| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/07388/И |
| Дугаар | 102/ШШ2024/05512 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/05512
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2024/05512 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, *дугаар хороо, Гранд плаза цогцолбор,* тоотод байрлах * ББСБ ХХК /рд*/
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дэлгэрзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай * ББСБ" ХХК нь * дараах гурван гэрээг байгуулан зээл олгосон билээ. Үүнд:
2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ХЗГ-22/044 дугаартай Барьцаат хэрэглээний зээлийн гэрээ"-г байгуулж, 3,159,800 төгрөгийг сарын 2,9%-ийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар;
2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр * дугаартай Барьцаат хэрэглээний зээлийн гэрээ"-г байгуулж, 749,900 төгрөгийг сарын 2,9%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар;
2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ХЗГ-22/517 дугаартай "Барьцаат хэрэглээний зээлийн гэрээ"-г байгуулж, 799,900 төгрөгийг сарын 2,9%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатайгааp;
Гэтэл хариуцагч нь зээлээ төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Дугаар * шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байна.
Иймд оршин суугаа газар нь тодорхойгүй * эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, итгэмжлэл /хх 2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх 4-5/, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн * дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 6-7/, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээ /хх 8-10/, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээ /хх 11-13/, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт /хх 14/-ийг гаргаж өгсөн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч * ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
* ББСБ ХХК нь *д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн * дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
* ББСБ ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч * ББСБ ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * * /рд:*/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч * ББСБ ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Гранд плаза цогцолбор, * тоотод байрлах * ББСБ ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * утас: *
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд * оршин сууж байсан хаяг: Налайх дүүрэг, * дугаар хороо, Бадрал * дугаар гудамж, * тоот,
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН