөгч О.Ббаясгалангын гаргасан тайлбарын хувьд шүүгдэгч Л.М, шүүгдэгч Д.Г нарыг анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Л.Тд холбогдох хэргийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эдгээр 3 шүүгдэгч нэгдмэл нэг ашиг сонирхолтой хүмүүс. Нэг нэгнийхээ мэдүүлгийг үгүйсгэж мэдүүлдэг. Анхан шатны шүүхээс тэрхүү мэдүүлгүүдийг үнэлэн шийдвэрлэсэн байдаг. Энэ гэмт хэрэг нь анхан шатны шүүх дээр 2 жил 3 сарын хугацаа өнгөрсөн. Тухайн хугацаанд шүүгдэгч нар бүгд гадуур байсан. Шүүгдэгч Л.Т, Д.Г нарын хувьд мөрдөн шалгах ажиллагааны үед хэд хэдэн удаа мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Тухайлбал шүүгдэгч Д.Г 2018 онд яллагдагчаар татагдсан мэдүүлэгтээ “манай эхнэр 2018 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө нэг утасны дугаар өгөөд үүнийг аваачиж өгөөд 40.000 төгрөг авчхаарай гэж хэлээд цаасанд боочихсон жижиг юм өгөхөөр нь түүнийг аваад өгсөн дугаар руу нь залгаж байгаад 1 дүгээр хороололд очиж байрны гадаа уулзаад Л.Тын өгчихөөрэй гэсэн зүйлийг Л.М гэх залууд өгөөд 40.000 төгрөгийг нь аваад 19-ийн үйлчилгээний төв рүү явсан, тэр мөнгөөр “Уран ган” зочид буудалд өрөө авсан” гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогддог. Мөн шүүгдэгч Л.Т мэдүүлэхдээ “Улаанбаатар хотод шөнө 22 цагийн үед ирсэн ба замд явж байхад Л.М гэх залуугаас мөнгө асуухад 40.000 төгрөг байна, гэртээ хүүхдээ хараад гарч чадахгүй байна, танд мөс байна уу гэхээр нь 40.000 төгрөгийг нь авахаар нөхөр Д.Гийг явуулсан ба тэр үед Г.Тт байсан 1 грамм гаран мөснөөс жоохонг тасдаж аваад гялгар уутанд хийж тамхины хайрцагт хийгээд үүнийг өгчхөөрэй гэж хэлээд нөхөртөө өгөөд явуулсан” гэж мэдүүлдэг. Тухайн мөс гэх бодис нь тамхины хайрцагтай Мөнхбаярын оршин суугаа газрын зам дээрээс олдсон бөгөөд цагдаагийн байгууллагаас нуун далдлах зорилгоор хаясан зүйлийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл болохгүй. Шүүгдэгч нарын анхны өгсөн мэдүүлгүүдийг дэмжсэн баримт нь миний дурдсан баримт болон шүүгдэгч нарын хоорондын утсаар ярьсан лавлагаа нь 3 дугаар сарын 26-ны өдрөөс 3 дугаар сарын 27-ний өдрийг шилжих шөнө нийт 21 удаа холбогдсон байдаг. Шүүх хуралдааны явцад мөрдөн байцаалтын шатанд Мөнхбаяр болон Д.Г, Л.Т нараас асуухдаа “21 удаа яагаад утсаар холбогдсон бэ” гэхэд тайлбар өгөөгүй. Анхан шатны шүүхээс үгүйсгээд байгаа асуудлын хувьд Мөнхбаярын биеэс мөс гэх бодис илрээгүй, гэрээс нь нэгжлэг хийх явцад илрээгүй болохоор гэмт хэрэг үйлдээгүй мэтээр дүгнэсэн байдаг. Гэхдээ Мөнхбаяр цагдаагийн байгууллагаас нуун далдлах зорилгоор мөс гэх бодисыг хаясан үйлдэлд нь анхан шатны шүүх дүгнээгүй. Давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Мөнх Мөнхбаяр нь Д.Гийг огт танихгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлдэг. Гэтэл Мөнхбаяр, Д.Г нар хоорондоо утсаар холбогдсон баримт хавтаст хэрэгт авагдсан. Энэ нь Мөнхбаярыг худал мэдүүлээд байгааг нотолж байгаа юм.

            Шүүгдэгч О.Агийн хувьд БНХАУ-ын Эрээн хотын хилээр нэвтэрсэн. Мөн ирээд Бээжин хот руу ниссэн. Бээжин хотод хонохгүйгээр буцаж ирээд каргогоор ачаа оруулж ирээд өөрөө огт ачаагүйгээр улсын хилээр нэвтэрсэн. Каргогоор оруулж ирсэн ачаа нь нэг чимдаан байгаа. Тухайн чимдааныг Замын-Үүдээс хүлээж аваад Улаанбаатар хот руу явах гэтэл цагдаагийн байгууллага тухайн гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоосон. Энэ үйл баримтуудаар шүүгдэгч Г.Т болон О.А нар маргаагүй. Маргаж буй үйл баримт нь “мөс гэх бодис байсныг мэдээгүй” гэдэг. Мөн анхан шатны шүүхээс Г.Т цагдан хоригдсон талаар дүгнэлтийг хийсэн байдаг. Тухайн үед Г.Т цагдан хоригдоогүй байсан. Хоёрт, О.А мөс гэх бодисыг огт мэдэхгүй талаар мэдүүлдэг. Гэтэл Г.Т, Л.Т нарын гэрт нэгжлэг хийх ажиллагаагаар мөс гэх бодис, хуйлсан мөнгө, гуурснууд, граммласан жижиг ууттай бодиснууд гэрийн өнцөг булан бүрээс илэрсэн. Мөн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр О.Агийн биеэс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенцийн 2 дугаар жагсаалтад заасан метамфетамины агууламжтай бодис илэрсэн байдаг. Энэхүү баримтуудаар О.Агийн “мэдээгүй” гэх мэдүүлэг, Г.Тийн “миний охин мэдээгүй” гэх мэдүүлгүүдийг няцаагдаж байна гэж улсын яллагчийн зүгээс  тайлбарласан. Үүнийг анхан шатны шүүх дүгнэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна.

Улсын яллагчийн зүгээс бүхэлд нь дүгнэн үзэхэд Нийслэлийн прокурорын газраас үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт шүүгдэгч Л.М, О.А, Д.Г, Э.Г, О.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Шүүгдэгч Б.Цд холбогдох 2 дахь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Л.Тд холбогдох эрүүгийн хэргийг 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн. Шүүгдэгч Г.Тийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт,  мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг  тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 заалт болгон хүндрүүлэн өөрчилсөн. Ц.Нд холбогдох эрүүгийн хэргийг 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлсэн. Шүүгдэгч Л.Т, Б.Ц, Г.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хөнгөрүүлсэн. Мөн дээрх нэр дурдагдсан шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийн хүрээнд бүхэлд нь хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна. Мөн шүүхийн шийдвэрт улсын хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн гэмт хэрэгт Г.Т, Ц.Н нарыг гэм буруутайд тооцсон атлаа улсын хилээр тухайн бодисыг оруулж ирж, Ц.Норшин суугаа газарт хадгалж байгаа үйлдэлд нь бусдыг нь хэрэгсэхгүй болгож байгаа юм. Ц.Нямлхагвыг худалдаалах зорилгогүйгээр гэм буруутайд тооцсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг заалт бүрээр нь хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлууд болон прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэхдээ анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701000088 дугаартай хэргээс Б.Цд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг нотлогдоогүй үндэслэлээр, Л.М, О.А, Д.Г нарт холбогдох хэргийг бүхэлд нь нотлогдоогүй үндэслэлээр, Э.Г, О.Б нарт холбогдох хэргийг бүхэлд нь “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Г, Л.М, О.А, Д.Г, О.Б нарыг цагаатгаж, шүүгдэгч Л.Тд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож, шүүгдэгч Г.Тт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалт болгож, шүүгдэгч Ц.Нд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож тус тус хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж, прокуророос ирүүлсэн яллах нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж байгаа талаарх дүгнэлтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байдлаар бичээгүй.

Мөн энэ хэрэгт цагаатгагдсан этгээд О.Быг сэтгэцэд нөлөөт бодис тээвэрлэсэн хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байтал тухайн тээвэрлэсэн машин байсан эсэх, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, техник хэрэгслийг хэрхэх талаар огт дүгнэлт хийгдээгүй байна.

Прокурорын яллах дүгнэлтээр нэр бүхий шүүгдэгч нарт зүйлчлэл оногдуулахдаа журамлаж хэрэглэсэн олон заалт байхад хэргийг шийдвэрлэхдээ дээрх журамласан заалтуудыг хэнд хэрхэн ямар үндэслэлээр яаж өөрчилсөн нь ойлгомжгүй, энэ талаар дүгнээгүй байна.

Хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Ноногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатарын хотын нутаг дэвсгэрийн хэмжээ гэж зорчих эрхийг хязгаарлах ялын бодлогыг хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг буруу хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл зорчих эрхийг хязгаарлах ял нь тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхүйц, эрүүгийн хуулийн зорилгыг хангасан байх ёстой. Бүхэл бүтэн хотын нутаг дэвсгэрээр тогтоосон нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүгдэгч Ё.Бд зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа зорчих эрхийг нь ямар хүрээ хэмжээнд хязгаарласан талаар огт заагаагүй. Түүнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтад Ц.Н, Б.Ц нарт оногдуулсан торгох ялыг 3 жилийн дотор хэсэгчлэн төлөх “боломжтойгоор” гэж шийтгэх тогтоолыг биелүүлэхэд ойлгомжгүй байдлаар дүгнэсэн зэрэг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  алдаанууд байна.

Прокуророос 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 24А дугаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад бүтэн 1 жил 8 сар 5 хоног шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа хэрэг эцэслэн шийдвэрлэх шатанд 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Т.Билгүүн, Д.Эрдэнэ-Очир, Б.Эрдэнэбаяр, Б.Одхүү, Б.Бат-Эрдэнэ, Э.Энхбилэг, Г.Анхмаа нарын хэргийг тусгаарлаж шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Дээрх үндэслэлээр  хууль ёсны шаардлага хангаагүй шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх бүхэлд нь засах боломжгүй.                

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байгаа боловч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн.

Уг хуулийн зохицуулалтаар давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээгүй тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж байгаа болно.

Хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй тогтоол нь хүчингүй болсон тохиолдолд давж заалдах гомдолд хариу хууль зүйн дүгнэлт өгөхийг түдгэлзүүлдэг. Гэвч хуулийн заалт нэгэнт байхгүй болсон тул ял хөнгөрүүлэх талаар гаргасан:

шүүгдэгч О.Агийн “...Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...”,

шүүгдэгч Л.Тын “...надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...”,

шүүгдэгч Г.Тийн “...надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...”,

шүүгдэгч Ч.Оы өмгөөлөгч П.Гансүхийн “...Ч.Од анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...”,

шүүгдэгч О.Агийн өмгөөлөгч П.Гансүхийн “...О.Ад анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...”,

шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч П.Гансүхийн “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. ...”, 

шүүгдэгч Б.Мөмгөөлөгч С.Мөнхтулга, А.Билгүүн нар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн шүүхийн зүйлчлэлийг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн, өөрчилж өгнө үү. ...”,            

шүүгдэгч Б.Мөмгөөлөгч Ц.Туулын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хянахад;

            Монгол Улс Мансууруулах бодисын тухай 1961 оны конвенцид 1990 онд, Сэтгэцэт нөлөөт бодисын тухай НҮБ-ын 1971 оны конвенцид 1999 онд, Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын 1988 оны конвенцид 2001 онд, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцид 2008 онд тус тус нэгдэн орсон бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр олон улсын өмнө үүрэг хариуцлага хүлээдэг.

Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэнцэх үндэсний хөтөлбөр /2017-2021/ батлагдан хэрэгжиж байнаШүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ. 

            Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулдаг.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар”, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор” тус тус хуульчилсан байна.

            Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

            Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүх нь хуульд заасан ялыг сонгож, уг зүйл, хэсэгт заасан хэмжээний дотор шүүгдэгч нарт оногдуулсан нь тэдгээрийн гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

           

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Т, О.А, Г.Т, шүүгдэгч Ч.О, О.А, Г.Т нарын өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч Б.М өмгөөлөгч С.Мөнхтулга, А.Билгүүн нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.М өмгөөлөгч Ц.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож байна.   

 

 

            Шүүгдэгч Л.Т, Г.Т, О.А, Б.М, Ч.О нар нь 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл нийт 114 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1035 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Т, О.А, Г.Т, шүүгдэгч Ч.О, О.А, Г.Т нарын өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч Б.М өмгөөлөгч С.Мөнхтулга, А.Билгүүн нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.М өмгөөлөгч Ц.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Т, Г.Т, О.А, Б.М, Ч.О нар нь 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл нийт 114 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

           

                               ШҮҮГЧ                                                        Т.ШИНЭБАЯР

 

                    ШҮҮГЧ                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

 

           

 

 

 

           

 

                                                                                                                                                

 

 

 

 

 

 

 

                   

 

                                                                                                                                       141